12
хүснэгтийн хууль болон Гайн сурах бичгийг цаг хугацаа, бүтэц болон агуулгын
хувьд харьцуулах нь:
Цаг хугацааны хувьд харьцуулах нь:
12
хүснэгтийн хууль:
12 хүснэгтийн хууль нь Ромын анхны бичмэл хууль бөгөөд мэө
451-450
онд гарсан гэж үздэг. Энэ
нь цаг хугацааны хувьд:
-
Ромын
эрх зүйн хөгжлийн үе шатаар авч үзвэл, Сонгодог эрх зүйн өмнөх үеийн эрх зүй
буюу Ромын эртний эрх зүй (м.э.ө VI-III зууны дунд үе)-д хамаарч байна.[1]
-
Ромын
төрийн үүслийн үечлэлийн үүднээс авч үзвэл, Ромын Бүгд Найрамдах Засаг бүрэлдэн
тогтож, бэхжсэн (м.э.ө VI-IV зуун) үе[2]
Дээрх үе нь патриц болон плебей нарын улс төрийн тэмцэл
явагдаж байсан үе бөгөөд тэдгээрийн тэмцлийн үр дүнд энэхүү хууль нь бий болсон
гэж үздэг. Ромын эртний 300 омгийн гишүүдийг патриц гэж нэрлэх бөгөөд улс төр,
эдийн засгийн болон хувийн бүрэн эрх чөлөөтэй иргэд байсан. Харин гаднаас
нүүдэллэн суурьшсан, улсын шинэ харъяат иргэд Ромын хүй нэгдэлд хамаарагддаггүй
тул ард түмний бүрэлдэхүүн хэсэг гэж үздэггүй, “харь иргэд” буюу плебей хэмээн
нэрлэгдэж, хязгаарлагдмал эрхтэй байжээ. Плебей нар эдийн засгийн болон хувийн
эрх чөлөөтэй байсан боловч ардын хуралд оролцох, сонгох сонгогдох улс төрийн
эрхгүй байв.[3]
Тухайн үед плебейчүүд худалдаа, аж үйлдвэрийн баялгийн ихэнхи хувийг эзэмшиж
байсан бөгөөд газар нь патриц, плебейчүүдийн хооронд тэгш хуваагдсан тул тэдний
хооронд байнгын тэмцэл явагдаж байсан тэрхүү цаг хугацаанд энэ хууль гарсан
байна.
Гайн
сурах бичиг
Гайн сурах бичиг нь м.э
161 оны үед гарсан гэж үздэг. Ромын хуульч Гайн намтар болон бүтэн нэрийн
талаарх тодорхой мэдээлэл байхгүй боловч м.э 130-180 оны үед үйл ажиллагаа
явуулж байсан гэж үздэг байна.[4]
Энэхүү хууль нь цаг хугацааны хувьд:
-
Ромын
эрх зүйн хөгжлийн үе шатаар авч үзвэл, Сонгодог эрх зүйн (м.э.ө III зууны дунд үеэс м.э III зууны сүүлч хүртэлх үе)[5] үед,
-
Ромын
төрийн үүслийн үечлэлээр авч үзвэл, Хаант засгийн үе (м.э.ө 27 оноос м.э 476 он) үед хамаарах бөгөөд, тодруулбал сонгуулийн Хаант Засгийн
үе (м.э 27 оноос м.э 284 он)-д хамаарч байна.[6]
Энэ үед Ромын нутаг дэвсгэр өргөжин тэлэхийн хэрээр ромын
иргэдийн тоо ч нэмэгдэж байсан хэдий ч нийгмийн ялгарал улам гүнзгийрч байсан.Төрийн
удирдлага принцепсын гарт шилжиж, эрх мэдэл нэг хүний гарт төвлөрч эхэлсэн
байна. Энэ үеийн эрх зүй нь үндсэн иргэдийн төдийгүй харь иргэдийн эрхийг
хамгаалж, үйлчлэх хүрээ нь тэлж, агуулга нь өргөн хүрээтэй болсон байна.
Энэхүү хоёр хууль нь цаг хугацааны хувьд хоорондоо маш их
зөрүүтэй байгаа боловч тухайн цаг
үеийнхээ улс төр, нийгмийн хөгжлөөс урган гарч нийгмийн харилцааг зохицуулж
байжээ.
