2014 оны 4 сарын 03-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр Берлиний Чөлөөт Их сургуулийн доктор Sebastian Lalla-н лекц, ярилцлагад суув. Лекцийн сэдэв нь Английн философич Жон Стюарт Миллийн "On Liberty" буюу "Эрх чөлөөт чанар" эсвэл "Эрх чөлөөт байдал" гэж орчуулагдах номын тухай байв.
Милл 1859 онд хэвлэгдсэн энэхүү бүтээлээрээ "хувь хүний бие даасан, чөлөөт байдлын тухай, түүнд саад болох аюул, заналхийллийн тухай, тэр аюулаас сэргийлэх, түүнчлэн төрөөс, удирдагчдаас цаашлаад өөрсдөөс нь хэрхэн хамгаалах вэ?" гэдэгт хариулт өгөхийг зорьжээ. Тодруулбал, нийгэмд удирдагч хэсэг болон удирдуулагч хэсэг хүмүүс байна. Хувь хүний чөлөөт байдлын хамгийн том дайсан бол төр юм. Тиймээс ч хувь хүний чөлөөт байдал, эрх чөлөөг хамгаалахын тулд, аюулгүй байлгахын тулд төрийг хэн удирдах ёстой талаарх маргаан өнгөрсөн зуунуудын турш дэгдэж байжээ.
Милл 1859 онд хэвлэгдсэн энэхүү бүтээлээрээ "хувь хүний бие даасан, чөлөөт байдлын тухай, түүнд саад болох аюул, заналхийллийн тухай, тэр аюулаас сэргийлэх, түүнчлэн төрөөс, удирдагчдаас цаашлаад өөрсдөөс нь хэрхэн хамгаалах вэ?" гэдэгт хариулт өгөхийг зорьжээ. Тодруулбал, нийгэмд удирдагч хэсэг болон удирдуулагч хэсэг хүмүүс байна. Хувь хүний чөлөөт байдлын хамгийн том дайсан бол төр юм. Тиймээс ч хувь хүний чөлөөт байдал, эрх чөлөөг хамгаалахын тулд, аюулгүй байлгахын тулд төрийг хэн удирдах ёстой талаарх маргаан өнгөрсөн зуунуудын турш дэгдэж байжээ.
Платон төрийг философичид удирдах ёстой гэж үзэж байсан бол Аристотель нийгмийн шалгарсан хэсэг болох аристократууд удирдах ёстой гэж үзэж байв. Гэвч тэдгээр философичид болон аристократуудын дунд ч хувь хүний чөлөөт байдал, эрх чөлөөнд халдах нэгэн байдаг ажээ. Тэгэхээр ард түмэн эрх чөлөөгүй, дарлагдаж байгаагаагийн шалтгаан нь удирдагч хүмүүст байна гэж үзээд тэднийг хувьсгал болон бусад замаар түлхэн унагааж арай ухаантай, арай дөнгүүр гэсэн нэгнийг удирдагчаар тавих болов. Гэвч асуудал өөрчлөгдсөнгүй, өөрөөр хэлбэл хувь хүний чөлөөт байдал, эрх чөлөө зөрчигдсөөр байжээ. Макиавелли энэ бүхний шалтгаан нь удирдаж байгаа тэдгээр хүмүүст биш харин төрийн удирдлагын тогтолцоо, механизмд байна гэж үзсэн байна. Улмаар түүхийн явцад засаглалын олон хэлбэрүүд бий болж, ард түмэн бүгд найрамдах засаглал тогтоож эрх мэдлийг "ард түмэн" авчээ. Гэсэн хэдий ч хувь хүний чөлөөт байдлыг, цөөнхийн эрх ашгийг эрх мэдлийг гартаа авсан олонхи нь үл тоомсорлож, хувь хүний чөлөөт байдалд халдах болсон байна. Тэгвэл одоо хувь хүний чөлөөт байдлыг ард түмнээс яаж хамгаалах вэ? Хувь хүний чөлөөт байдал, эрх чөлөө зөрчигдөж байгаагийн учир шалтгаан юунд байна вэ?
Миллийн энэхүү бүтээлдээ дэвшүүлсэн гол санаа бол хувь хүний чөлөөт байдал зөрчигдөж байгаагийн шалтгаан нь удирдагчдад, төрийн удирдлагын тогтолцоо, механизмд ч биш харин "эрх мэдэл"-д өөрт нь оршиж байна гэдгийг гаргаж тавьснаараа онцлог юм. Эцэст нь гэж хэлэхэд, хэрэв та эрх чөлөөний талаар илүү ихийг ойлгож, мэдэхийг хүсч байгаа бол, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэдэг, эрх чөлөөтэй иргэн болохыг зорьж байгаа бол энэхүү номыг уншаарай гэж танд зөвлөх байна.
Ардчилал бол хамгийн сайн засаглалын хэлбэр биш ч бид үүнээс илүү хувилбарыг хараахан олоогүй байгаа билээ./Черчилль/ Тэгвэл бид ардчилалыг засч сайжруулах хэрэгтэй юу? Хүний нийгмийг төгс болгох гэсэн оролдлого бүр хувь хүн боолчлогдсоноор дуусдаг гэж /Фридрик А.Хаек// үг байдаг. Тэгвэл бид эрх, эрх чөлөө зөрчигдсөн өнөөдрийн нийгмийг хүлцэн тэвчиж, энэ байдалтай эвлэрсэн хэвээр байх уу? эсвэл илүү төгс болгохоор оролдсоор л байх ёстой юу? Хүмүүс илүү сайхан ирээдүйд хүрнэ гэдэгт эргэлзэх үедээ таатай биш ч гэсэн өнгөрснөөс дөнгүүр гэж бодсон энэ цаг үедээ сэтгэл ханачихдаг юм уу? Та үнэхээр эрх чөлөөтэй байна уу? Өнөөдрийн нийгэм таны хүссэн нийгэм мөн үү? Та энэ нийгмийг өөрчлөхийн тулд юу хийж чадах вэ? Түүнийгээ яг одоо эхлүүл.
Комментариев нет:
Отправить комментарий
сайн уу?