2014 ОН. Шинэ он гарлаа. 1990 онд
ардчилсан дэглэмтэй болсноос хойш өнөөдрийг хүртэл бидний монголчууд олон ч сорилтыг даван
туулж өдөр бүр улам даяаршиж буй дэлхийд өөрсдийн байр суурийг тодорхойлохыг
хичээж байна. Дэлхийн түүхийг харвал дэлхийг байлдан дагуулж байсан улс гүрнүүд
хичнээн агуу байсан ч гэсэн сүүлд гарч ирсэн дараа дараагийн улсуудад байр
сууриа тавьж өгч байсныг мэдэж болно. Одоо ч дэлхийн тавцанд улс төр, эдийн
засгийн үзүүлэлтээрээ тэргүүлж байсан гол тоглогчид хүссэн ч хүсээгүй өөрсдийн байр суурийг бусдад
шилжүүлж байгаа нь 2013 онд АНУ-ын ДНБ-ний өсөлт 2,8% байхад Япон улсын хувьд
ДНБ-ий өсөлт 1,8% бол Хятадын ДНБ-ий өсөлт 7,8% байгаагаас харж болно. Харин
манай улсын хувьд ДНБ-ий өсөлт 12,3%-тай байна.[1] Үүнээс үзэхэд эдгээр хүчирхэг улс гүрнүүд дэлхийн бодлогыг тодорхойлж байгаа ч
дээрх үзүүлэлтүүдээс харвал тэд буурч, жаргаж буй бол харин бид өсөж, мандаж
буй улс, өөрсдийгөө хөгжингүй улсын иргэд
гэж үзэж болохоор байна. Энд зөвхөн эдийн засгийн үзүүлэлтийг авч үзсэн хэдий ч эдийн засгийн
хөгжлийг дагаад улс төрийн хүчний тэнцвэрт ч бас өөрчлөлт гарч байдаг.
Эх орон минь дэлхийн хүчирхэг улсуудын нэг
болох өдөр ойрхон байгаа гэж би боддог. Өнөөдөр бид ардчилалд шилжээд удаагүй, 24 жил болж байгаа ч эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтээрээ дэлхийн 200 гаруй
орноос 6-р
байранд байна.[2] Эдийн
засгийн энэ өсөлтийг дагаад биднийг дэлхий дахин сонирхож байна, олон монгол
залуус тив дэлхийд эх орныхоо нэрийг
мандуулж, эх орноо сурталчилж байна. Бидэнд одоо боломж гарч байна.
Харин манай
өмнөд хөрш Хятадад ойрын
хугацаанд нийт хүн амын
насжилт нэмэгдэж, хүн амын өсөлт буурснаар ажиллах хүчний
хомсдолд орж байна. Ийм учраас Хятад хурдацтай хөгжиж буй эдийн засгаа аварч
үлдэхийн тулд “нэг өрх нэг хүүхэд” бодлогоо дахин харж хоёр хүүхэдтэй болохыг хүлээн зөвшөөрч магадгүй
байна.[3] Хэдийгээр 2050 он
хүртэл Хятадын хүн ам буурсан үзүүлэлттэй харагдаж байгаа[4] боловч “нэг өрх нэг хүүхэд”
бодлого өөрчлөгдвөл Хятадын хүн ам маш их хэмжээгээр өсөх болно. Үүнийг дагаад газар нутаг, байгалийн
нөөцийн асуудал зүүн азид хурцдах магадлалтай. Одоо ч
Хятадад дээрх асуудлууд хурцадмал байгаа төдийгүй олон улс орон дотоод болон
гадаад олон хүчин зүйлсийн нөлөөгөөр улс төр, нийгмийн
хувьд хурцадмал байдалд байгаа билээ. Иймээс бид улс орныхоо тусгаар тогтнолыг бататган
бэхжүүлэх ёстой. Тусгаар тогтносон улс оронд эрх чөлөөтэй амьдарна гэдэг
үнэхээр сайхан.
