среда, 20 апреля 2011 г.

Их Хятад


Их Хятад ба түүний цэцэглэн мандах орон зай
С.Хантингтон


Хураангуй:
Хантингтон Их Хятад гэсэн ойлголтыг дараах байдлаар тодорхойлсон. Түүхэндээ хэд хэдэн бүс нутаг, тойрог хүрээг хамарч ирсэн гэж Хятад өөрийгөө үздэг. Үүнд эхний хүрээнд Солонгос, Вьетнам, Лию Чию арлууд, зарим тохиолдолд Японыг багтаасан “Хятадын бүс”, дараагийн тойрогт аюулгүй байдлын шалтгаанаар заавал захирах ёстой манж нар, монголчууд, уйгар, түрэгүүд, түвд зэрэг хятад биш угсаатыг багтаасан “Дотоод азийн бүс”, эцэст нь “Хятадын давуу байдлыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэл үзүүлэх ёстой” зэрлэгүүдийн “Гадаад бүс” багтах аж. Орчин үеийн иргэншил ч мөн иймэрхүү бүтэцтэй болж ирж байна. Үүнд гол цөм нь хань үндэстний Хятад, хятадын хууль ёсны мужууд /Түвд, Шинжаан/, хятадын нийгмүүд /Хонконг, Тайвань/, хятадууд ихтэй Бээжин рүү чиглэсэн улс/Сингапур/, Тайланд, Вьетнам, Малайз, Индонез, Филлиппин дэх нөлөө бүхий хятад хүн ам, түүнчлэн күнзийн соёлын зүйлс ихтэй боловч хятад биш улс орнууд /Хойд, Өмнөд Солонгос, Вьетнам гэх мэт/ гэхчлэн жагсааж болно гэж үзжээ. Ингэснээр Их Хятадын эдийн засаг, соёлын хөгжил, өсөлт гэдэг нь бүхэлдээ Зүүн Азийн, цаашлаад дэлхий даяар тархсан хятад үндэстэн, угсаатны хөгжил гэж тодорхойлжээ.
Түүнчлэн Хятадын засгийн газар өөрсдийгөө бүх дэлхийн хятад үндэстнүүдийн төлөөлөгч болгохоор эрмэлзэж байна. Энэ үндсэн дээр Хятад өөрийн гүйцэтгэх үүргээ дахин тодорхойлох шаардлагатай болж ирэв. Хятад нь өмнөө хоёр зорилго тавьсан. 1-рт Хятадын соёлын манлайлагч буюу бусад бүх хятад угсаатнууд татагдах иргэншлийн соронзон цөм улс болох, 2-рт 19-р зуунд алдсан Зүүн ази дахь жанжлагч гүрний түүхэн байр сууриа эргүүлэн олж авах гэж үзжээ.


