среда, 20 апреля 2011 г.

Keiretsu /мицүбиши/


Keiretsu /系列/
Үүсэл: Керицү нь дэлхийн 2-р дайн дараагаар “японы гайхамшиг” гэж нэрлэгдсэн эдийн засгийн өсөлтийн үед бий болсон эдийн засгийн бүлэглэлүүдийн нэр юм. Дэлхийн 2-р дайнаас өмнө японы аж үйлдвэр, худалдааг гэр бүлийн томоохон бизнесийн бүлгүүд авч явдаг байсан бөгөөд тэднийг zaibatsu гэж нэрлэдэг байсан.
¢ Kigyō shūdan (企業集団, "horizontally diversified business groups“ хэвтээ бизнесийн бүлэглэлүүд
¢ Seisan keiretsu (生産系列, "vertical manufacturing networks“ босоо шугаман аж үйлдвэрлэлийн сүлжээ.
¢ Ryūtsū keiretsu (流通系列, "vertical distribution networks“ босоо тархалтын сүлжээ.
1940 онд америкчууд японыг эзлээд zaibatsu нрыг тараасан. Энэ үеэр 16 zaibatsu бүр мөсөн татан буугдаж, хэдэн жилийн дараа 26 zaibatsu дахин сэргээн байгуулагдсан.
Томоохон аж үйлдвэр, худалдааны компаниуд нэгдэж, харилцан сүлжилдэж керицү үүссэн. Үүнийг нь ч тухайн үед засгийн газар нь дэлхийн худалдааны хүчтэй өрсөлдөөнд томоохон хүчтэй керицү нар нь тэсвэртэй, хүчтэй өрсөлдөгч байж чадна гэж үзэж байсан учраар дэмжиж байсан.
Керицү бүр нь төвлөрсөн нэг банкийг тойрон хүрээлж байдаг бөгөөд тухайн банк нь кэрицүгийн гишүүн компаниудад адил нөхцөлтэйгээр зээл олгож байдаг. Тэдгээр банкууд нь кэрицүгийн гишүүн компаниудад хүчтэй хяналт тавьж байдаг.
Дайны дараагаар японд 9 том кэрицү гарч ирсэн.
· Кэрицү нь бизнесийн бүлэглэлийн зохион байгууллатын хамгийн сайн хэлбэр үү?
1990-д оны үед японы эдийн засаг уналтад ороход кэрицүд нилээд хүнд туссан. Олон том банкууд муу зээл өгснөөс болж дапмуурсан. Sumitomo Bank and Mitsui Bank 2001 онод нэгдэж Sumitomo Mitsui Banking Corporation болсон. Sanwa Bank (the banker for the Hankyu-Toho Group) нь Bank of Tokyo-Mitsubishi UFJ-н нэг хэсэг болсон. Ерөнхийдөө энэ мэт байдал нь кэрицү нь тийм ч сайн үр дүнтэй бизнесийн загвар биш гэдгийг харуулсан. Гэвч кэрицү нь 1990-д оны өмнөх шиг нэгдсэн, төвлөрсөн биш ч гэсэн оршсоор байгаа юм.
· Японоос өөр газар кэрицүгийн загвар байдаг уу?
Японоос гадна кэрицүгийн загвар одоохондоо байхгүй, харин япон биш бизнесийн бүлэглэлүүд кэрицүтэй адилхан загвартай байдаг. Ж: Virgin Group (UK), Tata Group (India) and Cisco Systems (USA).
Мицүбиши
Компанийн үүсэл нь Яатаро ивасаки нэртэй хүний усан онгоцны тээврийн компаний суурь дээр 1870 оноос эхэлсэн. Энэ нь мейжийн хувьсгалаас 2 жилийн дараа гэсэн үг юм. Яатаро өөрийн бизнесийг уурхай, усан онгоцны үйлдвэр, банк болон даатгалын бизнесээс эхэлсэн байдаг. Түүний бизнес нь өргөжиж хөгжсөөр мицүбиши компани байгуулагдсан байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас хэд хэдэн компани болж салсан байна.
The name Mitsubishi () consists of two parts: "mitsu" meaning "three" and "hishi" /water chestnut туулайн бөөр / , бас ромбо гэсэн утгатай. Mitsubishi гэдэг нь гурван ромбо гэсэн үг юм.
