Хүний үүсэл хөгжлийг google-дэж үзвэл иймэрхүү зураг зөндөө л тааралдана. Түүхэн хувьслын явцад homo sapiens-руу шилжих шилжилтийн явцад сармагчин дүртэй хүн төрөлхтний өвөг дээдэс маань гартаа ямар нэг хөдөлмөрийн багаж зэвсэг атгасан байгаа нь ч бас харагдана. Үүнээс үзвэл хөдөлмөр л хүнийг бий болгосон гэж үзэх хандлага олон хүнийг араасаа дагуулдаг юм. /зөвхөн энэ мэтийн зурагнаас болж ингэж үзэх болсон юм биш шүү/. Хүн хөдөлмөрлөхгүй бол эргээд адгуус л болно. Тэгэхлээр хүн бүр эргээд зүгээр л нэг амьтан болохгүйн тулд хөдөлмөрлөх үүрэгтэй. Хүн хөдөлмөрлөж байж л сая оюуны хөгжил, хувьслын үе шатыг цааш нь ахиулж, өөртөө идэх хоол, өмсөх хувцсыг олж авах болно. Гэвч зарим хүмүүс бурхан ирж тэдэнд хоол хүнс, эд баялаг, нэр хүндийг өгөхгүй гэдгийг мэддэг ч хэзээ ч биелэхгүй гайхамшгийг хүлээх мэт хэзээ ч хөдөлмөрлдөггүй. Тэд хөдөлмөр хүнийг бий болгосон гэдгийг яагаад ч юм мартсан, эсвэл бүр огт мэддэггүй байх. Бурхан зөвхөн өөрөө өөртөө тусладаг хүнд л тусладаг. Өөрөө өөрийгөө зоригжуулж, хөдөлмөрлөж чадсан хүн өндөрлөгт гардаг юм. Өөд ахих тусам бидний боломж дагаад бас өсөж байдаг.
Амжилтанд хүрсэн хүмүүсийн түүх энгийн боловч гайхамшигтай байдаг бөгөөд хүнийг сэтгэлийг хөдөлгөж, урмыг сэргээх нөлөөтэй байдаг. Хүн өөрөө л хүсвэл, түүнийхээ төлөө цөхрөлгүй, шаргуу хөдөлмөрлвөл гайхамшгийг бий болгож чадна. Хүн энэ хорвоод ирэхдээ юу ч үгүй ирсэн, юу ч үгүй буцна гэж олон хүн ярьдаг, бичдэг. Харин ирээд буцах тэр хугацаандаа биет болоод биет бус олон зүйлийг хорвоод хүмүүс үлдээдэг юм. Хүн төрөлхтний нэгээхэн хэсэг, монголын залуучууд бид өөрсдийн хөдөлмөрөөр гайхамшгийг нээж, гайхамшгийг бүтээнэ. Энэ бол бидний үндсэн хуулиар хүлээсэн "журамт үүрэг" мөөн гэж өчүүхэн би бодож байна.
Комментариев нет:
Отправить комментарий
сайн уу?