среда, 3 ноября 2010 г.

Неолиберализм

Нийгмийн хөгжлийн явцад либерал сэтгэлгээний хүрээнд янз бүрийн чиглэл тодрон гарч үзэл баримтлал нь хувьсан өөрчлөгдсөн байна. 20-р зууны эхээр шинэ шинэ үзэл суртал гарч ирэн тэдгээрийн ач холбогдол улам өсөн нэмэгдсээр байсан бөгөөд дэлхийн 2-р дайны дараа неолиберализм бий болжээ.

Неолиберализм юуны өмнө төрийн, нийгэм, эдийн засгийн үүргийн тухай уламжлалт либерал ойлголтыг хянан үзэж, төрийн зохицуулалтыг хүлээн зөвшөөрчээ.Үйлдвэр худалдаа эрхлэх болон зах зээлийн өрсөлдөөний эрх чөлөөг монополийн аливаа хэлбэрээс хамгаалах талаар төрийн зүгээс үр нөлөөтэй, арга хэмжээ авахыг, Тухайлбал: монополын эсрэг хууль гаргаж, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд тусламж үзүүлэхийг шаардах болжээ. Мөн улс орны эдийн засгийн хөгжлийн ерөнхий шугамыг боловсруулан түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зохицуулах шинжтэй үйл ажиллагаа явуулж, хямралаас урьдчилан сэргийлэх шинжлэх ухаан техникийн дэвшил, шинэ технологи хэрэглэх явдлыг урамшуулах зэргийг төрийн зохицуулах үүрэгт хамааруулж үзэх болсон байна .Либерал ардчилсан үзэлтнүүд иргэдийн улс төрийн төдийгүй нийгэм эдийн засгийн эрхийг идэвхтэй хамгаалах шаардлагатай уялдуулан эрх чөлөө, тэгш эрхийн харьцааны тухай үзэл бодол, байр сууриа өөрчилжээ. Хэрэв урьд өмнө нь эрх чөлөөний тухай асуудлыг түлхүү тавьж байсан бол неолиберал номлолд эрх тэгш байдлын тухай аядуу үзэл илрэх болжээ.Нийгмийн янз бүрийн бүлэг давхаргын гишүүдийн гарааны нөхцөл бололцоог тэгшитгэх зорилтыг тунхаглаад зогсохгүй энэ талаар тодорхой арга хэмжээ авах нь чухал гэж неолиберализм үзэх болсон байна.

Неолиберал номлолын үүднээс хүн бүр өндөр боловсрол, мэргэжил эзэмших, аж амьдралаа сайжруулах, нийгмийн амьдралын илүү өндөр шатанд дэвшин гарах талаар тэгш эрхтэй.Мөн төр нийгмийн зүгээс нийт иргэдийн нийгмийн баталгааг сайжруулж, шаардлагатай үед тусламж үзүүлэх ёстой ажээ.

Ийм үзэл санааны үүднээс АНУ-н ерөнхийлөгч Ф.Рузвельтийн үед хүн амын ядуу доод давхаргад туслах зэрэг нийгмийн үүргийг төр хүлээх болсон байна. Нийгмийн программ, нийгэм хангамжийн арга хэмжээний тусламжтайгаар неолибералууд “ сайн сайхан амьжиргааны нийгэм” байгуулахыг оролдож байв.Неолибералууд нийгмийн үнэт зүйлсийн тухай асуудалд их анхаарч тэдгээрийг хэрэгжүүлэхэд зах зээлийн хуулинд тохирсон үйл ажиллагаа хэрэгтэй бөгөөд бас зах зээлийн механизмын хүрээнээс давсан зохион байгуулалттай үйлдэл чухал гэж үздэг байна.Тэр ч байтугай экологийн асуудлыг шийдвэрлэж хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс уг механизмын үйлчлэлийг нийгмийн динамик байдалд нөлөөлөхгүй байхаар бодож хязгаарлах тухай ярих болсон байна.Ийнхүү неолиберал бол либерал зарчмуудыг нийгмийн хувьсан өөрчлөгдөж буй бодит байдалд нийцүүлэх гэсэн эрмэлзлийг илэрхийлдэг.60-аад оны сүүлчээр “ сайн сайхан амьжиргааны нийгмийн” тухай бодлого бэрхшээлтэй тулгарч консерватив давалгаа хүчтэй болохын хамт неолиберал үзэл санааны нөлөө багассан талтай.Харин 80-аад оны сүүлчээс түүний нэр хүнд нь нэлээд сэргэж эхэлсэн байна.Ф.Фукуяма 21-р зууныг “дэлхийн либерализмын төгс ялалтын зуун” гэж тодорхойлжээ.

Комментариев нет:

Отправить комментарий

сайн уу?