¢ Мицүбиши бол олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг бие даасан компаниудын нэгдэл юм. Тэд бүгд мицүбиши гэдэг нэрийг хэрэглэдэггүй ч мицүбиши компанийн гурван ромбо бүхий тэмдэгтийг ашигладаг.
¢ Хэрэв та mitsubishi.com сайтад зочилбол дэлгэрэнгүй мэдээллийг авч болох бөгөөд ойролцоогоор 316 /2011он/ гаруй компани дэлхий даяар тархсан байдаг. Тэдний 100 гаруй нь мицүбиши гэсэн нэр өөрийнх нь нэрэнд байхгүй байдаг.
¢ Компаниуд бүгд өөрсдийн бизнесийн үйл ажиллагааг бие дааж бас хамтарч явуулдаг. тэд нийтлэг нэг сонирхол, бизнесийн салбарт хамтарч ажиллаж адил менежментээр хамтран ажилладаг.
Мицүбиши группын гол компаниуд
¢ Mitsubishi Bank (1919 онд байгуулагдсан бөгөөд одоо Mitsubishi UFJ Financial Group-н нэг хэсэг болсон.) японы хамгийн том банк.
¢ Mitsubishi Corporation, 1950 онд байгуулагдсан, японы хамгийн том худалдааны компани
¢ Mitsubishi Motors, японы 6 дахь том машин үйлдвэрлэгч.
¢ Mitsubishi Atomic Industry, цөмийн эрчим хүчний компани .
¢ Mitsubishi Chemical, японы химийн хамгийн том компани
¢ Mitsubishi Power systems, эрчим хүч түгээлтийн компани
¢ Мицүбиши кэрицүгийн гол 25 компаний удирдлага нь сар бүр "Friday Club“ хуралддаг.
Mitsubishi Group-н гол компанууд нэг болох Mitsubishi Tokyo Financial Group, Inc. нь японы хамгийн том санхүүгийн групп бөгөөд дэлхийд хоёрт ордог банк эзэмшигч компани юм. 2010 оны байдлаар энэ группын нийт хөрөнгө нь US$2.4 trillion (JPY 200 trillion байсан.
Мицүбиши корпорацци: Японы хамгийн том худалдааны групп бөгөөд 7 салбараар үйл ажиллагаагаа явуулдаг. Анх 1918 онд байгуулагдсан боловч дайны дараагаар дахин сэргээн байгуулсан. 50,000 ажилчинтай.
Mitsubishi Heavy Industries: Японы батлан хамгаалах салбартай хамтран ажилладаг бөгөөд агаараас хамгаалах системийг хийсэн. Мөн байлдааны болон энгийн усан онгоц, тээврийн хэрэгсэл зэрэг маш олон зүйлийг үйлдвэрлэдэг.
Mitsubishi Motors: 1970 онд Mitsubishi Heavy Industries-с салбарлаж байгуулагдсан. Японы 6 дахь том автомашин үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн 17 дахь том тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч.
Ерөнхийдөө бол мицүбиш кэрицү нь бүхий л салбарт үйл ажиллагаа, үйлвэрлэл, үйлчилгээ явуулдаг. Барилга, зам тээвэр, худалдаа, эрчим хүчний салбар, сансар судлал, харилцаа холбоо, үйлвэрлэлийн автомажуулалт, гэр ахуйн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Японы хамгийн том кэрицү юм.

