среда, 6 апреля 2011 г.

өөртөө туслах ухаан


Бас нэгэн номноос бичиж авсан тэмдэглэл. бас л 2 жилийн өмнө уншиж байсан. Самуэль Смайлс "Өөртөө туслах ухаан"."Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусладаг хүнд л тусладаг".Өөртөө туслах оюун ухаан бол хүмүүс өсөлт хөгжилтөө шулуутгахын тулгын чулуу мөн. Гадаад талын тусламж хүнийг үлбэгэр сул болгодог. Аль ч үед хүмүүс аз жаргал, мандал бадралд хүрэх нь өөрийн үйлдлээр бус системийн хүчээр болох зүйл хэмээн итгэсээр ирэв. Тиймээс ч "хууль цаазыг бий болговол хүмүүс дэвжиж хөгжинө" гэх мэт асар том дүгнэлт мэдээжийн зүйл шиг байх болов. Мэдээж хэрэг хууль цааз сайн хэрэгжвэл хүн хувьдаа золиос бололгүй, өөр өөрсдийн хөдөлмөрийн үр шимээ хүртэж чадах юм. Гэвч ямар ч хүчирхэг хууль тогтоолоо гэсэн залхуу этгээд ажилсаг болон хувирч, үрэлгэн хүн тооцоотой болж, архичин хүн архиа болихын учир үгүй билээ. Өөрийнхөө гэмийг ухаарч, хэмнэхийн утга учрыг мэдэж, архинд живсэн амьдралаа буруушааж эхэлсэн хүн л өөрчлөгддөг. Хүн бүр илүү шилмэл амьдралын үзэл санааг өөртөө шингээгээгүй цагт ямар ч зөв хууль тогтоолоо гэсэн хүн хувьсаж өөрчлөгдөж чадахгүй. Хүнийг өөрчлөе гэвэл гадна талаас нь биш дотроос нь эзэмд.

Комментариев нет:

Отправить комментарий

сайн уу?