четверг, 31 марта 2011 г.

Польш улсын түүх, улс төр


Польш улсын түүх, улс төр
Польш (Polska), албан ёсоор Бүгд Найрамдах Польш Улс (Rzeczpospolita Polska) нь Төв Европт орших улс юм. Баруун талаараа Герман, өмнөд талаараа Чех, Словак, зүүн талаараа Украйн, Беларусь, Литва улсуудтай хиллэдэг. Хойд талд нь Балтын тэнгис ба ОХУ-ын Калининград муж оршино. Польшийн нийт газар нутаг нь 312,679 км² бөгөөд үүгээрээ дэлхийд 69-д, Европт 9-т орно. Хүн ам нь 38.5 сая гаруй бөгөөд үүгээрээ дэлхийд 33-т жагсдаг байна. Польш нь 16 муж буюу войеводшипээс (Польш хэл: województwo) тогтсон холбооны орон юм. Варшав хотод 1,706,600 , Лодз 753,200, Краков 756,600 вроклав 632,900, Познан 560,900, Гданск 455,700 хүн ам оршин суудаг.
Польш улсын түүх : 966 онд захирагч I Мешко Христосын шашинтан болсноор Польш улс анх бүрэлдэн тогтсон гэгддэг. Польш нь 1025 онд хаант улс болсон бөгөөд 1569 онд Литвын гүнлигтэй холбоо байгуулж нэгдсэнээр Польш-Литвын нөхөрсөг холбоот улсыг байгуулжээ. Учир нь 1386 онд польшийн гүнж Ядвига, Литвийн хунтайж Ягелло нар гэрлэсэн. 15-р зуунд хүч чадал нь оргилдоо хүрсэн Ягеллоны хаадын эзэмшил балтийн тэнгисээс хар далай хүртэл сунаж тогтсон европ дахь хамгийн том нутаг дэвсгэртэй улс болж байсан. Энэ холбоот улс нь 1795 онд нурж, газар нутаг нь Прусс, Орос, Австри гурвын хооронд хуваагджээ. Польш нь 1918 онд Дэлхийн нэгдүгээр дайны дараа тусгаар тогтнолоо олж чаджээ. Гэвч 1926-35 оны хооронд Пилсудски цэргийн эргэлтийг толгойлж, 9 жил авторитар дэглэм тогтсон байна. 1939 оны 8-23нд Герман Зөвлөлтийн Засгийн Газар Риббентроп-Молотовын харилцан үл довтлох гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд энэ баримтад польшийг нацист болон зөвлөлтийн хяналтын бүсэд хувааж авах тухай тусгагдсан байсан. 1939-9-1нд гитлер өөрийн цэргийг польш руу оруулсан. 9-17нд зөвлөлтийн цэрэг польшийн зүүн хэсгээр орж ирсэн байна. Гэвч герман 1941-6 сард зөвлөлтрүү довтолсноор польш бүхэлдээ германы цэргийн мэдэлд орсон байна. 1941 онд польшийн нутаг дэвсгэр дээр нацист бөөнөөр хорих лагер байгуулагдсан.
Зөвлөлтийн зохион байгуулалтаар Польшууд нилээд болслого, хөдөлгөөн гаргаж байсан бөгөөд дэлхийн 2-р дайнд польшийн 400,000 гаруй цэрэг өрнөд пронтод байлдаж байсан. 1944-7сард зөвлөлтийн улаан арми польшид нэвтэрч лублинд коммунист дэглэмд удирдуулсан “үндэсний эрх чөлөөний польшийн хороог байгуулсан”. Варшавын еврей хороолын оршин суугчид германы мөрдлөг хавчлагын эсрэг боссон байна. Дайны үеэр бараг 6 сая польшууд алагдаж, 2,5 сая иргэн германы ажиллах хүчинд хүчээр ажиллаж байсан байна. Ойролцоогоор 3сая еврей польш дахь нацист лагер болох Auschwitz, Treblinka, болон Sobibor-т алагдсан байна.
1945 оны Ялта ба Потсдамын бага хурлуудаар Польшийн өнөөгийн хилийг тогтоож ЗХУ-д улс төрийн талаар үнэнч байхаар тодорхойлсон. 1947 онд коммунистууд эрх мэдэл авахын тулд сонгуулийг будлиантуулж сөрөг намуудыг хориглон зөвлөлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх болсон байна.
