11. Монголын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн байдал
Нэгдсэн үндэсний байгууллага болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага залуучууд гэсэн ухагдахуунд хүн амын 15-24 насныхныг хамруулж авч үздэг байна. Үүнийгээ дотор нь:
- Өсвөр насныхан / 15-19 насныхан/
- Насанд хүрсэн залуучууд / 20-24 насныхан/ гэж хуваадаг байна.
Харин Монгол Улсын албан ёсны тодорхойлолт, стандартаар залуучуудад 15-35 насныхныг хамруулан авч үздэг байна. Хөдөлмөр эрхлэх насыг 16 гэж тогтоосон учраас Үндэсний статистикийн газраас жил бүр гаргадаг хүн амын талаарх мэдээлэлд эдийн засгийн идэвхтэй хүн амын хэсгийг тооцохдоо хөдөлмөр эрхлэлтийг уг наснаас эхлүүлэн тооцдог байна. Гэхдээ хүн амын 2000 оны тооллого, 2002-2003 онд явуулсан ажиллах хүчний судалгаа болон 2002-2003 онд явуулсан өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний судалгааны үеэр гаргасан статистик баримтад 15 болон түүнээс дээш насныхныг оруулан тооцжээ. Сургуулиас ажилд шилжигчдийн талаарх 2006 онд явуулсан судалгаанд 15-29 настай залуучуудыг хамруулан судалсан байна.
2005 онд болсон Дэлхийн дээд хэмжээний уулзалтын үеэр улс орнуудын төр засгийн тэргүүнүүд ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх нь хоорондоо нягт уялдаатай үйл явц гэсэн үзэл баримтлалыг үндэс болгон Мянганы тунхаглалын өмнө баталсан зорилтууд дээр дөрвөн зорилтыг нэмж дэвшүүлсэн билээ. Эдгээрийн нэг нь “Хүн ам тэр дундаа эмэгтэйчүүд болон залуучуудад зориулан бүтээмж өндөртэй, зохистой ажлын байрыг хангалттай бий болгоно” гэсэн зорилт юм.Ядуурал, өлсгөлөнг бууруулах Мянганы хөгжлийн нэг дэх зорилгын хүрээнд дээрх зорилтыг Мянганы хөгжлийн зорилт болгон дэвшүүлсэн нь ядуурлыг бууруулахад зохистой хөдөлмөр эрхлэлт ихээхэн чухал болохыг баталгаажуулсан хэрэг мөн.
Дэлхийн дээд хэмжээний уулзалт дээр ОУХБ-ын тодорхойлсноор “ зохистой хөдөлмөр эрхлэлт гэдэг нь бүтээмжтэй, хангалттай орлого олохуйц, баталгаатай ажлын байртай, тухайн хөдөлмөр эрхлэгч болон түүний гэр бүлийн гишүүд нийгмийн хамгаалалтад хамрагдсан, өөдрөг ирээдүйтэй, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд хэн боловч өөрсдийн сонирхол, дуу хоолойг бүрэн илэрхийлэх боломжтой, амьдралд нь нөлөөлөх шийдвэр гаргах үйлст оролцох бололцоотой, бүгд ижил тэгш эрх эдлэх боломж, нөхцөлтэй хөдөлмөр эрхлэх боломж гэж тодорхойлжээ.[1]

Çалуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудал Улсын Их Хурлын 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтын 3 дугаарт тусгагдсан байна.
Монгол дахь НҮБ-ын системийн байгууллагуудын туслалцаатайгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад хэргийн яам хариуцан боловсруулж гаргасан “Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт Монголд” хэмээх Үндэсний анхны илтгэлд зорилт 3 нь “Залуучуудад зориулсан аятай, бүтээмж өндөртэй ажлын байр бий болгох стратеги боловсруулж хэрэгжүүлэх” гэж томьёологдсон бөгөөд дараах гурван сорилт, бэрхшээл байгааг дурджээ:
1. Хот суурин газарт залуучуудад зориулан ажлын байрыг эрчимтэй нэмэгдүүлэх;
2. Макро эдийн засгийн судалгаа шинжилгээнд ажил эрхлэлтийн асуудлыг тодорхой тусгах;
3. Боловсролд хамрагдалт болон сургууль завсардалтын хувьд гарч буй хүйсийн ялгааг багасгах.
