понедельник, 18 апреля 2011 г.

инкрементал загвар

Инкрементал загвар:

1990 оны эхээр УСШУ-ын зарчмуудыг АНУ-д нэвтрүүлэх явцад гарсан өөр нэг үзэл баримтлал бол төрийг дахин нээхүй юм. АНУ-ын шинэчлэлийн гол зорилго нь захиргааны үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Б.Клинтон Ерөнхийлөгч болсноосоо хойш Холбооны улсын түвшинд шинэчлэл хийх шаардлагатайг мэдэрч Клинтоны засгийн газрын төлөвлөгөөг дэд Ерөнхийлөгч Ал Гор ахалж эрчимтэй шинэчлэлийг явуулжээ. Шинэчлэлийн явцад санхүүгийн ба боловсон хүчний удирдлагын шинэ аргыг хэрэглэх замаар бүтээгдэхүүн болон чанарт дээд зэргээр анхаарсан үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэж байна.

Тухайн үед Д.Осборне (David Osborne), Т.Гаеблер (Ted Gablier) нар 1992 онд хэвлэгдэж ихэд нэрд гарсан бүтээл “Төрийг дахин нээхүй” номонд уг үзэл санааны үндсийг тодорхойлсон байна. Тэд төрийн байгууллага үр нөлөө муутай байгаа нь үндсэндээ “бюрократ тогтолцооны дампуурал” мөн гэж үзээд хуучин хандлагаар орчин үеийн шинэ асуудлуудыг шийдвэрлэх гэж оролдож байгаагаас шийдэгдээгүй асуудлууд л нэмэгдэхэд хүргэхээс өөр үр дүнгүй гэж үзжээ. Тэд шинэ үзэл санаагаа үндэслэхдээ бусад судлаачидтай адил захиргаанд бизнесийн арга нэвтрүүлэх хэрэгтэй гэж үзээгүй. Зөвхөн арилжааны маягийн (энтэрепренер) сэтгэлгээ нь захиргааг шинэчлэхэд хангалтгүй. Учир нь төр болон бизнес хоёр нь үндсээрээ өөр өөр байгууллага аж. Дээрх зохиогчдын үзэж байгаагаар бизнесийн удирдагчид ашиг олох зорилгоор удирдлага болгодог бол төрийн удирдагчид дахин сонгогдох сонирхлоор удирдлага болгодог аж. Энэ нь төрийн байгууллагуудын ажлын огт өөр сэдлийг бий болгодог ажээ.

Д.Осборне, Т.Гаеблер нар Америкийн шинэчлэлийн туршлагыг арван үндсэн зарчимд багтаан авч үзжээ.[1] Эдгээр зарчмууд нь:

1. Сэлүүрдэхийн оронд залуурдах

2. Иргэдийн идэвхийг дэмжих

3. Өрсөлдөөн бий болгох

4. Заавар журмын сэтгэлгээг даван туулах

5. Үрлэг зардыг санхүүжүүлэх бус үр дүнг санхүүжүүлэх

6. Хэрэглэгчдэд чиглэж ажиллах

7. Зарлагад чиглэсэн захиран зарцуулалт хийхийн оронд ашигт чиглэж ажиллах

8. Эмчлэхийн оронд урьдчилан сэргийлэх

9. Багаар ажиллахыг дэмжих

10. Зах зээлд чиглэсэн сэтгэлгээ ба үйл ажиллагаа явуулах явдал юм.

Эдгээр арван зарчмын гол агуулга нь төрийн үйл ажиллагаанд өрсөлдөөнт байдал бий болгох, байгууллага, иргэдийг эрхжүүлэх явдал юм.

Эдгээр загвар зарим талаар өөр хоорондоо зөрчилдсөн зарчмуудыг агуулж байгаа боловч ерөнхий санаа нь төстэй юм. Эдгээр загваруудын үзэл санааг неолибераль бодлогыг баримталдаг улс төрчид, Дэлхийн Банк зэрэг олон улсын байгууллагууд дэмждэг бөгөөд хөгжиж байгаа орнуудад хэрэгжүүлэхийг зөвлөмж болгож ирсэн байна. Гэвч нөгөө талаар загваруудын онолын үндэслэлийг зарим судлаачид шүүмжилдаг тал бий. Төвийн удирдлагыг хүчтэй болгох, эрхийг доош нь шилжүүлэх гэх мэтийн зөрчилтэй санаа агуулдаг, төрийн бүх үйл ажиллагаа бүхэлдээ өрсөлдөөнтэй байж болохгүй, бүх байгууллага иргэдийн хэрэгцээг баримжаалах боломжгүй гэх мэт шүүмжлэл гардаг байна.



[1] Ш.Батсүх Улсын салбарын шинэ удирдлага.УБ., 2009

2 комментария:

сайн уу?