Торгох ялын тухай эрүүгийн эрх зүйн онолын ойлголт:
Торгох ял нь эд хөрөнгийн шинжтэй ял бөгөөд гол төлөв шийтгүүлэгчийн эд хөрөнгийн эрх
ашгийг хөнддөг. Торгох ялын үндсэн
агуулга нь нэг талаас хэрэг үйлдсэн этгээдэд хорих мэтийн хүнд ялыг хэрэглэхгүйгээр
эрүүгийн хариуцлагын гарцаагүй зарчмыг хэрэгжүүлэх, нөгөө талаас гэмт этгээдэд
материаллаг хохирол учруулж цээрлүүлж хашраахад оршино. Торгох ял нь дараах
үндсэн шинжтэй. Үүнд:
-
Торгох
ялыг нэг удаа оногдуулах
-
Ялтны
материаллаг эрх ашиг, сонирхолыг хөндөхөөс бус өөр ямар нэгэн хязгаарлалт
тогтоохгүй.
-
Эл
ялыг тэнсэн хянан харгалзаж болохгүй. [1]
Торгох ял бол зөвхөн монгол улсын тухайд биш дэлхийн
нийтийн хэмжээнд эрүүгийн хариуцлагын нэг үндсэн ял болох хүлээн зөвшөөрсөн
түгээмэл хэрэглэгддэг ял юм. Түүнээс гадна торгуулсан этгээд нийгмээс тусгаарлагддаггүй тул бие махбодийн
болон сэтгэл санааны хувьд нийгэм хамт олны дотор байж хүмүүжих онцлогтой. Уг
ял нь үндсэн ялын болон нэмэгдэл ялыг чанартай хэрэглэж буюу сонгох хэлбэрээр
хуульчлагдсан байдаг. Герман, Дани, Итали, Парагвай, Польш, зэрэг оронд шунахай
сэдэлт бүхий зарим хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулсан
зэрэгцээ торгох ялыг нэмэгдэл ял болгон хэрэглэдэг. Харин Орос, Белги,
Казакстан, Малдав, Акербайджан, Гүрж, Украйнд уг ялыг нэмэгдэл ялын шинжтэй
хэрэглэх боломжтой ба үүнийг тэдгээр орны эрүүгийн хуулийн тусгай ангийн хэм
хэмжээнд заасан журмаар зохицуулдаг ажээ.[2]
Харин манай улсын хувьд ЭХ-ийн 46.2-д зааснаар торгох ялыг үндсэн ялын чанартай
хэрэглэдэг билээ.
Торгох ялыг мөнгөн тэмдэгтээр тооцож гаргуулна. Монгол
улсын тухайд Дундад зууны үеийн
хуулиудад торгуулийг биет зүйлийн хэлбэрээр өөрөөр хэлбэл малаар тооцон
гаргуулдаг байсныг есөөр торгох ял гэж нэрлэж байсан. Энэ нь тэр үед иргэний гүйлгээнд түгээмэл солилцооны үүрэг
гүйцэтгэх үндэсний мөнгөн тэмдэгт байгаагүйтэй холбоотой. Орчин үед ч гэсэн
мөнгөн тэмдэгтээр тооцоолон оногдуулсан торгох ялыг мөнгөгүй гэдэг шалтгаанаар
сайн дураараа биелүүлэхээс татгалзвал
шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан биелүүлэх нөхцөлд мөн бусад эд
хөрөнгийг авч борлуулах ялын гүйцэтгэлийг хангахыг үгүйсгэхгүй.[3]
Торгох ялын тодорхойлолтыг
харьцуулах нь:
Эрүүгийн хуулийн 47.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай
ангид заасан тохиолдолд шүүхээс мөнгөн төлөөс оногдуулахыг торгох ял гэнэ” гэж
тодорхойлсон бол Гэмт хэргийн тухай хуулийн 5.3.1-д “Гэмт хэрэг үйлдсэн хүнд
энэ хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр шүүхээс мөнгөн шийтгэл оногдуулахыг
торгох ял гэнэ. Торгох ялын хэмжээ нь нэг зуугаас дөчин мянган тооцооны нэгжтэй
тэнцэх хэмжээний төгрөг байна” гэж тодорхойлсон. ЭХ дахь “мөнгөн төлөөс” болон
ГХтХ дахь “мөнгөн шийтгэл” гэдэг нь агуулгийн хувьд адилхан торгох ялын тухай
ойлголтыг тодорхойлж байна гэж ойлгож байна.