Үндэсний илтгэлд зорилт 3-ын хүрээнд хөгжлийн тусламжийн дор дурдсан дөрвөн тэргүүлэх чиглэл байна гэж үзжээ.Үүнд:
1. Дээд боловсрол болон мэргэжлийн сургалтыг хөдөлмөрийн зах зээлд шаардагдах ажлын ур чадвар эзэмшүүлэхэд чиглүүлэх;
2. Залуучуудыг ажлын байранд дадлагажуулах хөтөлбөрүүд;
3. Залуучуудад зориулсан жижиг, дунд үйлдвэрийг дэмжих;
4. Хот суурин газарт ажил эрхлэлтийг дэмжих төсөв, санхүүгийн бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

Монгол Улсын хүн ам залуу, бөгөөд жил бүр залуучууд олноор зах зээлд орж байгаатай холбогдуулан залуучуудын хөдөлмөр эрхлэлт өнөөгийн тулгамдсан гол асуудал болж байна. 2006 онд нийт хүн амын бараг тал хувь нь буюу 48.7% нь 25-аас доош насны залуучууд байна. Мөн жилд 16-24 настай залуучууд нийт ажиллах хүчний 22 хувийг эзэлж байжээ. Сургуулиас ажилд шилжигсдийн талаарх судалгааг 2006 оны 11, 12 дугаар саруудад залуучуудын дунд явуулсан байна. /15-29 насны залуучуудын ажил эрхлэлтийн байдал, боловсролын түвшингээр, Монгол Улс,2006/
Ажиллах хүчний оролцооны түвшин
|
Ажилгүйдлийн түвшин
|
Ажил эрхлэлтийн түвшин
|
Идэвхгүй байдлын түвшин
| |
Боловсролгүй
|
57.9
|
8.1
|
53.3
|
42.1
|
Бага
|
50.2
|
7.7
|
46.3
|
49.8
|
Бүрэн бус дунд /8-р анги төгссөн/
|
26.2
|
14.9
|
22.3
|
73.8
|
Бүрэн дунд /10-р анги төгссөн/
|
28.4
|
21.9
|
22.2
|
71.6
|
Техник, мэргэжлийн
|
65.4
|
15.3
|
55.4
|
34.5
|
Тусгай мэргэжлийн дунд
|
67.8
|
8.1
|
62.3
|
32.2
|
Бакалаврын зэрэгтэй дээд
|
77.5
|
11.6
|
68.5
|
22.5
|
Магистр ба түүнээс дээш зэрэгтэй дээд
|
79.2
|
5.4
|
74.9
|
20.8
|
Бүгд
|
39.7
|
14.0
|
34.2
|
60.2
|
Насанд хүрэгчдийн ажилгүйдэлтэй харьцуулахад залуучуудын дунд ажилгүйдэл нэлээд өндөр байна. Хот суурин газрын залуучуудын ажилгүйдэл анхаарал татахуйц хэмжээнд хүрчээ. Ажилгүйдлийн ерөнхий жишгийн нэгэн адилаар хөдөөгийн залуучуудын дунд ажилгүйдэл нь хот суурингийхнийг бодвол харьцангуй бага байгаа ба хөдөөгийн ихэнх залуучууд долоо хоногт наад зах нь нэг цаг мал маллах, тариа ногоо тарих зэргээр хөдөлмөр эрхэлдэг байна.
2002-2003 онд явуулсан ажиллах хүчний судалгаанаас үзэхэд 39900 хүн буюу 15-24 настай эдийн засгийн идэвхтэй залуучуудын 5 хүний нэг нь ажилгүй байлаа. Нийт 15-24 насны хүн амын 8.7 хувь нь ажилгүй залуучууд байсны 9.4 хувь нь эрэгтэй, 8.1 хувь нь эмэгтэйчүүд байв. Ажилгүйдэл нь хөдөөгөөс хотод илүү бэрхшээл үүсгэж байна. Судалгаа явуулж байх үед 14-19 насны буюу өсвөр насны хүүхдүүдийн 44.6 хувь, залуучуудын /20-24 насны/ 33.6 хувь нь хот суурин газарт ажилгүй буюу ажил эрхлэх боломжтойд тооцогдсон байна. Залуучуудын 56.3 хувь нь ажил хийгээгүй буюу ажилгүй, эсвэл идэвхгүй байгаа боловч ажиллах хүчний тоонд орохгүй байгаа нь эдгээр залуучуудын ихэнх нь сургуульд сурч байсантай холбоотой байжээ.