Бүтцийн хувьд харьцуулах нь:
12
хүснэгтийн хууль:
Энэхүү
хуулийн жинхэнэ эх нь өнөөг хүртэл хадгалагдаж үлдээгүй бөгөөд Ром, Грекийн
зохиогчдын өнгөрсөн зуунд найруулан бичсэн хэсгүүдээс бүтсэн байна.[7] Энэ
хууль нь 12 хэсгээс бүрдэж байгаа боловч Гайн сурах бичигтэй харьцуулахад системчилсэн байдлаар 12 хэсэг болгож хуваагаагүй байна.
Энэ хуулийг 12 модон самбар дээр сийлбэрлэн бичиж хотын
төвд байрлуулсан учраас “XII хүснэгтийн хууь” гэж нэрлэх болсон бөгөөд Ром хотод
оршин суугч хэн боловч хуулийг мэдээгүйн улмаас зөрчсөн гэж хэлэх боломжгүй
байжээ.[8]
Гайн
сурах бичиг:
Гайн
сурах бичиг нь бүтцийн хувьд 3 дэвтэрээс бүрдэж байна. 12 хүснэгтийн хуультай
харьцуулахад илүү системчлэгдсэн байжээ. Тодруулбал, 1-р дэвтэр нь хүний эрхийн
тухай, тэдгээрийн эрх зүйн чадамж, эрх чөлөөтэй байх тухай болон гэр бүлийн
харилцааны тухай заасан, 2-р дэвтэрт эд
юмс болон өмчийн харилцааны тухай, 3-р дэвтэрт өв залгамжлал, бусдад хор
хохирол учруулсан гэмт үйлдлийн тухай заалтуудыг оруулсан байна.
Агуулгын хувьд харьцуулах нь:
12
хүснэгтийн хуулийг агуулгын хувьд дараах байдлаар авч үзэж болж байна. Үүнд:
-
1-р
хүснэгт: Гэмт хэрэгтнийг шүүх хуралд дуудах, шүүх ажиллагаатай холбоотой заалт
2-р хүснэгт: Шүүх хурлын үйл ажиллагаа
3-р хүснэгт: Өртөнийг шийтгэх тухай
4-р хүснэгт: Эцгийн эрхт ёсыг хамгаалсан агуулгатай
заалтууд
5-р хүснэгт: Гэрээслэл, гэр бүлийн харилцааны тухай
6-р хүснэгт: Газар, өмчтэй холбоотой харилцааны тухай
7-р хүснэгт: Иргэдийн газрын маргаан, түүнийг шийдвэрлэх
тухай
8-р хүснэгт: Хулгай, гэмт үйлдэлтэй холбоотой маргааныг
шийдвэрлэх тухай
9-р хүснэгт: Цаазаар авах ял шийтгэлийн тухай
10-р хүснэгт: Оршуулгын үйл ажиллагааны тухай
11-р хүснэгт: Гэр бүл болох тухай
12-р хүснэгт: Шүүхийн маргаан таслах тухай
Энэхүү
хууль нь Ромын иргэдийн эрх ашгийг хамгаалж байсан. Тийм учраас энэхүү хууль нь
хязгаарлагдмал шинжтэй байсан байна.Тодруулбал:
-
9-р
хүснэгтийн 1-2д Өөрийн эрх ашигт нийцүүлэх үүднээс хууль зөрчих тусгай эрх олж
авахыг бүү санаарх. Ромын иргэнийг цаазаар авах ял бүү гарга.
-
8-р
хүснэгт 3. Хэрэв эрх чөлөөт хүний ясыг гараараа буюу модоор цохин хугалвал 300
ассын, харин боолынхыг хугалвал 150 ассын торгууль төлнө.
-
8-р
хүснэгт 14. Чөлөөт хүмүүс хулгай хийж байгаад газар дээрээ улайм цайм баригдвал
биеэр эдлүүлэх ял оноох ба хулгай хийж байсан айлынх нь эзэнд барьж өгнө. Харин
боолчууд тийнхүү баригдвал ташуураар цээрлүүлэх ба хаднаас түлхэн хорооно.
Мөн
боолыг объект гэж үзэж, талионы зарчмыг агуулж байгаа учраас харгис шинжтэй
байсан. Тодруулбал:
-
4-р
хүснэгт 1. Гойд зэрэмдэгээрээ ялгарч буй хүүхдийн амийг хорооход ял оноодоггүй
байв.