Түүнчлэн ГХтХ-аар гэмт хэрэг үйлдсэн хувь хүнээс гадна
хуулийн этгээдэд торгох ял оногдуулж байгаагаараа онцлог юм. ГХтХ-ийн 8.2-д
хуулийн этгээдэд торгох ялыг оногдуулахаар зааж, 8.3-д хуулийн этгээдэд
оногдуулах торгох ялын хэмжээг 10000 тооцооны нэгжээс 6666000 тооцооны нэгжтэй
тэнцэх хэмжээний төгрөг байхаар заасан.
Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь онолын
маргаантай асуудал бөгөөд зарим судлаачид “хуулийн этгээд бол өөрийн бие даасан
санаа, үйлдэл байхгүй зөвхөн хувь хүний үйлдлээр түүний үйл ажиллагаа явагдаж
байдаг тул түүнд хариуцлага хүлээлгэх нь буруу мөн хуулийн этгээдэд эрүүгийн
хариуцлагын гол төрөл болох хорих, цаазаар авах, ял ноогдуулах боломжгүй учраас
хуулийн этгээд бол эрүүгийн хариуцлага хүлээх субъект биш” гэж үздэг. Тэгвэл
бусад судлаачид “Хуулийн этгээд бол нийгэмд бүхий л төрлийн үйл ажиллагаа
явуулж байдаг хүчтэй нэгдэл юм. Иймд энэхүү хүчтэй нэгдлийг хүчтэй хариуцлагын
тогтолцоогоор барьж байх шаардлагатай, тэр нь эрүүгийн хариуцлага юм.” гэж
үздэг ажээ.[4]
Манай улсын хувьд хуулийн этгээдийн зүгээс олон төрлийн гэмт хэргүүд гарсаар
байгаа хэдий ч эрүүгийн хариуцлагаас гадна үлдэж байсан явдал нь ГХтХ
батлагдсанаар алга болно гэж ойлгож байна. Тухайлбал, барилгын компаниудын
хариуцлаггүй байдлаас болж олон хүний амь нас, эрүүл мэнд хохирсоор байгаа
хэдий ч тухайн компанид үр нөлөөтэй эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байгаагаас
үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсээр, дахин гэмт хэрэг үйлдэх явдал нэг биш
удаа гарсан. Нийгэм, эдийн засгийн хөгжлийг дагаад хуулийн этгээдэд эрүүгийн
хариуцлага хүлээлгэх шаардлага бий болж байна.
Торгох
ялын хэмжээг харьцуулах нь:
Эрүүгийн хуулийн 47.2-д “Торгох ялын хэмжээг гэмт хэрэг
үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан заасан нэг сарын
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх
хэмжээний төгрөгөөр тогтооно” гэж заасан байна.
Эрүүгийн хууль дахь торгох ялын хэмжээ нь гэмт хэрэг
үйлдэх үеийн мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамаарна. Одоогийн
байдлаар нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 192000 төгрөг байгаа
бөгөөд ЭХ-д заасан торгох ялыг мөнгөн дүнд шилжүүлбэл 960000-аас 96000000
төгрөг байгаа юм.
Торгох
ялыг оногдуулахдаа дараах нөхцөлийг харгалзана:
-
Ялтны
үйлдсэн гэмт хэргийн хүнд, хөнгөнийг харгалзах
Ж: 145.1 “Бусдын эд хөрөнгийг хулгайлсан бол хөдөлмөрийн
хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр
торгох, 100-250 цаг хүртэлх хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл 1-3 сар
хүртэл баривчлах ял шийтгэнэ” гэж заасан бол энэ гэмт хэргийн арай хүндрүүлсэн
хэлбэр болох 145.2-д “Энэ гэмт хэргийг давтан буюу бүлэглэж, машин механизм
тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр агуулах саванд
нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны
мал хулгайлсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй
тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял”
гэж заасан байгаа нь торгох ялын хэмжээг нэмэгдүүлсэн нь харагдаж байна.