Сургуулиас ажилд шилжигсдийн талаарх судалгаанаас үзвэл 15-29 насныхны дунд зөвхөн 39.7 хувь нь эдийн засгийн идэвхтэй, ажилгүйдлийн түвшин тэдний дунд 14 хувь байжээ. Ажилгүйчүүдийн дотор эрэгтэйчүүд 55.4 хувь, эмэгтэйчүүд 44.6 хувь байжээ. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуучуудын дотор 53.7хувь нь эрэгтэйчүүд, 46.3 хувь нь эмэгтэйчүүд байв. Залуучуудын 40.6 хувь нь мал аж ахуй дээр ажиллаж байжээ. Мөн залуучуудын 23.5 хувь нь төрийн байгууллага, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарын ажил эрхэлж байсан бол 7.6 хувь нь худалдаа наймаа эрхэлж байв. Сургуулиас ажилд шилжигсдийн судалгаагаар хөдөлмөрийн “идэвхтэй” “идэвхгүй” залуучуудын талаар зарим ялгааг ч тодруулжээ. Хөдөлмөр эрхлээгүй залуучуудын дийлэнх нь сургууль завсардсан бус сурч байгаа залуучууд байна.
Мөн судалгаагаар сургуулиас ажилд шилжих шилжилтийн төгсгөлийн шатанд яваа залуучуудыг хөдөлмөр эрхлэлтийн байдал болон эрхэлж байгаа ажлынх нь төрлөөр нь ангилсан байна. 15-29 насныхны бараг тал хувь нь буюу 46.1 хувь нь ямар нэг цалинтай ажил хийж байв. Мөн гуравны нэг нь буюу 32.4 хувь нь гэр бүлийнхээ аж ахуйд цалингүй ажиллаж байжээ. Харин 19.4 хувь нь өөрийн аж ахуйг эрхэлж байгаа гэсэн боловч хагас цагаар ажил хийж байсан буюу судалгааны үед ажил дээрээ байгаагүй байна.
Хот хөдөөгий оршин суугчдийн хооронд болон насны бүлгийн хооронд томоохон ялгаа байгаа нь анхаарал татаж байна. Ажил хийж байгаа өсвөр насныхны гуравны хоёр нь гэр бүлийнхээ аж ахуйд цалингүй ажиллаж байв. 15-19 насныхантай харьцуулахад 25-29 насныхан цалинтай ажил хийх нь элбэг байна. Энэ хандлага оршин суугаа газраасаа хамааран ялгаатай байна.
Тухайлбал, хот суурин газар оршин суугчдын 64.4 хувь нь цалинтай ажил эрхэлж байсан бол хөдөө орон нутгийнхны 68.7 хувь нь хувийн аж ахуй эрхэлж байв. Гэр бүлийнхээ аж ахуйд хөлсгүй ажиллаж байгаа залуучууд бараг бүгдээрээ буюу 95.3 хувь нь хөдөө оршин сууж байлаа.
Залуучуудын ажил эрхлэлт, насны бүлгээр, Монгол Улс, 2006
Насны бүлэг
| ||||
15-29
|
15-19
|
20-24
|
25-29
| |
Цалин хөлстэй ажил эрхэлдэг
|
46.1
|
23.9
|
45.3
|
51.5
|
Хувиараа бизнес эрхэлдэг
|
19.4
|
8.3
|
17.7
|
23.2
|
Гэрийн цалин, хөлсгүй ажил хийдэг
|
32.4
|
66.1
|
35.1
|
23.0
|
Цагийн ажил хийдэг
|
1.2
|
0.9
|
1.5
|
1.0
|
Ажил эрхэлдэг гэхдээ ажилдаа ирээгүй
|
0.8
|
0.9
|
0.4
|
1.2
|
Ажиллах хүчний дотор хөвгүүд, залуучууд нь тоогоороо охид, эмэгтэйчүүдээс илүү байна. Тэдний дунд гэр бүлийнхээ мал маллах эсвэл өөр ажил хайхаар сургуулиас завсардах магадлал нь өндөр байна. Хөдөөд бага насны хөвгүүдийн сургуульд хамрагдах явдал эрс буурсан ба цаашдаа бүх түвшинд охидуудтай харьцуулахад бага хэвээр байх хандлагатай байна. Малчдын дунд хийсэн судалгаанаас харахад олон малтай чинээлэг малчид ядуу өрхийнхөнд түшиглэж аж ахуйгаа авч явж иржээ. Зарим нь шилжилтийн насны хөвгүүдийг гэртээ байлгаж хооллож хувцаслаад хөлсгүй ажиллуулдаг байна. Хөвгүүд, залуучуудын иймэрхүү маягийн албан бус хөдөлмөрийн зах зээл нь хөлсгүй ажилладаг охид, залуу эмэгтэйчүүдэд нэмэлт дарамт үүсгэх магадлалтай юм.
