среда, 3 ноября 2010 г.

Неоконсерватизм

20-р зууны 70-аад оны сүүлчээс хөгжингүй орнуудад неоконсерватизм нэлээд хүчтэй дэлгэрэх болсон нь нэг талаас консерватор үзэл санаа нийгмийн хөгжлийн явцад хүмүүсийн сэтгэл зүйн онцлог байдлын хувьд хадгалагдан хоцрох шинжтэй, онолын баримтлалын хувьд шинэ түвшинд гарч ирсэн.Түүнээс гадна эдгээр орнууд дахь неолиберал, социаль демократ чиглэлтэй эрх баригч хүчнүүдийн үзэл санаанаас хамаарч, нийгмийн сөрөг үзүүлэлт өсөх хандлага бий болсонтой холбоотой юм.

Неоконсерватизм үзлийн үндсийг бүрдүүлэгч түлхүүр үзэл санаануудыг гурван бүлэгт хувааж үзэж болдог.

1. Хүний оюун ухаан нийгмийг ойлгох боломжын хувьд хязгаарлагдмал байдаг.Иймд улс төр, нийгмийн институтүүд ямар нэг төлөвлөгөө, төслийн үр дагавар бус харин хүмүүсийн үйл ажиллагааны үр дүн гэж үзнэ.Хүний оюуны энэ хязгаарлагдмал шинжийн тухай санаа консерваторуудыг түүхэн туршлага, уламжлалт үнэт зүйлс, хэм хэмжээ, залгамж чанарт үнэнч байх үзэлд хөтөлдөг байна.Эдийн засагт энэ нь чөлөөт зах зээл, өрсөлдөөн, хувийн үйлдвэрлэл, худалдаа, нийгэм оюун санааны салбарт юуны өмнө ёс суртахуун, шашныг хамгаалахад оршдог.Тэд Францын хувьсгалыг эрс шүүмжилж хамгийн сайхан сэтгэлийн угаас зохиогдсон хамгийн сайн бүдүүвч загварууд ч дандаа ичгүүртэй, гунигт үр дагавартай байдаг хэмээн үзэж консерватизмыг үндэслэгч Беркийн үзэл бодлыг баримталсаар байна.

2. Энэ бүлэгт хувь хүн,нийгэм төрийн харилцааны тухай асуудал ордог.Либералууд хийгээд социалистуудад байр сууриа сөргүүлэн тавихдаа неоконсерваторууд хувь хүнийг ивээн тэтгэгч төрийн тухай үзэл баримтлал, мөн нийгмийн шударга ёсны зарчмыг няцаахын хамт иргэд зөвхөн хуулийн өмнө тэгш байх ёстойг хүлээн зөвшөөрдөг байна.Тэгш байдлыг тогтоохыг оролдох нь ёс зүйд ч, эдийн засагт ч харш гэж тэд үздэг.Төрийн тухайд түүнийг нийтийн дэг журам, тогтвортой байдлыг хангах гол зэвсэг гэж батлахын зэрэгцээ эдийн засгийн амьдралд төр оролцохын эсрэг байдаг.Неоконсерватор үзлээр бол иймэрхүү оролцоо хувь хүний эрх чөлөөнд ноцтой хохирол учруулна гэдэг.Гэсэн хэдий ч засаглалын нэр хүнд, хууль ёс, дэг журмыг чухалчилан үздэг.Тэд өргөн ардчиллыг эрхэмлэхийн хамт түүнд анархи байдалтай адилтгах юу ч үгүй хэмээн хүлээн зөвшөөрдөг.Хүн эрх чөлөөтэй хэдий ч нийгмээс ангид байж болохгүй.Иймд энэ үзлийн үндсэн баримтлалыгэхлээд нийгмийн үүрэг, дараа нь бие хүний эрх чөлөө гэж тодорхойлох нь бий.

3. Нийгмийг хувьсгалт аргаар өөрчлөхийг эсэргүүцдэг.Уламжлал шинэчлэлийн үзэл баримтлал хувьсгалын үзэл санаанд шууд харшилдаг гэж үзнэ.Хувьсгал бол ухамсартайгаар зохион байгуулагдаж, урьдчилан төлөвлөгдсөн байдаггүй бөгөөд тэр нийгмийг өнгөрсөн ирээдүйгүй болгодог гэж үздэг.Энэ санааг шинэ либералууд ч дэмждэг.Тухайлбал К.Поппер нийгмийг өнгөрсөн үе, хуримтлуулсан туршлага, уламжлалаас нь таслалгүй аажим өөрчлөхийн чухлыг тэмдэглэсэн байдаг.Консерватив үзэл санаа 70-80 онуудад Өрнөдийн олон намын бодлогод ихээхэн үүрэг гүйцэтгэж АНУ, Англи, Герман, түүнчлэн Япон , консерватор үзэл баримтлалыг ямар нэгэн хэмжээнд үзэл санаандаа тусгасан,түүнийг баримталдаг намууд засгийн эрх барих болжээ.80-аад онуудад консерваторууд Барууны тэргүүлэх орнуудад эдийн засгийн өндөр өсөлт, нийгмийн тогтвортой байдлыг хангаж чаджээ.

АНУ-н эрдэмтэн П.ШтейнфейльцНеоконсерватизм бол дэвшилтэт зүйлсийг боловсруулж бий болгохоосоо илүү аливаа буруу ташаа гэгдэх юмсыг арилгахад л чиглэгдсэн шүүмжлэлт сөрөг үзэл юм гэж тодорхойлсон байдаг.Үүнийг тодруулбал улс төрийн хүрээнд неолиберализмын уламжлал болсоннийгмийн төрийн тухай онолын эсрэг нийгмийн хязгаарлагдмал төрийн үзэл баримтлалыг сэргээн тавьсан, эдийн засгийн хүрээнд А.Смит, И.Бентам, Дж.С.Милль нарын үзэл санаанд тулгуурласан Кейнсийн онолын эсрэг Фридманы монетаризмын онолыг дэвшүүлсэн байна.Неоконсерватизм нь үзэл санааны хувьд уламжлалт консерватизмын боловч түүний өнөөгийн гол гол үзэл санааг товч дурдвал.Үүнд: Төр нь иргэний нийгмийн дээр байж болохгүй бөгөөд түүний эдийн засгийн амьдралд оролцох оролцоо нь мөнгөний эргэлтийн хэмжээг зохицуулах, инфляцийн эсрэг үйл ажиллагааг зохион байгуулах бүтцийн бодлого баримтлах явдлаар л хязгаарлагдах ёстой.Орчин үеийн консерватив үзэл түүхэн хөгжлийн урт зам туулсан нарийн төвөгтэй бүтэцтэй, олон янзын тэр ч атугай хоорондоо зөрчилдсөн үзэл санаа, үзэл баримтлалыг өөртөө багтаасан улс төрийн үзэл суртлын томоохон чиглэл болох нь тодорхой.Тухайлбал шинэ консерватив үзлийг номлогчид нэг талаас чөлөөт өрсөлдөөн, чөлөөт зах зээлийн зарчмыг бүх талаар дэмжихийг, нөгөө талаас уламжлалт үнэт зүйлсээ эрхэмлэн дээдлэхийг чухалчилдаг нь тэдний үзэл санааны зөрчлийг бас харуулдаг.

Комментариев нет:

Отправить комментарий

сайн уу?