Түүнчлэн үүнтэй адилаар гэмт хэргийн хүнд хөнгөнөөс хамааран торгох ялыг
ялгамжтай оногдуулсан зүйл заалтууд ЭХ-д олон байгаа юм. Тодруулбал: 144.1
144.2;
115.1, 115.2, 115.3; болон 104.1, 104.2 гэх мэт.
-
Ялтны
эд хөрөнгийн байдал (ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж)
-
Хүндрүүлэх
ба хөнгөрүүлэх нөхцөл байдал
ЭХ-ийн 54 дүгээр зүйлд заасан Ял оногдуулах нийтлэг
зарчим, 55-р зүйл дэх Ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон 56-р зүйл дэх Ял
хүндрүүлэх нөхцөл байдлыг торгох ял оногдуулахдаа харгалзан үзнэ.
Тэгвэл Гэмт хэргийн тухай хуульд Торгох ялын хэмжээг “Торгох
ялын хэмжээ нь нэг зуугаас дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний
төгрөг байна” гэж заасан. Энэ нь мөнгөн дүнгээр авч үзвэл 140000-90000000
төгрөг байгаа юм.
ГХтХ-д
торгох ялыг тогтоохдоо дараах нөхцөлийг
харгалзана. Үүнд:
-
Ялтны
үйлдсэн гэмт хэргийн хүнд, хөнгөн
ГХтХ-д гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд гэж
ангилаагүй ч илүү их хохирол учруулсан гэмт хэрэгт илүү их хэмжээний торгох ял
оногдуулахаар заасан байна. Жишээлбэл: 17.4 Хөрөнгө завших
1.
Бусдын
итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол 100-24000
тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
2.
Энэ
гэмт хэргийг:
2.1.Албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн
2.2.Хүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхэд ноцтой хохирол
учруулсан
2.3.Их хэмжээний хохирол учруулсан бол 10000-40000 тооцооны
нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар
хорих ял шийтгэнэ.
3.
Энэ
гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 24000-60000 тооцооны
нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 5-12 жил хүртэлх хугацаагаар
хорих ял шийтгэнэ гэж заасан байна.
-
Ялтны
эд хөрөнгийн байдал
-
Хүндрүүлэх
ба хөнгөрүүлэх нөхцөл байдал
ГХтХ-ийн 6.5-д Ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д Ял
хүндрүүлэх нөхцөл байдлыг зааж өгсөн бөгөөд торгох ял оногдуулахдаа харгалзан
үзнэ.
Торгох ял оногдуулсан шүүхийн
шийдвэр биелүүлэх:
ЭБШХ-ийн 332.3-д
“Шийтгүүлсэн этгээд торгуулийг богино хугацаанд төлөх бололцоогүй байвал
6 сар хүртэл хугацаагаар хойшлуулах буюу мөн хугацааны дотор хэсэгчлэн төлүүлж
болно” хэмээн процессийн хуулиар зааж өгсөн байхад ГХтХ-ийн 5.3.2-д “Шүүх ялтны
хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 жил
хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан, түүнчлэн ЭХ-тай
харьцуулахад торгох ялыг хэсэгчлэн
биелүүлэх хугацааг харьцангуй урт буюу 5 жилээр тогтоож өгсөн нь ялтны эрх зүйн
байдлыг дээрдүүлсэн болох нь харагдаж байна.
Торгох ялаар сольж болохгүй
тохиолдол:
Торгох ялыг бусад ялаар
сольж болохгүй тохиолдол нь ялыг эдлүүлэх шударга ёсны илрэл бөгөөд хүмүүсийн
аж амьдралд эдийн засгийн эрхийн ялгаа гардаг нийгмийн нөхцөлд бүрнээ зохицсон
заалт юм. Өөрөөр хэлбэл ял нь мөнгөөр арилждаг таваар биш гэмт этгээдийг цээрлүүлэх,
хүмүүжүүлэх төрийн албадлага юм.[5]
ЭХ-ийн 47.4-д “Албадан ажил хийлгэх, баривчлах, хорих
ялыг торгох ялаар солихыг хориглоно” гэж заасан нь хөрөнгөтэй хүмүүсийг ял
завшихаас сэргийлсэн, ял зайлшгүй байх зармыг баталгаажуулсан эрх зүйн үндэслэл
болсон байна.