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Польш нь 6 сая гаруй иргэнээ алдсан бөгөөд хэдэн жилийн дараа ЗХУ-ын нөлөө доор "Зүүн эвсэл"-ийн
социалист бүгд найрамдах улс болсон байна. 1989 онд коммунист засаглал унаж Польш нь Үндсэн Хуулинд зааснаар "Польшийн гурав дахь бүгд найрамдах улс" байгуулагдсан түүхтэй.
Коммунист намын ноёрхлоос Гурав дахь БНУ хүртэл:
1956 оны 10 сард Москва хотод болсон Зөвлөлт намын 20-р их хурал болон Познан дахь ажилчдын үймээний дараа коммунист дэглэмийг сэргээн тогтоосон байна. Уламжлалт коммунист эдийн засаг болон нийгмийн зорилтыг тогтоож байх хооронд нэгдүгээр нарийн бичгийн дарга Wladyslaw Gomulka польшийн дотоод амьдралыг либералчилж байсан. 1970 онд хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн нь Балтийн тэнгисийн боомтын хотуудад Gdansk, Gdynia, and Szczecin үймээн гарахад хүргэсэн байна. Мөн ажилчид амьдрал, ажлын байрны нөхцөл дорой байгааг эсэргүүцсэн хөдлгөөн, ажил хаялт хийх болсон. Энэ үед хэдэн зуун хүн амь үрэгдэж байсан бөгөөд Владислав Гомулькийн Засгийн Газар огцорч Edward Gierek 1-р нарийн бичгийн дарга болсон. 1970д оны эхний хагаст баруунь томоохон зээлдэгч, Польшийн эдийн засгийн өсөлт нь дэлхийн хамгийн өндөр өсөлттэй орнуудын нэг байсан боловч зээлсэн капиталыг үргүй зарсан, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг нь шинэ нөөц баялгийг үр дүнтэй ашиглах чадваргүй байсан байна. 1970д оны сүүлээр хурдацтай өсч байсан өрийн дарамт учруулах болсон ба эдийн засгийн өсөлт нь 1979 онд сөрөг дүнтэй гарах болсон. 1978 оны 10сард Краковын хамба, ширээт лам/кардинал/ Cardinal Karol Wojtyla нь Ромын католик сүмийн тэргүүн Pope John Paul II болсон. Папын засаглалд гарсан явдал нь польшийн католик шашинтнуудад их баяртай үйл явдал болсон бөгөөд 1979 оноос польшид ирэх жуулчдын тоо өссөн байна.
1980 оны 7сард польшийн гадаад өр нь бараг 20 тэрбум доллар болсон нь засгийн газар махны үнийг өсгөхөд хүргэсэн байна. Эдгээр байдал нь польшийн ажилчид ажил хаях, үймээн дэгдэх шалтгаан болж 1980-8-31нд цахилгаанчин Лех Валенсыгаар удирдуулсан Гданскийн ленин хөлөг онгоцны үйлдвэрийн ажилчид ажил хаяж эцэст нь 21 зүйл бүхий хэлэлцээрт хүрч чадсан байна. Үүнтэй адил хэлэлцээрүүд Szczecin, Silesia-д бий болсон. Тэдгээр гэрээний үндсэн нөхцөл нь бие даасан үйлдвэрчний эвлэлд нэгдэх, ажил хаях ажилчдын эрхийг хангах байсан.
Гданскийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар “эв санааны нэгдэл” гэсэн бие даасан үйлдвэрчний эвлэл бий болсон. Эдгээр тэмцэл нь улам хүчирхэгжиж, польшийн төр болон намын удирдагчдын авилгалд өртсөн, муу удирдлагыг шүүмжилж, илчлэх болсон байна. 1980 оны 9сард Герек огцорч Станислав Каниа 1-р нарийн бичгийн дарга болсон. Польшийн нэгдсэн ажилчдын намын /коммунист/ хурдацтай уналт нь зөвлөлт холбоот улсыг 1980 оны 9 сард польшийн хил дагуу маш их цэргийг байрлуулах шалтгаан болсон. 1981-2сард Батлан хамгаалах яамны сайд Генерал Войцех Ярузельски ерөнхий сайдын албан тушаалыг булаан авч 1981 оны 10 сард 1-р нарийн бичгийн дарга болсон. 1981оны 9-10сард болсон эв санааны нэгдлийн үндэсний анхдугаар их хурлаар Лех валенсыг үйлдвэрчний эвлэлийн үндэсний даргаар сонгосон байна. 9 сарын 12-13нд засгийн газар эвлэлийг шахах зорилгоор дайны байдлын тухай хууль гаргасан. Ер нь коммунист дэглэм дотор иймэрхүү бослого, үймээн гарвал зөвлөлтийн улаан цэрэг орж ирж шийдэж өгдөг нь ерөөс хэвшил болоод байсан. Тодорхойлбол 1956 онд унгарт, 1968 онд чехословакт, 1979 онд афганистанд, харин 1981 онд польшийн ээлж ирсэн байна. Харин дайны байдлын тухай хууль гарснаар Эв санааны нэгдэл хөдөлгөөн нууц байдалд орж түүний олон удирдагчид баривчлагдаж, хоригдсон бөгөөд лех валенс гэрийн хорионд орсон. Нэмж хэлэхэд саяхан нас барсан ерөнхийлөгч Лех Качиньский 1980 онд Гданьскийн ажил хаялтын хорооны хуулийн зөвлөх байсан ба Польшид онц байдал тогтоосны дараа тэрээр 11 cap шоронд хоригдож байв. Суллагдаад "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлийн нэгэн комиссыг толгойлж байлаа. Хожим тэрээр сейм ба сенатад сонгогдон гишүүн болсон аж.
Тухайн үед 10,000 гаруй хүнийг баривчлан хорьж, 17 хүн нас барсан байна. Олон жилийн дараа польшийн ард түмэн генерал Ярузельскийг шүүсэн боловч өршөөснөөр үл барам тэр үед чухам тийм арга хэмжээ аваагүй бол харийн цэргийн түрэмгийлэлд өртөн гашуун зовлон амсах байсан гэдгээ ойлгон харинч талархан хүндэтгэдэг байна. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсгэж, тусгай хангамж тэтгэмжийг нь хураасан байна.
Польшийн засгийн газрын гаргасан цэргийн хуулийг эсэргүүцэж барууны олон орон эдийн засгийн шахалт үзүүлж байсан бөгөөд түүнээс хойш үймээн самуун нилээд хэдэн жил үргэлжилсэн. 1982 оны 12сард цэргийн хуулийг зөөлрүүлж цөөн тооны улс төрийн хоригдлуудыг сулалсан. 1983 оны 7 сард цэргийн хууль албан ёсоор цуцлагдсан ч хэдэн зуун улс төрийн хоригдол шоронд үлдсэн. 1986 онд бүх улс төрийн хоригдлуудыг өршөөж сулласан. Гэсэн хэдий ч эрх мэдэлтнүүдийн зүгээс эв санааны нэгдлийн үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр шахалт дарамт үзүүлж байсан. Бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг хорьсон байна. Хожим нь Лех валенсыд нобелийн энх тайвын шагнал олгосон байна.
Улмаар польшийн эдийн засгийг удирдан жолоодох чадвар боломжгүй болсон загсийн газар нь эв санааны нэгдлийг де факто хэлбэрээр хүлээн зөвшөөрч дотоод хэргийн сайд Кизсзак 1988 -8-31нд Лех Валенсыг хүлээн авч уулзсан байна. Энэхүү дугуй ширээний уулзалт нь 1990 оны 4сард хагас нээлттэй Үндэсний Ассамблейн сонгууль явуулах талаар зөвшилцсөн. Тухайн үед зүүн герман, унгар, чехословакт коммунист засгийг эсэргүүцсэн бослого тэмцэл олон гарч байсан ч коммунист засаг нь босогчдод буулт хийж гэрээ хэлэлцээр хийсэн анхны ганц тохиолдол нь польшийн энэ үйл явдал байсан байна. Ийм д Польшийн "Эв санааны нэгдэл"-ийн коммунист дарангуйллыг нуран унагсан ардчилсан түүхэн үүргийг мартаж болохгүй, үүнийг дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг юм. Берлиний хана нурсан, Чехийн хилэн хувьсгал, цаашлаад Унгар, Румын, Болгар зэрэг социалист орнуудад өрнөсөн ардчилсан хувьсгалууд, ЗХУ-ын "их гүрний" задрал, Балтийн орнууд болон хамгийн сүүлд Украин ардчиллын замд орсныг "Эв санааны нэгдэл"-ийн түүхэн үүрэгтэй холбон үздэг.