Хот суурин газар, ялангуяа Улаанбаатар хотод боловсрол эзэмшихээр ирсэн олон залуус хөдөөдөө буцаж очих дургүй болдог байна. Мэдээллийн технологиор дамжин глобал эдийн засагтай холбогдсон нь мал маллагааны уламжлалт амьдралын хэв маягийг тэдний хувьд сонирхолгүй болгож байж болох юм. Даяаршил, хотжилт хүн амын уламжлалт амьдралын хэв маягт нөлөөлж Монгол Улс соёл иргэншлийн шилжилтийн үед оршин тогтнож байна. Ажил олох боломжтой, цалин хөлс ахиутай учраас хот суурин газар руу зорчин нүүж байгаа хүмүүсийн 1889-2006 оны хоорон эрс өсчээ. Энэ хугацаанд Улаанбаатар хотын хүн амын өсөлтийн 69 хувь нь шилжин суурьшигчдаас үүдэлтэй буюу нийт 427 мянган хүнээр нэмэгдсэний 294 мянга нь хөдөөгөөс хот руу орж ирсэн хүмүүс байна. Нийт шилжин суурьшигчдын 17.1 хувь нь залуучууд байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамныхны нэрлэснээр “оюуны дайжилт” гэгдэх үзэгдэл ч мөн явагдаж байгаа ажээ.
Сургуулиас ажилд шилжигсдийн судалгааны хүрээнд 15-29 насныхны дунд тэдний амьдралын гол зорилготой холбоотой хэд хэдэн асуудлыг хөнджээ. Тэд ажил албан тушаалд хүрэхийг 17.0 хувь, “мэргэшихийг” 19.8 хувь, “аз жаргалтай байхыг” 18.9 хувь нь хамгийн чухал гэж тус тус үзсэн байна. Сургуульд сурч байгаа хэсгийнхний 60.7 хувь нь үргэлжлүүлэн суралцах төлөвлөгөөтэй гэжээ. Тэдний дийлэнх нь сургуулийн хөтөлбөрт хичээл болон гадаад хэл сурахыг илүүд үзжээ.
Сургуульд суралцах хүсэлтэй залуучуудын багахан хувь нь техникийн мэргэжил / 7 хувь/, бизнес, худалдааны чиглэлээр /4.2 хувь/ суралцах сонирхолтой байна. Хот суурин газрын албан секторт дээд боловсролтой залуучуудыг бүрэн хангах хэмжээний ажлын байр хангалттай биш байна. Иймд сургууль төгсөгчдийг ажлаар хангах асуудал тун чухал болоод байна. 2005-2006 оны хичээлийн жилд 131100 залуучууд бүрэн дунд болон дээд сургууль төгссөний 72000 нь эмэгтэйчүүд байна. Тэдгээрийн дийлэнх нь /100400/ нь ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль төгсөгчид юм. Мөн хугацаанд 23600 залуучууд их сургууль, коллеж, дээд боловсрол олгодог бусад сургуулийг төгссөн байна. Ердөө 7100 залуучууд техник мэргэжлийн сургууль төгсчээ.
Хөдөлмөрийн зах зээл хоёрдмол шинж чанартай байгаа нь туйлын аюултай. Нэг хэсэг нь өндөр хангамжтай, тав тухтай орчинд ажил эрхэлж байхад, нөгөө хэсэг буюу хүн амын олонх хэсэг нь цалин хөлс, үр ашиг муутайд тооцогддог албан бус болон мал аж ахуйн салбарт ажил эрхэлж байгаа нь онцгой анхаарвал зохих асуудал мөн.
Эдийн засагт гарсан ахиц өөрчлөлтүүд нь дангаар нийгмийн салбарын хөгжлийн чухал зорилтыг бүрэн шийдвэрлэж чадахгүйг дээрх баримтууд харуулж байна. Иймд залуучуудын ажилгүйдэлд өртөж байгаа шалтгааныг тодруулж, түүнээс гарах арга замыг тодорхойлж шийдвэртэй арга хэмжээ авах нь улс орны өмнө тулгамдаад буй чухал асуудлуудын нэг болоод байна.
2. Залуучуудын ажилгүйдэлд өртөж байгаа шалтгаан, түүнийг шийдвэрлэх арга зам
Залуучуудын ажилгүйдлын түвшин нийт хүн амын ажилгүйдлын түвшингээс хоёр дахин илүү буюу 14 хувь байгааг “Сургуулиас ажилд шилжигсэдийн судалгаа “харуулж байна. Эдийн засгийн өсөлт дангаараа монголын нийт хүн амын дунд зохистой хөдөлмөр эрхлэх боломж бүрдүүлж чадахгүй байна. Хэдийгээр сүүлийн дөрвөн жилийн туршид эдийн засаг хурдацтай өсч байсан боловч өмнөх жилүүдээсээ ч цөөн тооны ажлын байр бий болгожээ.