Их Хятад гэдэг ойлголт нь зүгээр нэг хоосон үзэл баримтлал биш юм. Энэ нь улс төрийн агуулгаар илэрхийлэгдэх болж буй эрчимтэй хөгжсөн эдийн засаг, соёлын бодит байдал юм. 1980-1990-ээд онд эх газарт болон Азийн баруудад /Хонконг, Тайван, Сингапур, Өмнөд Солонгос/, мөн Зүүн Азийн улс орнуудад эдийн засгийн гайхамшигтай хурдаар хөгжихөд хятадууд гол үүрэг гүйцэтгэсэн. 1990-д оны эх газрын хятадын эдийн засгийн өсөлтийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн хөрөнгийн ихэнхийг Хонконг, Тайвань, Сингапурын хятадууд нийлүүлсэн юм. Зүүн өмнөд Азийн хаа нэгтээ хятадууд суугаа тэр улсынхаа эдийн засгийг атгаж байна. Хятадууд Филлиппины дотоодын компани, пүүсүүдийн 35%-ийг, Индонезийн дотоод хувийн капиталын 70 орчим хувийг, Тайландын хамгийн том 10 бизнес группын 9 нь хятадын мэдэлд байгаа нь үүнийг нотолж байгаа юм. Товчоор хэлбэл Их Хятад гэдэг нь хятадын соёлын нийтлэг, угсаа гарал бүхий улс орнууд, хилийн чанадад орших хятад угсаатны бүхэл нийтлэг гэж ойлгож болно. Ингэхлээр Зүүн Азийн эдийн засаг гэдэг бол үндсэндээ Их Хятадын, цаашилбал эх газрын хятадын эдийн засаг болж байна. 21-р зууныг Азийн зуун гэж нэрлэж байгаа бөгөөд, үүнтэй зэрэгцэн Хятадын зуун гэсэн ойлголт хамт явж байна.
Хятадын засгийн газар эх газрын Хятадыг бусад бүх хятад нийгэм, угсаатнууд өөрсдийгөө хандуулах ёстой Хятадын иргэншлийн цөм улс гэж үзэж үүнийгээ ч биелүүлхийг зорьж байгаа юм. Их Хятадын цаашдын хамтын хөгжил цэцэглэн мандах орон зайг тэлэхэд нөлөө үзүүлж буй хүчин зүйлс нь хятадын нийтлэг соёл, гэр бүлийн хэлхээ холбоо, хувийн харилцаа юм. Өсөн нэмэгдэж буй эдийн засгийн хүчин чадал болон Хятадын соёлын нийтлэг нэгдэл нь Хонконг, Тайвань, Сингапурыг эх газрын Хятадтай улам ойртуулсаар байна.
Эх газрын хятад ба Хятад улсууд:
Хонконг дахь Хятадын эдийн засгийн нөлөө 1990-ээд оны эхээр ихээхэн өсч, 1993 оны байдлаар эх газраас хийсэн хөрөнгө оруулалт Япон, АНУ-н хөрөнгө оруулалтыг нэгтгэсэнээс давсан байна. 1990-ээд оны дунд үе гэхэд Хонконг- Хятадын эдийн засгийн интеграци үндсэндээ бүрэн гүйцэж 1997 онд улс төрийн интеграцийг хүлээж байсан юм. Улмаар 1997 оны 7 сарын 1-нд Британийн колонийн эзэмшилд 156 жил оршсон Хонконгийн бүрэн эрхийг Британиас БНХАУ- д шилжүүлсэн байна. Хонконгийн хүн амын 95% нь хятад угсаатан бөгөөд, энэхүү угсаатны нийтлэг, соёл нь Хонконгийн зүгээс Их хятадын эдийн засгийн цаашдын хөгжилд ихээхэн чухал нөхцөл болж өгдөг.
Харин Тайваниас эх газартай харилцах харилцаа нь Хонконгтой харьцуулбал бага юм. Гэсэн хэдий боловч тайвань, эх газрын хооронд эдийн засгийн харилцаа эрчимтэй өргөжихөд тэдний нийтлэг “хятад төрх”, үүнээс үндэслэсэн харилцан итгэлцэл ихээхэн тус болж байна. Тайваны эдийн засгийн хөгжил нь эх газраас улам бүр хамааралтай болохын хэрээр, тэдний зүгээс эх газарт улам их анхаарал хандуулах болжээ. 1990-ээд оноос Тайвань Хятадын эдийн засгийн харилцаа ихээхэн хөгжих болсон бөгөөд 2008 оны байдлаар Тайванаас эх газрын Хятадад 150тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийжээ. Гэвч Тайваны бүрэн эрхийн асуудлаас болоод зарим талаар дээрх хоёр орны харилцаа заримдаа мухардалд ордог юм.
Сингапурын хувьд 1970-аад он хүртэл БНХАУ-тай харилцах харилцаа тааруухан байсан юм. Харин 1980-аад оноос Хятадын эдийн засаг хөгжиж эхэлснээр эх газрын зүг Сингапур нааштай хандах болжээ. Малайз, Индонез рүү төвлөрсөн Сингапурын гадаадын хөрөнгө оруулалтыг Хятад руу шилжүүлж. 1993 оны байдлаар Сингапурын засгийн газраас дэмжсэн гадаад төслүүдийн тал нь Хятадад төвлөрчээ. Сингапурын ерөнхийлөгч асан Ли Кан Юу эх газрын Хятадтай ажил хэрэг явуулдаг эх газрын бус хятадуудын давуу талыг тодорхойлохдоо “ Бид хятад угсаатнууд бөөөд бид нэг өвөг дээдэс, нэг соёлын дагуу тодорхой ижил шинжүүдтэй. Хүмүүс бие махбодийн хувьд өөрсөдтэй нь адил хүмүүстэй төрөлхийн нааштай ханддаг. Тэд хэрэв хэл, соёлын хувьд нийтлэг язгууртай байвал ойр дотно энэ байдлын мэдрэмж улам их нэмэгдэнэ. Энэ нь итгэлцэл, харилцан ойлголцлын харьцааг хялбарчилж өгдөг”[1] гэжээ.
Их Хятад ба хятад бус улс орнууд:
1990 онд Хятадууд Филлиппины хүн амын 1 хувийг бүрдүүлж байсан хэрнээ дотоодын компани, пүүсүүдийн 35%-ийг атгаж байсан. Индонезид хүн амын 5% нь хятад байдаг ч дотоодын хувийн капиталын 70 орчим хувийг эзэмшиж байна. Тайландын хүн амын 10%-ийг эзэлж байгаа ч Тайландын ДНБ-ны 50 орчим хувийг гаргаж байна. Түүнчлэн Малайзын эдийн засгийг бүхэлд нь Хятадууд хянаж байгаа юм. Үүнээс гадна Хятадын ажиллах хүчин Зүүн азийн хөгжлийн эх үүсвэр болж, олон улс орны ажиллах хүчин болж байна.
Эх газрын хятад гадаад улс орнуудтай бүх талын харилцааг хөгжүүлхийг хичээх болсон бөгөөд үр дүнтэй хэрэгжүүлж чадаж байна. Хятад улс сүүлийн жилүүдэд олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй оролцож байна. Хятадын гадаад хэргийн сайд Ян Жечи, бид өнгөрсөн 5 жилийн хугацаанд, Хятад улс болон дэлхийн харилцааг эрчимжүүлсэн юм. Хятад улс гадаадтай бүх талаар харилцах бодлого хэрэгжүүлж, олон улсын нэн их зүй зохистой бөгөөд төв голч тогтолцоог байгуулахыг ахиулахаар чармайж байна. Ирэх таван жилд, дэлхийн олон орнууд Хятад улсын бодит байдлыг цаашид танихыг Хятад улс хүсэж байгаа бөгөөд дэлхийн олон орнуудтай өрсөлдөөн сорилтыг хамтаар зохицуулахад нэн их итгэл зоригтой байх болно гэжээ.[2]
2006 оны эцсээс эхэлж, Хятад улс Африкийн 48 улс орны удирдагч нарыг Бээжинд урьж Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтыг зохион байгуулж, мөн 2008 оны Бээжингийн олимпын наадам, 2010 оны Шанхайн дэлхийн яармагийг ажиллуулсан. Үүний зэрэгцээ, бас олон улсын банк санхүүгийн хямралыг дэлхийн улс орнуудтай хамтаар үр ашигтайгаар зохицуулж, дэлхий цаг уурын өөрчлөлтийн асуудлыг зохицуулахад ажил хэрэгч байр сууриар оролцсон юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд, Хятадын гадаад харилцаанд том үйл хэрэг тасрахгүй байж, Хятадын удирдагч нар дэлхийн улс орнуудаар айлчлан, олон улсын бага хурлуудад удаа дараа оролцож, олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулах талаар талуудтай зөвшилцөж, олон улсын эдийн засгийн системийн өөрчлөлт, тэрчлэн хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааг түлхэн ахиулсан байна.
Гэсэн хэдий боловч сүүлийн жилүүдэд Хятадын аюул гэдэг нэр томъёо өргөн дэлгэрэх болов. Зүүн өмнөд Ази дахь зарим улсуудын орон нутаг дахь хүн ам заримдаа хятадын эсрэг үзэл дэлгэрүүлж, энэ нь заримдаа 1994 оны 4 дүгээр сард Индонезид болсон Меданы үймээн шиг даамжирч хүчирхийлэлдэг хүргэдэг байна. Иймэрхүү байдал одоо ч гарч байгаа бөгөөд, хятадын дотор, гадна хятадыг эсэргүүцэх байдал цөөн биш гардаг байна. Гэвч тухайн орны улс төрчид энэ байдал нь эдийн засагт нь хохирол учруулайхгүй гэж олон нийтийг ятгадаг байна. Түүнчлэн эдийн загсийн глобалчлал нь, хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн дахин сэргэлт нь хөгжингүй орнуудад ямар ч аюул болохгүй, харин эдийн засгийн өсөлт ба ажил эрхлэх боломж олгож байна гэж дэлхий дахинд анхааруулж байна. Хятадын ноёрхлоос өмнө бүс нутгийн олон улсын холбоод тийм ч их сонирхол татаж байгаагүй. Гэвч өнөө үед тэдгээр нь байгуулагдацгааж байна. ASEAN бол үүний сонгодог жишээ юм. Олон зүйлээр өвөрмөц байсан Вьетнам, Камбож, Лаос олон орон энэ холбооны гишүүн болсон. Энэ нь сэрж байгаа аврага лууны эсрэг эдийн засаг, улс төрийн үр нөлөөтэй байгууллагыг байгуулах суурь нь юм.[3]
Энэ мэт нөцхөл байдал нь Их Хятадын цэцэглэн мандах орон зайг нөхцөлдүүлж байгаа бөгөөд эх газрын хятадын эдийн засгийн өсөлт, хятад үндэстний нийтлэг соёл, уламжлал нь энэ орон зайн хүрээг тэлэх боломжийг олгож байна. Өнөөдөр Ази номхон далайн бүс нутаг нь хамгийн хурдацтай өсч буй эдийн засаг хэвээр байна. Ази нь АНУ-ын худалдааны 3/1, гадаад хөрөнгө оруулалтын 5/1-ыг эзэлж байгаа бөгөөд Хятад, Япон, Энэтхэг нь дэлхийн хамгийн том эдийн засаг гэж тооцогдож байна. Азийн эдийн засгийн хурдацтай хөгжил нь сүүлийн жилүүдэд Хятадаас эхтэй байгаа бөгөөд улмаар Хятад улс нь Энэтхэг, Япон, Тайван болон Зүүн өмнөд Азийн эдийн засгийн хөгжлийн замаар явж , энэхүү эдийн засгийн хүчээ улс төрийн болон стратегийн бодлогод шилжүүлэн ашиглаж байна. Энэ нь хүчний шилжилт Ази руу шилжиж байгааг харуулж байгаа юм.



[1] Иргэншил хоорондын мөргөлдөөн, шинэчлэгдэн буй дэлхийн дэг журам, С.Хантингтон х182
[2][2] http://mongol.cri.cn/
[3] Шинэ толь 1999/25 “21-р зуун хийгээд дэлхий дахины байдал” Д.Баярхүү

1 комментарий:

сайн уу?