ингээд сонгууль болж сеймийн 1/3г коммунистууд авч, сөрөг хүчний хоёр нам эвсэж 1/3г авсан байна мөн сенатын сонгууль чөлөөтэй болж эв санааны нэгдлийн нэр дэвшигчид ихэнх нь ялсан байна. Улмаар польш нь коммунист бус эв санааны нэгдлийн зүтгэлтэн
Tadeusz Mazowiecki-р удирдуулсан засгийн газартай болсон байна. 1989 оны 12 сард сеймээс ерөнхий сайдын төлөөлөгч, сангийн сайд Leszek Balcerowicz-н нэрээр нэрлэгдсэн Balcerowicz төлөвлөгөө буюу польшийн эдийн засгийг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт хурдацтай шилжүүлэх төлөвлөгөөг баталсан байна. Мөн польшийн коммунист намын удирдан чиглүүлэх үүргийн тухай үндсэн хуулийн заалтыг халах PZPR, улсаа БНПУ гэж нэрлэх тухай үндсэн хуулиндаа оруулж өгсөн байна. 1990 оны 1-р сард польшийн коммунист нам өөрөө задарч БНПУ-н социаль демократ нам болсон байна. Мөн коммунист намын бүх үл хөдлөх хөрөнгийг төр хурааж авсан. 1990 оны 10 сард ерөнхийлөгч Ярузелскийн бүрэн эрхийн хугацааг үндсэн хуулиар хасаж, Лех валенс анхны бүх нийтийн сонгуулиар сонгогдсон Польшийн ерөнхийлөгч болсон.
Бүгд Найрамдах Польш Улс: 1991 онд болсон анхны чөлөөт парламентийн сонгуульд бараг 100 гаруй нам оролцож, улс төрийн үзэл бодлыг бараг бүхэлд нь илэрхийлсэн парламенттай болсон. Тухайн сонгуулиар ганц ч нам нийт саналын 13 хувийг авч чадаагүй. 1991 оноос хойш польш нь 6 удаа парламентын, 4 удаа ерөнхийлөгчийн чөлөөт, шударга сонгуулийг явуулсан байна. Пост солидарити төвийн баруун болон пост коммунист төвийн зүүний намууд ээлжлэн парламент, ерөнхийлөгчийн эрхийг барьж ирсэн. Хамгийн сүүлд польшууд хууль болон шударга ёс PiS намаас нэр дэвшигч варшав хотын захирагч Лех Качинскийг 5 жилийн хугацаатайгаар ерөнхийлөгчөөр сонгосон байна. Качинский иргэний индэр намын PO нэр дэвшигч Доналд таскийг яльгүй саналын зөрүүгээр ялж 2005-12-23нд тангараг өргөсөн байна. 2005 оны парламентын сонгуульд PiS нам хамгийн олон суудал авсан.
1999 оноос польшийн засаг захиргааны хуваарь нь захиргааны гурван түвшинд хуваагдсан байдаг. Польшийн газар нутаг воьводство-д/муж/ хуваагдсан байдаг бөгөөд тэдгээр нь повиат /дүүрэг/ тэдгээр нь гминас /хотын захиргаа/. Гол хотууд нь албан ёсоор гмина болон повиатын статустай байдаг. Польш нь одоогоор 16 воьводшипс, 379 повиатс /үүнд 65 хот нь багтдаг/, 2478 гминас байдаг.
Воьводшипын засаг захиргааны эрх мэдэл нь засгийн газар воьводе буюу засгийн газраас томилогдсон улс төрийн албан тушаалтан гүйцэтгэнэ. Тэр нь сеймээс гүйцэтгэх засаглал нь сонгодог байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг нь марзалек гэж нэрлэдэг.
Польшийн улс төр:
Польш нь парламентийн засаглал бүхий олон намын системтэй ардчилсан улс юм. Төрийн тэргүүн нь Ерөнхий сайд байна. Гүйцэтгэх засаглалыг засгийн газар хэрэгжүүлэх ба Хууль тогтоох засаглалыг хуульд заасны дагуу засгийн газар болон Парламентын хоёр танхим болох Сейм ба Сенат хэрэгжүүлнэ. Шүүх засаглал нь гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалаас хараат бус, бие даасан байдаг.
Гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхий сайдаар удирдуулсан Сайд нарын зөвлөлөөс бүрдэх Засгийн газар хэрэгжүүлнэ. Түүний гишүүд нь ерөнхийдөө парламентын доод танхим болох Сейм дэх олонхи болсон эвслээс сонгогддог байна. Ерөнхийлөгч албан ёсоор Засгийн газар байгуулагдсныг зарлах бөгөөд хоёр долоо хоногийн дотор Сеймд итгэл үзүүлэх эсэх санал хураалт явагдах ёстой байдаг.
БНПУ-ын Үндсэн хууль: Үндсэн хуулийн 3-р зүйлд зүйлд БНПУ нь нэгдсэн төртэй байна гэж заасан байх бөгөөд 4-р зүйлд нь БНПУ-н засгийн дээд эрх ард түмний мэдэлд байна. Ард түмэн энэхүү эрхээ шууд болон төлөөлөгчдөөрөө дамжуулан хэрэгжүүлнэ гэж заасан.
Парламент: БНПУ-н хууль тогтоох эрх мэдлийг нь сейм болон сенат хэрэгжүүлнэ. Сейм нь үндсэн хууль болон бусад хуулинд заагдсан эрхийн дагуу сайд нарын зөвлөлд хяналт тавих эрх үүрэгтэй. Сейм нь 460 депутатаас бүрдэнэ. Сеймийн сонгууль нь бүх нийтийн, тэгш, шууд порпорционалаар саналаа нууцаар гаргах журмаар явагддаг байна. 2 танхимын Сонгуульд нэр дэвшигч нь намаас болон бие дааж нэр дэвшиж болно. Мөн нэр Парламентын доод танхимд нэр дэвшигч нь 21 нас хүрсэн байх шаардлагатай байдаг бол Сенатад нэр дэвшигч нь 30 нас хүрсэн байх шаардлагатай байдаг байна. Түүнчлэн хоёр танхимд хоёуланд нь зэрэг нэр дэвшиж болохгүй хэмээн үндсэн хуулинд заасан байдаг.
Дээд шүүх нь хоёр танхимын сонгуулийг хүчин төгөлдөр эсэх талаар шийдвэр гаргадаг. Сонгогч хуульд заасан эрхийн дагуу дээд шүүхэд сонгуулийн хүчин төгөлдөр байдлын тухай шийдвэрийн эсрэг гомдол гаргаж болно. Хэн ч хоёр танхимын хоёулангынх нь гишүүн байж болохгүй. Төлөөлөгч нь ард түмнийг бүхэлд нь төлөөлөх бөгөөд сонгогчдоор хязгаарлагдахгүй.
Референдум: 125, төрийн онцгой чухал асуудлаар үндэсний хэмжээний референдум явуулж болно. Реферандумыг сеймийн төлөөлөгчдийн абсолют олонхийн саналаар, эсвэл сенатын абсолют олонхийн саналыг ерөнхийлөгч зөвшөөрснөөр явуулж болно. Хэрэв санал өгөх эрхтэй иргэдийн талаас илүү хувь нь оролцсон бол тухайн асуудлгы эцэслэн шийдвэрлэгдсэнд тооцно. Реферандумтай холбоотой үйл ажилгааны зарчмыг хуулиар зохицуулдаг.
Сонгуулийн тухай хуулинд 5%- н босго тогтоосон байдаг бөгөөд энэ нь үндэсний цөөнхийн намд хамаархгүй гэж заасан байна. Одоогоор парламентад 4 нам төлөөлөлтэй байгаа. сенат нь 100 сенатаас бүрдэнэ. Бүх нийтийн, шууд, нууц санал хураалт. Хоёр танхим нь тус бүр 4 жилийн хугацаатай сонгогдох бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь сеймийн анхдугаар чуулган эхэлснээр эхэлж дараачийн сеймийн анхдугаар чуулган эхэлснээр дуусгавар болно. Анхны чуулганыг ерөнхийлөгч нь сонгуулийн дүн гарснаас хойш 30 хоногийн дотор зарлан хуралдуулна.
БНПУ-н ерөнхийлөгч: БНПУ-н ерөнхийлөгч нь БНПУ-н дээд төлөөлөгч бөгөөд төрийн удирдлагын залгамж чанарын баталгаа болно. Ерөнхийлөгч нь үндсэн хуулийн хэрэгжилт, төрийн бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, түүний газар нутгийн бүрэн бүтэн байдал, халдашгүй дархан байдлын баталгаа байна. Ерөнхийлөгч нь үндсэн хууль болон бусад хуулинд заасан зарчмын дагуу өөрийн албан үүргээ гүйцэтгэнэ.