Харин ГХтХ-д бусад ялыг торгох ялаар солихыг хориглосон
заалт байхгүй байна.
Торгох ялыг биелүүлээгүй бол
бусад ялаар солих тухай:
ЭХ-ийн 47.3-д “Торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг
ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг баривчлах, 3 жил хүртэл
хугацаагаар хорих ялаар сольж болно” гэж заасан.
Түүнчлэн 2008 оны
2 сарын 1-ны өдрийн Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр торгох ялаас
ноцтой зайлсхийвэл “баривчлах ялаар солих” гэсэн заалтыг хассан байна.[6]
Эрүүгийн хууль дахь торгох ялыг хорих ялаар солих хууль
зүйн үндэслэл нь “торгох ялаас ноцтой зайлсхийсэн” явдал юм. Торгох ялаас
ноцтой зайлсхийх гэдгийг ШШГтХ-ийн 93-р зүйлд “эд хөрөнгө, хөдөлмөрийн хөлс,
цалин орлогоо нуух, бусдад хууль бусаар шилжүүлэх, үрэгдүүлэх, шийдвэр
гүйцэтгэгчид мэдэгдэлгүйгээр байнга оршин суух газраа өөрчлөх зэргээр торгох
ялыг хэрэгжүүлэхгүйн тулд хийж буй ялтны санаатай үйлдэл юм” гэж тодорхойлсон.
Харин ГХтХ-д 5.3.3-д “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон
хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 тооцооны нэгжтэй
тэнцэх төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан. Эндээс
торгох ялыг хорих ялаар солих хууль зүйн үндэслэл нь шүүхээс тогтоосон
хугацаанд торгох ялыг биелүүлээгүй байх явдал болох бөгөөд биелүүлээгүй гэдэгт
ШШГтХ-ийн 93-д заасан “торгох ялаас ноцтой зайлсхийх” тухай ойлголтийг багтааж
ойлгож болох юм.
Дүгнэлт
Эрүүгийн хууль болон Гэмт хэргийн тухай хууль дахь торгох
ялын зохицуулалтыг харьцуулан үзэхэд дараах дүгнэлтийг хийж болохоор байна.
Төсөөтэй тал:
-
Торгох
ялыг үндсэн ялын чанартай хэрэглэхээр заасан.
-
Торгох
ялыг оногдуулахад харгалзах нөхцөлүүд нь адилхан
-
Торгох
ялыг биелүүлээгүй бол адилхан хорих ялаар солих тухай заасан.
Ялгаатай тал:
-
ГХтХ-ийн
торгох ялын хэмжээ нь “тооцооны нэгж”
буюу “доллар”-оор эсвэл “тухайн өдрийн доллартай харьцах төгрөгийн ханш”-аар
тооцогдхоор байгаа нь ЭХ-д байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй
харьцуулахад илүү “савалгаатай” байх магадлалтай юм.
-
ГХтХ-д
торгох ялыг 5 жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлж болохоор заасан нь ЭХ-тай
харьцуулахад ялтын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн.
-
Торгох
ялыг биелүүлээгүй бол ЭХ-д 3 хүртэл жилээр хорихоор заасан бол ГХтХ-д төлөөгүй
үлдсэн ялын 15 тооцооны нэгжийг 1 өдрөөр тооцон хорих ялаар солихоор заасан бөгөөд
торгох ялын дээд хэмжээ нь 40000 тооцооны нэгж гэж тооцвол ялтан 7 жил хүртэл
хугацаагаар хоригдох болж байгаа нь ялтны эрх зүйн байдлыг дордуулсан байна.
-
Эрүүгийн
хуульд биш харин процессийн хууль болох ЭБШХуульд зохицуулсан зарим зүйл заалт
/332.3/-ыг Гэмт хэргийн тухай хуулийн 5.3.2-д шууд зааж өгсөн.
Комментариев нет:
Отправить комментарий
сайн уу?