БНАСАУ-ын АИХ ба БНМАУ-ын АИХ-ын харьцуулал /1960оны үндсэн хууль/


БНАСАУ-ын АИХ ба БНМАУ-ын АИХ-ын харьцуулал /1960оны үндсэн хууль/
Өнөөдөр дэлхийн ихэнхи улс орон ардчилагдаж, одоо ч зарим улс оронд ардчиллын төлөөх ард түмний бослого тэмцэл тасрахгүй байна. Гэсэн хэдий боловч ардчилсан бус дэглэмтэй авторитар, социалист улс орнууд олон биш ч байсаар байна. Тэдгээр улсуудын нэг нь БНАСАУ бөгөөд өөрийн үндсэн хуулиндаа зааснаар тус улс нь бүх солонгосын ард түмний хүсэл сонирхлыг илэрхийлсэн, бие даасан, хараат бус, тусгаар тогтносон, социалист улс юм. Монгол улс өнөөдөр ардчилсан улс хэдий ч 70 гаруй жилийн турш социалист үзэл санааг чиг баримжаа болгож өнөөгийн БНАСАУ шиг өөрийн үндсэн хуулиндаа Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол ажилчин, хоршоолсон ардууд, /малчин, тариаланчид/ хөдөлмөрч сэхээтний социалист улс бөгөөд түүний үндэс нь ажилчин анги, хоршоолсон ардын холбоо мөн гэж тунхаглаж байсан. Монгол улс түүхэндээ 4 үндсэн хууль баталж байсны дотор социалист хэв маяг бүхий хуулиудыг ч баталж байсны бөгөөд 1960 оны үндсэн хууль илүү социалист байсан гэж үздэг.
Социализмын гол үзэл санаа нь төрийн эрх мэдэл ажилчин, тариачин, малчин ардад хадгалагдах бөгөөд тэдгээр нь эрх мэдлээ тэдний дундаас сонгогдсон төлөөлөгчдийн байгууллага болох АИХ-аар дамжуулж эрх мэдлээ хэрэгжүүлэх ёстой гэж үздэг. Төрийн эрхийг ард түмэн барих ёстой учраас тэдний дундаас сонгогдсон төлөөллийн байгууллага болох АИХ нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэх мэт нийгэм, улс төр, оюун санааны бүхий л хүрээнд эцсийн үгийг хэлэх эрхтэй. Ийм учраас бүх эрх мэдлийг АИХ-д төвлөрүүлж түүнийг улсын эрх барих дээд байгууллага хэмээн тунхагласан байдаг. Гэвч хэрэг дээрээ төрийн ийм тогтолцоо нь эрх мэдлийг ард түмний гарт үнэхээр өгч чадсан эсэх нь эргэлзээтэй, магадгүй чадаагүй болхоор социалист систем задран унасан. Харин өнөөдрийг хүртэл оршин байгаа БНАСАУ эрх мэдлийг ард түмний гарт өгч чадаж байгаа учраас өдийг хүртэл оршин байна гэж үзэж болох уу? Үүнд хариулт авахын тулд 1960 оны үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу БНМАУ-н АИХ-г өнөөгийн БНАСАУ-н АИХ-тай харьцуулан судлаж болох юм.
БНМАУ-ын АИХ /1960оны үндсэн хууль/:
1960 оны 7сарын 3нд баталсан уг Үндсэн хуулийг оршил, 10 бүлэг, 94 зүйлтэйгээр Ардын Их Хурлаас /АИХ/ баталсан ба уг хуулийн бүтэц агуулга дахь төрийн эрх барих дээд байгууллага болох АИХ-ын талаар тусгасан байдлыг авч үзвэл.
Оршил: Нэгдүгээр зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол ажилчин, хоршоолсон ардууд, /малчин, тариаланчид/ хөдөлмөрч сэхээтний социалист улс бөгөөд түүний үндэс нь ажилчин анги, хоршоолсон ардын холбоо мөн.
Хоёрдугаар зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол ардын ардчилсан төрийн хэлбэрээр тогтноно хөгжиж байгаа социалист улс мөн.
Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол ардын ардчилсан төрийн хэлбэрээр тогтноно хөгжиж байгаа социалист улс мөн.[1]
Бүгд Найрамдах Монгол Ард Улсад засгийн бүх эрх хөдөлмөрчин ард түмний мэдэлд байна. Монголын хөдөлмөрчин ард түмэн өөрөө сонгогдсон депутатуудын бүрэлдэхүүнтэй Ардын хурлаар уламжлан засгийн эрх барина.[2]
Бүх шатны Ардын хурал, тэдгээрийн депутатууд, сонгогчдын өмнө ажлаа хариуцан тайлагнана. Сонгогчдын итгэлийг хөсөрдүүлсэн буюу Ардын Хурлын депутатын нэр төрд харш үйлдэл хийсэн Ардын Хурлын депутатыг сонгогчид нь олонхийн саналаар хэдийд ч огцруулах эрхтэй.[3]
БНМАУ-ын төрийн эрхийг барих дээд газар нь Ардын Их Хурал мөн. БНМАУ-ын АИХ, түүний байгууллагуудын журмыг БНМАУ-ын Үндсэн хуульд нийцүүлж гаргасан БНМАУ-ын АИХ-ын регламент болон бусад хуулиар тодорхойлно.[4] АИХ-ын Тэргүүлэгчид бол АИХ-ын чуулганы чөлөө цагт засаг төрийн эрхийг барих дээд байгууллага юм.