Ерөнхийлөгч нь хуульд хориг тавих эрхтэй бөгөөд үүнийг нь ассамблейн 3/5 олонхи нь хүлээж авахгүй бол хүчин төгөлдөр бус болно.
Ерөнхийлөгч нь бүх ард түмнээс, бүх нийтийн тэгш, шууд сонгуулиар саналаа нууцаар гаргах сонгуулиар сонгогдох бөгөөд Бүрэн эрхийн хугацаа нь 5 жил байх ба нэг удаа улиран сонгогдож болно. Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 35 нас хүрсэн польшийн иргэн байх ёстой.
Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн аль их санал авсан нь сонгогдох бөгөөд хэн нь ч сонгуульд оролцогчдын тал хувийнх нь саналыг авч чадаагүй бол дахин сонгуулийг эхний санал хураалтаас 14 өдрийн дараа явуулна. Эцэст нь дээд шүүх хүчин төгөлдөр гэсэн шийдвэр гаргана.
Ерөнхийлөгч нь үндэсний аюулгүйн зөвлөлийн зөвлөх гишүүн, зэвсэгт хүчний ерөнхий командлагч, энхийн үед батлан хамгаалах яамны сайдын үүрэг гүйцэтгэнэ. Дайны үед зэвсэгт хүчний ерөнхий командлалыг ерөнхий сайд авдаг.
Сеймийн маршал нь дараах тохиолдолд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэнэ.
  1. БНПУ-н ерөнхийлөгч нас барсан
  2. Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон
  3. Ерөнхийлөгчийн сонгуулийг хүчин төгөлдөр бус гэсэн шүүхийн тогтоол гарсан эсвэл other reasons for not assuming office following the election;
  4. Эрүүл мэндийн байдлаас болж албан үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон гэсэн үндэсний ассемблейн шиидвэр гарсан, энэ шийдвэр нь үндэсний ассамблейн нийт гишүүдийн 3/2-н олонхийн саналаар гарсан байх ёстой.
  5. Төрийн трибуналын шүүхийн шийдвэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн
6. Хэрэв сеймийн маршал энэхүү үүргийг гүйцэтгэх боломжгүй гэж үзвэл энэхүү үүргийг сенатын маршал гүйцэтгэнэ.
Засгийн Газар ба Сайд нарын Зөвлөл: сайд нарын зөвлөл нь сайд нарын зөвлөлийн ерөнхийлөгч /ерөнхий сайд/ болон сайд нараас бүрдэнэ. Одоогоор сайд нарын зөвлөл нь 19 гишүүнтэй байгаа. Сайд нарын зөвлөлийн дэд ерөнхийлөгч /ерөнхий сайдын орлогч/ сайд нарын зөвлөлөөс сонгогдоно. Ерөнхий сайд болон ерөнхий сайдын орлогч нь сайдын үүргийг гүйцэтгэнэ.
Үндсэн хуулийн дагуу Сайд нарын зөвлөл нь БНПУ-н гадаад дотоод бодлогыг удирдан явуулна. Сайд нарын зөвлөл нь бусад төрийн байгууллга болон орон нутгийн захиргаанаас бусад төрийн хэргийг эрхлэн явуулна. Сайд нарын зөвлөл нь засгийн газрын засаг захиргааг удирдана.
Үндсэн хууль болон бусад хуулинд заагдсан эрхийн дагуу сайд нарын зөвлөл нь дараах үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
· хууль дүрмийн хэрэгжилтийг хангах
· асуудал шийдвэрлэх
· төрийн захиргааны байгууллагуудын ажлыг хянах, зохицуулан уялдуулах coordinate and supervise the work of organs of State administration;
· төрийн сангийн бодлогыг хамгаалах
· төсвийн төсөл боловсруулах
· төрийн болон олон нийтийн дотоодын аюулгүй байдлыг хангах
· бусад улс орнууд болон олон улсын байгууллагатай харилцах ерөнхий бодлогыг боловсруулах гэх мэт олон чиг үүргийг хэрэгжүүлдэг байна.
Воьвод нь воьводшип дах сайд нарын зөвлөлийн төлөөлөгч байна. Воьводыг томилох болон чөлөөлөх, үйл ажиллагааны хүрээг нь хуулиар зохицуулна.

1 комментарий:

сайн уу?