Экспертүүдийн дүн шинжилгээ харуулсан мэдээлэл алгаа. Өнөөдөр улс орны эдийн
засаг, улс төр, эрх зүй, олон улсын салбарт юу болоод байгаа, цаашдаа асуудал
яаж өрнөх талаар бие даасан, шинжлэх ухааны анализ, шинжилгээ, дүгнэлт монголын
"цахим ертөнцөд" ус агаар шиг хэрэгтэй байгаа ч тэр нь харамсалтай нь
алга. Би юу хүсч байна вэ? гэхээр цахим ертөнцөд гадны экспертүүдийн хийдэг
ажил манайханд дутагдаад байх шиг байна. Экспертүүдийн ажлыг сэтгүүлч, нэр
зүүсэн "хэтэрхий мэргэн жараахай"-нууд хийгээд байх шиг.
Шинжлэх ухаан талаас нь хандсан, асуудалд анализ хийж, шүүмжлэлт дүгнэлт, санаа
оноог дэвшүүлсэн цөөн хэдхэн л мэдээллийн сайт монголд байна. Ганхуяг гэж нэг хөгшин
байна, уулзаж үзээгүй ч блогийг нь харж байхад жаахан адайр зантай, гэхдээ
түүний бичсэн нийтлэл, өгүүлэл миний сонирхлыг үнэхээр их татдаг. Мөн
нээлттэй нийгэм форумын сайт л байх шив дээ. баабар.мн ердөө л нэг мэдээлэл,
хааяа нэг монголын мундаг эрдэмтэн, багш нарын сайхан ярилцлага гарах
юм..
Интертайнмент мэдээг үзсэн, уншигчдийн тоо боловсрол, хүмүүжил, шинжлэх ухааны
мэдээг үзэж сонирхсон хандалттай харьцуулахад хол илүү байгаа юм. Арай нэг
дөнгүүр хандалттай нь спортын мэдээллийн хэдэн сайт. Сүүлийн үед "зарын сайт"-уудын хандалт багаггүй байгаа нь "ажилгүйдэл" монголд өсөөд байгааг л харуулж байгаа хэрэг. Үүнийг мэдээллийн сайт,
блогуудын хандалтыг харуулсан статистик баримтаас харж болно. Монгол дахь
шинжлэх ухаан масст хүрэх нь бага, түүнийг нь ч масс сонирхох нь бага юм даа.
Экспертүүдийн нийтлэл, өгүүлэл, эрдмийн ажил гадуур зөндөө байдаг л даа. гэхдээ
би гэртээ суугаад нетээс харчихдаг баймаар байна. Автобусанд чихэлдэж,
богинохон амьдралаа "нервтсэн улсуудын дунд" түгжрэлд өнгөрөөмөөргүй
байна. Хүсэл мөрөөдөл минь шөнө унтуулахгүй зовоогоод, хийх ажил мундахгүй их
байхад хоногийн 24 цаг хангалтгүй байна. Улс төр, эдийн засаг, нийгмийн
амьдралын үйл явц, фактын талаар экспертүүдийн дүн шинжилгээ, санаа оноог
хурдхан харчдаг баймаар байна л. Эсвэл экспертүүдийн хийсэн дүн шинжилгээ нь
тодорхой хүрээнд л хэрэглэгдээд байна уу? Миний бодлоор шинжлэх ухаан,
эрдэмтэд, экспертүүд ард түмэнд үйлчилдэг, ард түмэнд хүртээмжтэй байдаг, тийм
байх ёстой, тийм байж энэ улс орон чинь замаасаа хазайлгүй зорьсондоо хүрэх юм
шиг ээ.
Комментариев нет:
Отправить комментарий
сайн уу?