БНМАУ-д гагцхүү АИХ хууль тогтоох эрхтэй бөгөөд АИХ-ын депутатуудыг 5 жилийн хугацаатайгаар тус аймгийн харьяалалтай хороо, аймгийн төвөөс бусад орон нутгийн хот бүрээс нэг, аймгийн төвийн болон улсын харьяалалтай хотын 10000 хүн ам тутмаас 1 депутат тус тус сонгоно.
АИХ-ын бүрэн эрх:
- БНМАУ-ын АИХ төрийн бүх эрхийг барих бөгөөд БНМАУ-ын үндсэн хуулийг батлах, өөрчлөх, хууль гаргах
- Гадаад дотоод улс төрийн бодлогын үндсэн зарчим ба арга явууллагыг тогтоох
- АИХ-ын Тэргүүлэгчдийг сонгох, Сайд нарын зөвлөлийг байгуулах
- БНМАУ-ын ардын аж ахуйн төлөвлөгөөг хянан үзэж батлах
- Улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тухай тайланг хянан үзэж батлах
- АИХ-ын чөлөө цагт АИХ-ын Тэргүүлэгчдээс гаргасан АИХ-аар батлуулбал зохих зарлигуудыг батлах
АИХ-ын чуулган:
АИХ-ын ээлжит чуулганыг жилд нэг удаа хийнэ. АИХ-ын Тэргүүлэгчдийн санаачлагаар буюу эсхүл депутатуудын гуравны нэгээс доошгүй нь шаардвал АИХ-ын ээлжит бус чуулганыг хийж болно. АИХ нь төсөв-төлөвлөгөө, хуулийн төсөв боловсруулах ба үндэстний асуудал, гадаад хэргийг эрхлэх байнгын комисс, түүнчлэн улс ардын аж ахуй, соёлын бусад салбаруудаар комиссууд байгуулна. АИХ-ын Тэргүүлэгчдийг дарга ба орлогч дарга, нарийн бичгийн дарга, тэргүүлэгч гишүүдтэйгээр сонгоно. АИХ-ын депутатуудын олонхийн саналаар батлагдвал хуулийг хүчин төгөлдөрт тооцно.
Депутатын бүрэн эрх:
АИХ-ын ба орон нутгийн АИХ-ын депутат нар төрийн захиргааны харъяаныхаа байгууллагын гишүүдэд эрх хэмжээнийх нь асуудлаар асуулга тавих эрхтэй. Депутатын асуулганд захиргааны зохих байгууллага хариу өгөх үүрэгтэй.
АИХ-ын депутатыг БНМАУ-ын АИХ, түүний тэргүүлэгчид, орон нутгийн АИХ-ын депутатыг тухайн АИХ, түүний тэргүүлэгчдийн тогтоолоор олгосон зөвшөөрөлгүйгээр аливаа эрүүгийн хариуцлагад татах, нэгжих, сахилгын шийтгэл оногдуулж болохгүй.
БНАСАУ-ын АИХ:
БНАСАУ-ын төрийн дээд эрх барих, хууль тогтоох байгууллага бол БНАСАУ-ын АИХ юм. АИХ-ын чуулганы завсарлагаанаар төрийн бүх эрх мэдэл АИХ-ын Тэргүүлэгчдэд албан ёсоор шилждэг.
АИХ болон орон нутгийн Ардын хурлын депутатуудыг бүх ард түмнээс нийтийн, тэгш, шууд, нууцаар санал хураах үндсэн дээр 5 жилийн хугацаатай сонгон бүрдүүлдэг байна. Сонгогдсон депутат нь ард түмний төлөө ажиллаж, сонгогчидтойгоо үргэлж холбоотой байж, ажлаа ард түмнийхээ өмнө хариуцна.