Хот суурин газартай харцуулхад хөдөө орон нутагт залуучуудын ажилгүйдлын түвшин доогуур байгаа нь мал аж ахуйн салбарт хэдийгээр өндөр бүтээмжтэй биш ч зарим нэг ажил олж хийхэд арай дөхөм байдагтай холбоотой ч хөдөө орон нутагт урт хугацааны ажилгүйдэл илүү өндөр байна. Хот хөдөөгийн аль алинд нь тулгараад буй нэг томоохон асуудал бол залуучуудын сургуулиараа олж авсан ур чадвар ажил олгогчдын тавьдаг шаардлагатай дүйцэхгүй байгаа явдал юм.Ур чадвар стандарт гэрчилгээний асуудлаарх Үндэсний зөвлөлийн ажлын хүрээнд нийт улс орны хэмжээнд залуучуудад хэрэгтэй ур чадвар олгоход чиглэсэн сургалтын хөтөлбөрүүд боловсруулах,ажилгүй залуучуудад анхаарлаа хандуулах чиг үүргийг тусган хэрэгжүүлэх шаардлагатай байна. Орчин үеийн бизнес, аж ахуйн байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг хангахуйц мэргэжил, ур чадвар эзэмшсэн хүмүүсийг өнөөгийн улсын болон хувийн сургуулиуд бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхэд бэрхшээлтэй байгаа гэдгийг Засгийн газар, хувийн хэвшлийнхэн, ажилчид өөрсдөө ойлгож байна. Залуучуудын хувьд энэ бол үнэхээр чухал асуудал юм. Гэтэл одоогийн сургалтын байгууллагуудын олгож буй мэдлэг, чадвар болон ажлын байранд шаардагдаж буй чадварын хоорондох ялгаа улам нэмэгдэх хандлагтай байна. Даяаршлын үр нөлөө, технологийн хурдацтай өөрчлөлт, ажил явуулж буй өнөөгийн арга барил зэрэг нь энэхүү ялгаа нэмэгдэхэд нөлөөлж байна. Төрийн өмчийн боловсролын байгууллагуудад өнөөгийн ажлын байрны шаардлага хангасан сургалт явуулах нөөц бололцоо дутмаг байна. Урьд нь төрийн өмчид байсан аж ахуйн байгууллагууд хувьчлагдаж, тоног төхөөрөмж нь шинэчлэгдсэнээр ажилчдаас тусгай мэргэжил, мэдлэг шаардах болжээ.
Мэргэжлийн боловсрол, сургалтын өнөөгийн байдалд хийсэн судалгаагаар эдийн засгийн хөгжлийг хангахуйц мэргэшлийн боловсон хүчнээр хангаж бэхжүүлэхэд саад болж буй гол бэрхшээлүүд нь :
албан болон албан бус тогтолцооны сургалтын байгуулгуудад сургах захиалгыг зах зээлд шаардлагатай мэргэжлээр биш зөвхөн тоогоор өгдөг учраас бэлтгэж байгаа мэргэжлийн чиглэл буюу нийлүүлэлт эрэлт хэрэгцээтэй тохирохгүй,
ажиллах хүчний хэрэгцээний талаар нарийн прогноз, захиалга байхгүй
мэргэжлийн ажилчдын цалин ажлын хөлс бага
ажилчны мэргэжлийн нэр хүнд нийгмийн дотор унасан
бэлтгэгдэн гарч байгаа ажилчид ба мэргэжилтнүүдийн мэргэшил ур чадварын түвшин, хэмжээ хөдөлмөрийн зах зээлийн шаардлагыг хангахгүй
хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт нийлүүлэлтийн тэнцвэртэй биш байдал өссөн зэрэг асуудлууд юм. Мэргэжлийн боловсролын чанар гэдэгт ажил олгогч болон хөдөлмөрийн зах зээлийн шаардлагыг хангахуйц төгсөгчийн мэргэжлийн болон хувь хүний төлөвшлийн төвшинг ойлгодог.Мэргэжлийн боловсрол эзэмшсэнээр төгсөгчид нь мэргэшлийн түвшний хувьд хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх, хөрвөх чадвар дээшлэх болно