-
8-р
хүснэгт 2.Хэрэв хэн нэгэн этгээд бусдын эрхтэнг гэмтээж эрэмдэг болгочихоод
хохирогчтой эвлэрэхгүй байгаа бол түүнийг өөрийг нь мөн адил эрэмдэг болго.
Хэлбэрийн
төдий зан үйлийг гүйцэтгэхийг шаардаж байсан учраас формаль шинжтэй байна.
Тодруулбал:
-
6-р
хүснэгт.1 Хэрвээ ямар нэгэн этгээд жинлэгч ба 5 гэрчийг байлцуулан эд зүйл
хураах буюу барьцаалах хэлцлийг байгуулж байгаа тохиолдолд тэнд хэлэгдсэн үгс нь
хууль зөрчөөгүйд тооцогдог.
-
6-р
хүснэгт.5а Тухайн маргалдаж байгаа зүйл дээрээ гараа тавиад, эсрэг этгээдтэйгээ
мэтгэлцэн, эзэмших эрхээ ёслол төгөлдөр өмгөөлнө.
Мөн
заншлын хэм хэмжээ нэлээд хэмжээгээр тусгагдаж, шашны нөлөө их байсан тул
консерватив шинжтэй байжээ.
Гайн
сурах бичиг:
Гайн сурах бичгийн агуулгыг дараах
байдлаар авч үзэж болохоор байна. Үүнд:
-
1-р дэвтэрт: Ромын ард иргэд, уугуул иргэд
болон харь иргэд, чөлөөт бус иргэдийн тухай, бусдын засаглалд байгаа иргэдийн
тухай, эмэгтэйчүүд болон гэр бүлийн харилцааны тухай, хүмүүсийн эрх зүйн
чадамжийн тухай заасан байна.
-
2-р
дэвтэрт: Эд юмс болон өмч, өмчийн харилцааны тухай,
-
3-р
дэвтэрт: Өв залгамжлал, садан төрлийн тухай болон гэмт үйлдлийн тухай заасан
байна.
Плебейчүүд
болон патриц нарын тэмцлийн үр дүнд плебейчүүдийн хурлаас гарсан тогтоол нь бүх
ард түмэнд хамаарагдах болсноор 12 хүснэгтийн хуультай харьцуулахад
хязгаарлагдмал шинж нь багассан байна.
Гайн
сурах бичгийн 1-р дэвтэрт: Ромын эрх
зүйн этгээдүүд эрх чөлөөтэй иргэд ба боолчууд гэж хуваагдана. Эрх чөлөөтэй
хүмүүсийн зарим нь эрх чөлөөтэй төрөгсөд, зарим нь суллагдсан боолчууд юм.
Ямарваа нэг хүн дур зоргоороо боолыг чөлөөлж болохгүй гэж заасан байгаа нь
боолчлолыг хүлээн зөвшөөрсөн харгис хууль байсныг харуулж байна.
Мөн энэхүү дэвтэрт иргэний эрх зүйн чадамж, эрх
зүйн чадамжаа алдах төрлийг тодорхойлон зааж
өгсөн болон эд юмсыг хоёр ангилсан (res
mancipi ба res
nes mancipi) нь эрх зүйн
ойлголтууд хөгжсөн нь харагдаж байгаа юм.
Түүнчлэн
хэлбэрийн төдий гүйцэтгэх зан үйлийн талаар багаггүй тусгаж өгсөн нь 12
хүснэгтийн хуульд байсан формаль шинж уламжлагдан хадгалагдсныг харуулж байна.
Тодруулбал: 1-р дэвтэр 127. Өв хөрөнгө нэрээр дуудаж салгах нь хэн нэг нь
хүүдээ “хүү миний өв залгамжлагч болохгүй” гэж хэлсэн тохиолдолд хийгдэнэ.
-
3-р
дэвтэр 92. Үгээр хүлээх үүрэг нь асуулт хариултын аргаар бий болно. Жишээ нь:
“Үүрэг хүндэтгэлтэй хүлээх үү” хүлээж байна. Амлаж байна уу? Амлаж байна.
Батлах уу? Батална. Хийх үү? Хийнэ гэх мэтээр.
12
хүснэгтийн хуулийн талаар нэлээдгүй дурдсан байгаа нь түүнээс уламжилсан,
хадгалж үлдсэн эрх зүйн ойлголтууд нь гайн сурах бичигт илүү боловсронгуй болж
хөгжсөнийг харуулж байна.