АИХ-ын бүрэн эрх:
- Үндсэн хууль батлах, өөрчлөх, нэмэлт оруулах
- Бүх төрлийн хууль тогтоомж , эрх зүйн акт, баримт бичгийг батлан гаргах
- АИХ-ын чуулганы завсарлагаар төрийн дээд эрхийг барьж буй АИХ-ын Тэргүүлэгчдийн батлан гаргасан аливаа хууль тогтоомж албан ёсны, хүчин төгөлдөр байхыг баталсан тогтоол гаргах
- Улс орны улс төр, эдийн засгийн гадаад, дотоод үндсэн зарчим, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон чиглүүлж удирдах
- БНАСАУ-ын АИХ-ын даргыг сонгох, эгүүлэн татах
- БНАСАУ-ын Батлан Хамгаалах хорооны даргыг сонгох, эгүүлэн татах
- АИХ-ын Тэргүүлэгчдийн орлогч дарга, хүндэт орлогчид, нарийн бичгийн дарга, гишүүдийг сонгох, эгүүлэн татах
- Улсын төсвийг зохиох, батлах
АИХ-ын чуулган:
Ээлжит ба ээлжит бус гэсэн хэлбэрээр явагддаг. Ээлжит чуулганы товыг АИХ-ын тэргүүлэгчид жилд 1-2 удаа зарлан хуралдуулдаг. Харин ээлжит бус чуулганыг АИХ-ын тэргүүлэгчид шаардлагатай үед, эсвэл АИХ-ын депутатуудын гуравны нэгийн санал болгосноор зарлан хуралдуулдаг. АИХ-ын чуулганы хуралдаанд бүх депутатуудын гуравны хоёр хүрэлцэн ирснээр кворум бүрдсэнд тооцно.
Чуулганы хуралдааны хугацаанд АИХ-ын депутатууд АИХ-ын дарга, түүний орлогч, нарийн бичгийн дарга нарыг сонгодог. АИХ-ын дарга нь хуралдааныг удирдан, зохион явуулах үүрэгтэй байдаг. Чуулганаар хэлэлцэх асуудал нь хууль батлах юм. Хуралдаанд оролцсон депутатуудын энгийн олонхийн саналаар хууль батлагдан хүчин төгөлдөр болдог. Харин үндсэн хуульд бүх депутатуудын гуравны хоёрын саналаар нэмэлт өөрчлөлт оруулдаг. АИХ-ын чуулганы хуралдаанаар дэд хороодыг байгуулж дарга, орлогчид, нарийн бичгийн дарга нарыг сонгон томилдог. Чуулганы завсарлагаар дэд хороод нь АИХ-ын Тэргүүлэгчдийн мэдэлд ажилладаг.
Депутатын бүрэн эрх:
Үндсэн хуульд зааснаар АИХ-ын депутат нь халдашгүй дарха, дипломат эрх ямба эдэлдэг. Чуулганы үед АИХ-ын дарга, түүний завсарлагаар АИХ-ын Тэргүүлэгчдийн даргын зөвшөөрөл болон гэмт хэргийн газар дээр нотлох баримттай барихаас бусад ямар ч тохиолдолд АИХ-ын депутатад халдах, байцаалт явуулах, асуулга асуух, баривчлахыг хориглоно.
Үндсэн хуулиар хуульчлагддаг нэг гол зүйл бол тухайн улс орны төрийн байгууламж юм. Эдгээр хоёр улсын Үндсэн хуулиудад тодорхойлогдсон төрийн байгууламж нь төрийн тухай марксист үзэл баримтлалд бүхэлдээ тулгуурлаж байгаа юм. Энэ нь “төр бол ангийн ноёрхлын байгууллага, нэг анги нөгөөгөө дарлах байгууллага, төр бол ангиудын мөргөлдөөнийг намдааж, тэр дарлалыг хууль ёсны болгож” бэхжүүлдэг байгууллага гэсэн үзэл баримтлалд тулгуурласан төрийн мөн чанар дарангуйлагч, тоталитар шинжтэй байхаас өөр аргагүй. Хэдийгээр социалист төр нь дарангуйлагч шинжээ алдаж байгаа “хагас” төр хэмээн үздэг байсан хэдий ч улс төрийн бодит амьдралд төрийн гүйцэтгэж байсан үүрэг “хагас” байгаагүй. Нэлээд судлаачид Монгол улсад 90-ээд он хүртэл оршин тогтнож байсан төрийг тоталитар дэглэмтэй байсан гэж үздэг.