Хөдөлмөрийн зах зээлд шинээр орж буй залуучуудад бэлэн орон тоон дээр шууд ажиллах, эсвэл өөрөө бизнес эхлүүлэх боловсрол, мэдлэг, ур чадвар дутмаг байдаг. Зарим нь гадаадад өндөр орлоготой ажил хийхийг сонирхдог боловч өөрсдийнх нь сурсан сургууль, дипломын мэргэжлийнх нь түвшинд тохирсон тийм ажил бараг олддоггүй. Үндэсний статистикийн газраас зохион байгуулсан сургуулиас ажилд шилжигсдийн талаарх 2006 оны судалгаагаар 15-29 насны залуучуудын 3.3 хувь нь анхан шатны сургуулиа дүүргээгүй бөгөөд хөдөөд энэ үзүүлэлт 6.4 хувьтай байсан байна. Сургууль завсардаж байгаа хүүхдүүд ихэнхдээ ажилчин хүүхэд болж хувирах эрсдэл өндөр, хүүхэд насны хэвийн амьдралыг эзлэхгүй, ирээдүйдээ бүтээлч ажиллах хүч, чадавхигүй болж байгаа нь үе дамжсан ядуурлыг үүсгэх аюултай юм. Дээрх сургууль завсардсан хүүхдээс 2.3 хувь нь ажил хийх, 26.6 хувь нь мал маллах, сонирхолтой байгаа нь сургууль завсардахын үндсэн шалтгаан болжээ. Мөн эдийн засгийн шалтгааны улмаас 9 хувь нь сургуулиа орхисон нь цаашид суралцахад шууд болон ирээдүйд шаардагдах зардлаас хамааралтай байж болох талтай. Хөдөөд ядуурал их байгаагаас хүүхэд гэр орны ажилд туслах, мал маллахад оролцох зэрэг аар саар ажил хийдэг, түүнчлэн хот, суурин газар ба хөдөөгийн сургуулийн сурах орчин ялгаатай зэрэг хүчин зүйлээс шалтгаалан хөдөөд сургууль завсардалтын хувь өндөр байдаг. Мал маллах шалтгаанаар сургууль завсардах нь насны бүтцээс хамааран нэмэгдэж байна. 15-19 насны залуучуудын 20 хувь, 20-29 насны залуучуудын 30 хувь нь тус тус сургууль завсарджээ. Ийнхүү сургууль завсардсан хүүхдүүд ажилчин хүүхэд болж, жирийн хүүхэд насыг тойрч, ирээдүйдээ сайн ажиллах хүч болох боломж нь хязгаарлагдаж ядуурлыг улам гүнзгийрүүлэхэд нөлөөлдөг байх магадлалтай юм. Эцэг эхийн болон хүүхдийн боловсрол хоорондоо уялдаатай байдаг.[2] Сургуулиас ажилд шилжигсдийн 2006 оны судалгаагаар монгол хүүдийн боловсролын байдалд эцэг, эхийн боловсролын түвшин шууд нөлөөлж байна гэж дүгнэжээ. Боловсрол нимгэн, ядуу эцэг, эх хүүхдээ сургуулиас завсардуулж байгаа нь тэдгээрийг илүү сайхан амьдрах боломжийг хязгаарлаж улмаар үе дамжсан ядууралд өртөх эрсдлийг бий болгож байна. Хүүхэд, залуучууд боловсрол эзэмшээгүйгээс хөдөлмөрийн бүтээмж доогуур, бага цалинтай хөдөлмөр эрхлэх магадлал нэмэгдэж байна.[3]
Их, дээд сургуулийн боловсрол нь ирээдүйн ажил мэргэжилд илүү сайнаар нөлөөлнө гэсэн ойлголт залуучууд, тэдний эцэг эхчүүдэд түгээмэл байдаг. Гэтэл одоогийн байдлаар их, дээд сургууль төгсөгчдийн тоо нь тэдэнд зориулсан ажлын байрны тооноос илүү олон байна. Гэтэл уул уурхай, барилга, хүнсний үйлдвэр гэх зэрэг техник, мэргэжлийн сайн боловсрол илүү хэрэгцээтэй байгаа салбаруудын цалин сайтай ажлын байруудад ажилах хүч хүрэлцээгүй байна.
