среда, 6 апреля 2011 г.

би лав өглөөний хүн болноооооо


Хуучин тэмдэглэлийн дэвтрээ эргүүлж суутал "өглөөний хүн" гэсэн тэмдэглэл байна. би Сайшо Хироши гуайн "Өглөөний хүн" гэдэг ном 2 жилийн өмнө уншиж байсан юм байна. Ах маань авчраад бид хоёр уншиж байсан санагджийн. Энэ номыг уншаад хэсэгтээ л нилээд эрт сэрсэн байх, түүнээс хойш тогтмол эрт сэрдэг болсон. за за олон юм нуршилгүй, тэмдэглэлээ доор сийрүүлье.
Өглөөний нойр бол хүний амьдралын хамгийн том зарлага юм. /Карнеги/
Үүрийн гэгээтэй хамт шинэ өдөртэй золгодог өглөөний хүн нь өдрийг төлөвлөж, цагийг захиран жолоодож, ажлыг голлон удирддаг.

Хүний судасны цохилт өглөөний 5 цагт хамгийн их хурдасдаг байна. Энэ нь гадны дулааны хэм, чийгшил, агаарын даралтын байдал хамгийн тогтворгүй байдгаас шалтгаалдаг. Унтаж байх хугацаанд ч бие махбодийн зүгээс гадны нөлөөнд хариу үйлдэл үзүүлж байдаг байна. Унтаж амрах хамгийн тохиромжтой цаг нь 11-05 цаг юм. Хүний биеийн дулааны хэм хамгийн бага байх 02-04 цагийн үед хүн гүн нойрсдог юм. 6-8 цагийн хооронд хамгийн сэргэг, цэлмэг байдаг. Энэ үеийн анхаарал төвлөрүүлэх, шийдвэр гаргах чадвар нь өдрийнхөөс 3 дахин илүү байдаг. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд 1 цагийн турш хичээл сурлага юмуу ажил төрөлдөө зориуллаа гэхэд өдрийн 3 цагийн хугацаанд хийх ажлын үр дүнтэй тэнцэнэ.
Өглөө эрт босно гэдэг амандаа алт хутган хийхтэй адилхан. /Итали/
Эрт босдог шувуу сайн идэш хоол олж иддэг. /Англи/

Сайн сайхан санаа бодол өглөөд л толгойд орж ирдэг. Шөнийн санаа, оноонууд бодит байдлаас хол хөндий байдаг. Түүнийг өглөөд дахин нягтлан үзээд сонголтоо хийж бай.
Оройд харьцангуйгаар сэтгэлийн хөдлөл ихтэй ажил, харин өглөөд ухаалаг ул суурьтай хандах ажил хэргийг хийвэл сайн.
1. өөрчлөгдөх боломжийг бүү алд
2. сэтгэлийн тэнхээгээр сул хүн амжилтанд хүрдэггүй.
шийд гаргах нь ажлын 90% биелсэнтэй адил юм гэжээ.
би лав өглөөний хүн болнооооо.

1 комментарий:

  1. goe nom!
    english huvilbariig ni olj unshih sanaatai bga.
    oird hol bombog uzeed oroitoj untaad odriin hun bolchih gd bhiim.

    ОтветитьУдалить

сайн уу?