Эдгээр хоёр орны АИХ нь ард түмний эрх ашгийг үнэхээр хангаж чадаж байна уу? Тоталитар дэглэм байсан уу, үгүй юү? гэдгийг шийдвэрлэхэд шалгуурын асуудал чухал юм. Эрдэмтэн А.Цанжид гуайн санал болгосноор хоёр төрлийн, эсхүл хоёр бүлэг шалгуур байж болох юм.[5]
1-рт Төрийн хяналтын хүрээг авч үзэх.
Төр, нийгмээс өөрийгөө салган түүний дээр тавьж, нийгмийн амьдралын улс төр, нийгэм эдийн засаг, оюун санааны хүрээнд хатуу хяналт тогтоосон байх нь түүний тоталитар шинжийг илэрхийлэх шалгуур мөн. Харин нийгмийн амьдралын бусад хүрээг харьцангуй чөлөөтэй байлгаж зөвхөн улс төрийн хүрээнд цөөхөн эрх мэдэлтний хяналтыг тогтоох нь төрийн авторитар шинжийн шалгуур юм. Төрийн эрх мэдлийг бусад хүрээгээр зогсохгүй улс төрийн хүрээнд ч хуулиар хязгаарлаж төрийг нийгмийн түнш, зохицуулагч, зуучлагч, үйлчлэгчийн байр сууринд тавьсан тохиолдолд түүний үндсэн шинж нь ардчилал болох юм.
2-рт Төрийн шинж чанарыг тодорхойлох
Энэ шалгуурт засаглалын механизмыг оруулж болох талтай. Засаглалын механизм гэдэг бол тодорхой хүчин, бүлэг хүмүүст засгийн эрхийг барих, өөрөөр хэлбэл засаглах бололцоог олгодог өвөрмөц үйл ажиллагаа, түүнийг явуулах эрх, хэм хэмжээний цогц юм. Түүнд юуны өмнө гурван зүйлийг оруулж болно. Үүнд:
а) Засгийн эх булаг
б) шийдвэр гаргах эрх, арга
в) удирдах элитийг сонгон шалгаруулах арга зэрэг болно
Эдгээр зүйлсийг засаглалын механизм хэмээн нэрлэхийн учир бол засаглах эрх хүлээн зөвшөөрөгдсөн байхын зэрэгцээ бүх нийтээр дагаж мөрдөх ёстой шийдвэр гаргах эрхийг гартаа атгаж, чухал албан тушаалуудад ажиллах хүмүүсийг өөрийнхөө сонирхолд нийцүүлэн сонгож ажиллуулах бололцоотой байх нь засаглах эрх мэдлийг бүхэлд нь авах бололцоог бүрдүүлэхэд хангалттай гэж үзсэнтэй холбоотой юм. Засгийн эх булаг нь тухайн үеийн эрх баригчдын засаглах эрх юунаас үүдэлтэй болохыг заахын хамт түүний хууль ёсны эсэхийг харуулна. Ийм эх булаг нь уламжлалт хэм хэмжээ, шашин, үзэл суртал, хууль зэрэг янз бүрийн зүйл байж болох юм.
Эдгээр шалгуурын дагуу дээрх АИХ-уудыг авч үзвэл. Төрийн эрх барих, хууль тогтоох байгууллага болох АИХ нь Улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд хатуу хяналт тавьдаг. Тоталитар, авторитар дэглэмийн үед уламжлалт хэм хэмжээ, шашин, үзэл суртал, хүч зэрэг засаглалын эх булгууд байдаг бол ардчилсан төрийн үе дэх засгийн эх булаг нь зөвхөн хууль байдаг гэж үзэж байна. Шийдвэр гаргах тухайд гэвэл энд уг үйл ажиллагаанд хэдэн хүн оролцож, яаж түүнийг хэрэгжүүлж байна вэ гэдгийг онцолж байгаа юм. Тухайлбал, тоталитар дэглэмийн үед ганц юмуу, цөөн хүн шийдвэр гаргаж түүнийгээ янз бүрийн аргаар олонхид тулган хүлээлгэдэг. Харин ардчиллын үед шийдвэр гаргах үйл ажиллагаанд олон хүн (нийгмийн янз бүрийн бүлэг хэсгийн төлөөлөгчид) оролцож, шийдвэрийг олонхийн саналаар юмуу зөвшилцлийн аргаар гаргана. Энэ бүхнээс үзвэл дээрх АИХ-ууд нь ард түмний эрх, эрх чөлөөг хангаж чадахгүй байна гэж үзэж болно.