Техник мэргэжлийн ур чадварыг доорд үзэх, бага ач холбогдол өгөх нь монголд нилээд түгээмэл юм.Социализмын үед дунд сургуульдаа сайн суралцагчид их, дээд сургуульд элсэн суралцдаг, харин амжилт муутай суралцагсад техник мэргэжлийн сургуульд ордог байна. Энэ хандлага улмаар техник мэргэжлийн боловсролын талаар төөрөгдсөн ойлголттой болоход нөлөөлсөн бололтой. Ихэнх тохиолдолд дээд боловсролтой хүн илүү сайн хөдөлмөр эрхлэх боломжтой, нэр төрийн хэрэг гэж үздэг нь харамсалтай төдийгүй алдаатай үзэл юм. Иймээс олон залуучууд илүү боломж нээгдэж буйг үл харгалзан мэргэжлийн сургалт гэхээсээ илүү дээд боловсрол эзэмшихийг сонгодог байна. Өнөөдөр нийтдээ 140000 хүн их, дээд сургуульд сурч байгаа нь монголын нийт ажиллах хүчний бараг 15 хувьтай тэнцэх бөгөөд эдгээр залуучууд төгсөөд сайн ажлын байр олоход ихэд бэрхшээлтэй тулгардаг. 2006 он гэхэд нийт сургууль төгсөгчдийн 5.4 хувь буюу 7100 нь техник мэргэжлийн сургууль төгсөгчид, үүний 47.9 нь эмэгтэйчүүд байв. Мэргэжлийн ур чадвар олгох сургалт шаардагдаж буй тэргүүлэх гурван чиглэлд уул уурхай, барилга, аялал жуулчлалын салбарууд зүй ёсоор багтаж байгаа бөгөөд эдгээр салбарт ажлын байрыг шинээр бий болгосноор ажил идэвхтэй хайж буй хүмүүс сонголтын илүү өргөн боломжтой байх болно. Юуны өмнө боловсрол, ялангуяа техник мэргэжлийн сургуулийн талаарх олон нийтийн санаа бодлын төөрөгдлийг арилгахад чиглэсэн, мэргэжлийн баримжаа олгох, зөвлөгөө, суртал нөлөөллийн ажлыг охид, хөвгүүдийн дунд зохион байгуулах хэрэгцээ шаардлага их байна. “Техник мэргэжлийн сургалт нь хүний хөгжлийн хоёрдогч болон гуравдагч сонголт бус харин орчин үеийн техник технологийн хөгжлийн үндсэн суурь мөн билээ”[4].
Иймээс практик туршлага, энгийн арга барил дээр суурилсан техник мэргэжлийн сургалтаар дамжуулан хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцсэн ур чадварыг олж авахын үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд сурталчлах компанит ажил зохион байгуулж мэргэжлээрээ өрсөлдөх нь амжилтын үндэс гэсэн ойлголтыг бэхжүүлэхэд анхаарах хэрэгтэй.
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн тоон болон чанарын судалгааг хийх, ажлын байрны мэдээллийн нэгдсэн сан үүсгэх чиглэлээр Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, зуучлалын болон Хөдөлмөрийн харилцааны албадыг байгуулан ажиллуулж байна.
Ажил олгогчдын үндэсний төв байгууллагаас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар явуулж буй үйл ажиллагааг цаашид дор дурдсан хүрээнд төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа болно.Үүнд:
1. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаар үндэсний үзэл баримтлалыг тодорхойлж, энэ хүрээнд явуулах гол үйл ажиллагааны чиглэлийг тогтооход ажил олгогчдыг татан оролцуулах;
2. Үндэсний бизнесийн эрэлт хэрэгцээнд тулгуурлсан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн бодлогын асуудал эрхэлсэн хороо буюу холбогдох бүтэц байгуулж ажиллуулах;
3. Засгийн газрын тусгай хөтөлбөр болон хөнгөлөлт, дэмжлэгт тулгуурлан шинэ ажлын байр бий болгоход үйлдвэр, компаниудыг чиглүүлэх;
4. Ажилд зуучлах болон жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв байгуулж мэдээлэл, зуучлал, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх;
5. Засгийн газрын хөтөлбөр, зохицуулалт, үзүүлж буй хөнгөлөлт үр ашигтай эсэх талаар мэдээлэл өгөх, тойм судалгаа хийх, залуучуудын хөдөлмөр эрхлэх чадварын түвшинд ажил олгогчдын өгч буй үнэлгээг судлах;
6. Залуучуудад зориулсан ажлын байр бий болгох чиглэлээр зохион байгуулалтын бүтэц, практик ажиллагаа, хөдөлмөр зохион байгуулалтаа хянаж үзэхийг ажил олгогчдод чиглэл болгох;
7. Хэдэн жилийн дараа ямар ажлын байр шаардагдахыг тодорхойлохын тулд өнөөгийн хүн хүчнийхээ нас, ажлын туршлагын түвшинг тогтоохыг компаниудад зөвлөх;
8. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт дэмжих боломжийг тогтооход хэрэглэх ажлын байр болон ажлын шинжилгээний хялбар аргачлал, зөвлөмж боловсруулж гаргах;
9. Засгийн газрын хөтөлбөрийн туслалцаатайгаар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн ажиллаж байгаа компани, байгууллагуудыг ажил олгогчдын төв хэвлэл, web site зэргээр сурталчлах;
10. Мэргэжлийн боловсрол, сургалттай холбогдсон шууд үйл ажиллагаа, тухайлбал, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо болон хөтөлбөрүүдэд оролцох, дэмжих арга хэмжээ авах, боловсрол, сургалтын хүрээнд нийгмийн түншлэлийн зарчмыг хэрэгжүүлэх;
11. Боловсрол ба бизнесийн хамтын ажиллагааны хэлбэр, бүтцийг судлах, бодлого, чиглэл гаргах, шинэ бүтэц бий болгож ажиллуулах;
12. Ажлын байр бий болгох, боловсронгуй болгохтой холбогдсон шууд үйл ажиллагаа, тухайлбал, үйлдвэрлэл дээрх сургалтын болон сургалтын тусгай схем нэвтрүүлэх, сургалтын ач холбогдлыг сурталчлах, дагалдангийн ажлын байр нэмэгдүүлэх, компани, байгууллагуудын ур чадварын сургалт явуулах техникийн боломж, чадавхийг нэмэгдүүлэх;
13. Их, дээд сургууль, коллеж болон бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэргэжлээ зөв сонгох, оюутны дадлагын ажлыг зохион байгуулах.