Өвөг дээдэс маань бидэнд тусгаар тогтнолыг өвлүүлэн
үлдээж Х.Чойбалсан: Эрхэмлэж
яваарай хэмээн машид итгэн, эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нартаа үлдээв"
хэмээн сайхан үгийг хэлсэн байдаг. Харин бид үр хүүхэд, хойч үедээ юу өвлүүлэн
үлдээх вэ? Миний бодлоор тусгаар тогтнолыг бэхжүүлэн үлдээх хэрэгтэй. Хайртай монгол орноо дэлхийн тавцанд
гаргаж, дэлхийн хөгжлийг тодорхойлогч, улс төр, эдийн засгийн гол тоглогч
болгох ёстой. Үүний тулд улс орноо хөгжүүлэх хэрэгтэй тодруулбал эдийн засгаа
хөгжүүлэх ёстой. Үүнээс үүдээд эдийн засгийн хөгжилд нөлөөлөх улс төр, хууль
зүйн нөхцлийг сайжруулах, боловсролын чанарыг дээшлүүлэх зэрэг зорилтууд
тулгарч байгаа юм. Энэ бүх хөгжлийн зорилтын үндэс нь монгол хүн, монгол
залуучууд юм. Эх орноо хөгжүүлнэ гэдэг нь залуучууд өөрсдийгөө хөгжүүлэхийн нэр
гэж би ойлгодог.
Монголын
мянга мянган охид, хөвгүүд дэлхийн дэвжээнд монгол хүний чанар чансааг харуулж
байна. Тэд эх орон нэгтэй монгол залуучуудийг өөрийгөө хөгжүүлэх их урам,
зоригоор цэнэглэж, хийж бүтээхийн их хүсэл тэмүүллийн галыг ноцоож байна.
Монгол залуучууд олимпийн аварга болж чадаж байна, дэлхийн хөгжлийг тодорхойлогч, тэргүүний их
сургуулиудад амжилттай суралцаж, өөрсдийн салбартаа гигант болсон /facebook, IBM, Microsoft, Google, Apple, Toyota, etc/ компани, их
сургуулиудад урилгаар ажиллаж байна. Тэд хүсэл, мөрөөдлийнхөө төлөө шаргуу
хөдөлмөр, тууштай байдал, хөлс хүчээ зориулж амжилтанд хүрсэн. Танд ч бас
амжилтанд хүрэх, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах боломж байна.
Амжилтанд
хүрсэн хүмүүс хамгийн доод шатнаас л эхэлсэн байдаг. Амжилтанд хүрсэн тэр
гайхалтай хүмүүс ямар их хөлс хүч зарцуулж, хамгийн гол нь ямар ч хүнд хэцүү
цаг үед хүсэл тэмүүллээ хэзээ ч орхилгүй амжилтад хүрсэн түүхийг тэдний намтар, бичсэн номоос нь мэдэж болно. Харин
монгол хүний гайхамшигтай амжилтанд хүрсэн тухай өөрсдийнх нь бичсэн эсвэл тэдний
талаар бичсэн намтар бүтээл одоохондоо тийм ч их биш байгаа боловч танд урам зориг өгөх, амжилтанд хүрсэн монголчуудын тухай ярилцлага,
нэвтрүүлгийг /Монгол тулгатны 100 эрхэм, De facto, Монгол хүн-Монголын баялаг, TedxUB г.м/ хүссэн үедээ GOOGLE.MN-с хайж, үзэж болно. Тэдэнд оргилсон их хүсэл тэмүүллээс
өөр юу ч байгаагүй. Залуу хүн хоосон байна гэдэг бол зовлон биш бөгөөд өсөж
хөгжихгүй байх шалтгаан огтхон ч биш, харин ч залуу хүн хүсэл, зорилго,
түүнийгээ биелүүлэх цаг хугацаатай байгаа нь л хамгийн том боломж, капитал
юм. Залуу хүн юуны өмнө
өөртөө амьдралын зорилготой байх хэрэгтэй бөгөөд түүнийгээ биелүүлэхийн төлөө
хүчин чармайлт гаргаж чадахгүй бол дэмий л хоосон мөрөөдөгч болон хувирна.
Тиймээс өмнөө тавьсан зорилгынхоо төлөө хөдөлмөрлөж, хүчин чармайлт гаргах
ёстой. Залуу хүн алдаж болно, маш олон алдсаны эцэст Эдисон гэрэл зохион бүтээсэн. Оролдлоготой хүн
оройд нь гэдэг үг бийг санаж явах хэрэгтэй. Бид эх орноо хөгжүүлж чадна. 2014 ондоо ихийг хийж бүтээгээрэй. Амжилт хүсье.
Комментариев нет:
Отправить комментарий
сайн уу?