Төр болон зохион байгуулагдсан ард түмэн (иргэд) нь бүхэлдээ төр барих ажлыг байнга дагнан эрхлэх боломжгүй юм. Тийм ч учраас төрийн эрх барих үйл ажиллагаа нь нийгэмд явагддаг аливаа бусад үйл ажиллагааны нэгэн адил институтжиж улс төрийн тодорхой дүрүүдийг үүсгэдэг нь төрийн тогтолцоонд хамрагдах байгууллагууд юм. Өөрөөр хэлбэл, тэдгээр нь ард түмний өөрийгөө эзэгнэх, зохион байгуулах сонирхлыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүнд үүсдэг гэж болно. Төрийн эл онцлогийг харгалзан түүнийг явцуу утгаар нь байгууллага хэмээн үзэж тодорхойлох тохиолдол байдаг. Тухайлбал, Жон Холл төрийг гурван шинжээр тодорхойлсон байдаг:
1. Төр бол бүрдлүүдийн сүлжээ бөгөөд тэдгээрийн дотроос хамгийн чухал нь хүчирхийлэл, албадлагатай холбоотой хэсэг нь юм.
2. Эдгээр бүрдлүүд нь тодорхой хил хязгаар бүхий газар зүйн орчинд байршдаг.
3. Төр нь эл нутаг дэвсгэр дээр хууль тогтоох эрхийг дангаар эдэлдэг гэжээ.[6]
Төрийн байгууллагууд нь дээр дурьдсан ёсоор хууль тогтоох эрхийг дангаар эдэлдэг, албадлага хүчирхийллийг хэрэгжүүлдэг болохоор төрийн эрх мэдлийг хэрхэн хуваарилж хэрэгжүүлэх вэ гэдэг нь туйлын чухал юм. Хүн төрөлхтний улс төрийн үйл ажиллагааны туршлагаар энэ асуултанд өгөгдсөн хамгийн шилдэг хариулт бол засгийн эрх мэдлийг хуваах тухай санаа байсан.
Харин хоёр орны Үндсэн хуулиудад бүх эрх мэдлийг Ардын их хуралд төвлөрүүлэн түүнийг улсын эрх барих дээд байгууллага хэмээн тунхагласан нь төрийн эрх мэдэл хуваарилалт байхгүй байна. Төрийн эрхийг ард түмэн барих ёстой учраас тэдний дундаас сонгогдсон төлөөлөгчдийн байгууллага болох АИХ хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдэл гэсэн аль ч салбарт дээд эрх эдэлнэ гэсэн санааг үндсэн хуулиуддаа тусгасан байна. Гэвч ийм төрийн зохион байгуулалт нь төрийн эрхийг ард түмэн барих санааг илэрхийлж чадахгүй байна. АИХ-ын үйл ажиллагаа байнгын бус, хууль тогтоогчид мэргэжлийн бус байсан болон бусад шалтгааны улмаас гүйцэтгэх эрх мэдэл давамгайлах байр суурьтай байгаа нь харагдаж байна.



[1] Үндсэн хууль 1960он 1-р бүлэг.2-р зүйл
[2] Үндсэн хууль 1960он 1-р бүлэг.3-р зүйл
[3] Үндсэн хууль 1960он 1-р бүлэг.6-р зүйл
[4] Үндсэн хууль 1960он 3-р бүлэг.18-р зүйл
[5] Монгол Улсын Үндсэн хуулийн онолын үзэл баримтлалын тухай зарим асуудал А.Цанжид
[6] Үндсэн хуулийн үзэл баримтлал боть 1