Хөдөө орон нутгаас ажил, хөдөлмөр эрхлэхээр хот суурин газар шилжигч залуучуудад хотод ирээд хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй асуудлууд олон гардаг байна. Тийм учир Төр засгаас гадаад, дотоодын шилжин суурьшигчдад цалин хөлс өндөртэй салбарт ажил эрхлэх бололцоо бүрдүүлэх, түүнчлэн гадаадад шилжин суурьшигч, цагаач иргэдээ хамгаалах зохион байгуулалтын дор дурдсан зарим арга хэмжээг авах шаардлагатай байна.
- шилжин суурьшигчдын иргэний бүртгэлтэй холбогдсон элдэв саад бэрхшээлийг арилгаж, тэдний ажил хөдөлмөр эрхлэх, нийгмийн үйлчилгээнд хамрагдах бололцоог бүрдүүлэх
- Хөдөөгийн шилжин суурьшигч иргэдэд зориулсан ур чадварын сургалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр боловсруулан дэмжих замаар тэдгээрийг хот суурин газрын эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх
- Хотод оршин суугчид, шилжин суурьшигч иргэдэд үзүүлж буй төр, нийгмийн үйлчилгээний хүртээмжийн ялгаатай байдлыг арилгах
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг шийдвэрлэхэд нийгмийн түншлэл, оролцоо чухал бөгөөд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлаархи Засгийн газар, ажиллагчид, ажил олгогчид, төрийн бус байгууллагын хандивлагчдын хамтын ажиллагааг өргөжүүлж төлөвлөлтийг сайжруулах шаардлагатай байна. Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабанди Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн тухай үндэсний илтгэлийг танилцуулах ёслол дээр хэлсэн үгэндээ “Мянганы хөгжлийн зорилтуудаас эхлүүлээд хөгжлийн төлөөх олон чухал амлалт үүргүүдийг биелүүлэхийн төлөө дэлхийн улс орнууд өөрсдийн хүчин чармайлтаа тавин ажиллаж байгаа хэдий ч бидний хамтын хүчин чармайлт, ялангуяа хандивлагчид, олон улсын санхүүгийн байгууллагуудын тууштай дэмжлэг, санхүүгийн эх үүсвэр зайлшгүй шаардлагатай байгааг энд тэмдэглэхгүй өнгөрч боломгүй байна”[5] хэмээжээ. Иймд залуучууд болон төр засаг, ажил олгогчдын аль аль нь үүрэг хариуцлагаа ухамсарлаж хүчин чармайлт гаргаж ажилах нь богино хугацаанд ажилгүйдлийг багасгахад чухал нөлөөтэй юм.
[1] ОУХБ. Хөдөлмөр эрхлэлт, зохистой ажлыг тодорхойлох арга зүйн лавлагаа. Женев. 2007
[2] Дэлхийн банк. Монгол дахь ядуурлын үнэлгээ, Тайлан ¹ 35660, 2006 оны 4-р сарын 13, хуудас 39
[3] Францеско Пастор, Сургуулиас ажилд шилжигсдийн судалгаа. ОУХБ-ын тайлангийн төсөл, 2007 оны 6-р сар
[4] Ө.Энхтүвшин, Техник мэргэжлийн боловсролын талаарх дээд хэмжээний уулзалтын тайлан, Германы хамтын ажиллагааны байгууллага. БСШУЯ, Улаанбаатар хот, 2007
[5] Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн тухай үндэсний илтгэлийг танилцуулах ёслол дээр монгол улсын ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн үг. 2004.10.08