Коммунист номлол бол нэг ангийн эрх ашиг, байр суурийг туйлшруулан хамгаалдаг учир үзэл суртал, харин хүн, байгаль нийгмийн хөгжлийн өргөн цар хүрээтэй асуудлыг хамаарсан зохистой мэдлэгийг өөртөө багтаадгийн хувьд шинжлэх ухааны тодорхой үнэ цэнэтэй сургаал мөн.
Энэ номлол хөгжлийнхөө явцад хэд хэдэн үе шатыг дамжин өөрчлөгдөж иржээ.Уг номлолын үндсийг тавигчид бол К.Маркс, Ф.Энгельс нар юм.Тэд өмнөх үеийнхээ нийгэм, улс төр, философийн сэтгэлгээний ололтод түшиглэж, мөн европын орнууд дахь капитализмын түүхэн хөгжил, пролетарийн хөдөлгөөний явцад дүн шинжилгээ хийсний үндсэн дээр өөрсдийн онолоо боловсруулжээ.
Нийгмийн хөгжлийн тухай коммунист онолын үндсэн агуулга нь: үйлдвэрлэх хүч, үйлдвэрлэлийн харилцааны нэгдэл болсон материаллаг баялгийн үйлдвэрлэлийн арга бол нийгмийн амьдралын бүхий л үйл явцыг тодорхойлдог.Үйлдвэрлэлийн үндсэн хэрэгслийг өмчлөх хувийн өмч ноёрхсон капиталист нийгэмд үйлдвэрлэлийн нийгмийн шинж хөгжлийн явцад улам бүр өсөж, энэ нь нийгмийн үйлдвэрлэлийн үр дүнг эзэмших хувийн эзэмшил, хувийн өмчтэй эвлэршгүй зөрчилтэй болж, эцэстээ социалист хувьсгал хийж ажилчин ангийн засаглалыг тогтоон, капитализмыг устгах замаар социализмыг тогтоон коммунизмыг ялуулахад хүргэнэ.Капитализмын бүтээгдэхүүн болох пролетари анги зөвхөн өөрийнхөө хүчээр өөрийгөө чөлөөлж чадах тул энэ анги улс төрийн засгийн эрхийг байлдан авах нь түүхэн зайлшгүй шинжтэй.Капитализм бол хувийн өмч, мөлжлөгт үндэслэдэг тул шударга биш нийгэм мөн. Харин коммунизм бол бүрэн төгс энэрэнгүй нийгэм байх болно гэж коммунистууд үздэг. Íèéãýìä áàéãàà òýãø áóñ áàéäëûí á¿õèé ë õýëáýð íü õóâèéí ºì÷ººñ ¿¿äýëòýé ãýæ ¿çñýí áàéíà.
Хувь хүний эрх чөлөөг дээдэлж, бүх хүн өөрийн бүтээлч чадвараа нээн хэрэгжүүлэх эрхийг хүлээн зөвшөөрөхийн хамт хувь хүн өөрийнхөө төлөө хийгээд нийгмийн өмнө хариуцлага хүлээх учиртай гэдэг нь либерал үзлийн суурь зарчим юм.Ийм учраас сонгодог либерализм хувь хүнийг онцлох явдалд тулгуурлаж, хүн улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд чөлөөтэй байхыг дэмждэг байна.Дж.Милль энэ санааг "хүн өөртөө юу хэрэгтэй байгааг ямарч засгийн газраас илүү сайн мэднэ" гэж илэрхийлсэн байдаг.Тухайн үед либерал үзэл санааг Английн эрдэмтэд эдийн засгийн талаас нь үндэслэхэд илүүтэй анхаарч байсан бол Европын бусад орон ялангуяа АНУ-н эрдэмтэд улс төрийн үүднээс тайлбарлах хандлага илүүтэй хөгжжээ.Үүнтэй уялдан либерал үзлийг эдийн засгийн , улс төрийн хэмээн ялгах болсон байна. Түүхийн үүднээс авч үзвэл либерализм нь бүх хүн ардын аж байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн улс төрийн анхны хөдөлгөөн байлаа.Либерализмтай нэгэн адил бүх хүн амьдрал ахуйг сайжруулахын төлөө тэмцэхийг уриалдаг социализмаас зорилгоороо бус энэ зорилгод хүрэх арга хэрэгслээрээ ялгаддаг.Энэ зорилгод хүрэхийн тулд өөрийн санал болгож буй арга хэмжээг хамгийн тохиромжтой гэж үздэг.Либерал зарчмыг хэрэгжүүлж байгаа нийгмийг голдуу Капиталист нийгэм гэж нэрлэдэг.
Соён гэгээрүүлэх үеийн үзэл суртлыг удирдлага болгосон 18-р зууны үеийн либералууд бүх хүмүүсийг адил тэгш гэж үздэг байсан учир бүх хүнд улс төрийн, иргэний тэгш эрх эдлүүлэхийг шаардаж байжээ.Либерализмын хувьд эрх чөлөөний тэмцэл нь хүний эдийн засаг, бие махбодь, оюун санааны чөлөөт байдлыг гаднаас ямар нэг хэлбэрээр хязгаарлахыг болиулахын төлөө тэмцэл байсан.Тэд боолчол,угсаа залгамжлах ёс, бүлэг давхрагын онцгой эрх ямбын бүх хэлбэрийн эсрэг зогсож байв.Эзэн тэнгэр бүх хүнийг адил тэгш бүтээсэн бөгөөд тэдний хоорондын бүх ялгаа нь нийгмийн, хүний зуурдын шинжтэй зохиомол институтийн бүтээл юм.Гэхдээ хүн төрөлхтний бүх гишүүд адил тэгш гэдэг шиг үндэслэл муутай нотолгоо байхгүй.Харин тэднийг хуулиар адил тэгш эрхтэй болгох бөгөөд хүмүүс хуулийн өмнө адил тэгш байх хоёр шалтгаан байна.
1. Хөдөлмөрийг дээд зэргийн их бүтээмжтэй болгохын тулд хөдөлмөр чөлөөтэй байх ёстой.Учир нь өөрийн хүчин чармайлтын үр шимийг цалин хөлсөөрөө амсаж байдаг эрх чөлөөт ажилтан л хүч чармайлтаа бүрэн дайчилж ажиллана.
2. Ямар ангид хамаарч байгаагаас шалтгаалан хүний эрх, үүрэг ялгаатай байдаг нийгэмд урт удаан хугацааны турш энх амгалан байдлыг сахих бололцоогүй.Иймд аль нэг ангийн давуу эрх ямбыг арилгах ёстой бөгөөд тэгсэн цагт ангийн ялгааны улмаас зөрчил мөргөлдөөн гарахаа болино.Хүмүүс тэгш биш байсан, ямагт тэгш биш байх болно. Харин хуулийн өмнө бүх хүмүүс адил тэгш байхыг дэмжснээр тэгш байдал бий болох бололцоотой.
Либерализмын бас нэг чухал зүйл бол хүний эрх, эрх чөлөө юм.Гэхдээ либерализм хүний эрх чөлөөг хязгаарлах ёстой юу? Үгүй юу гэдэг асуудал тавьдаггүй, гагцхүү эрх баригчид энэ талаар хэр хол явах ёстой вэ? гэсэн асуудлыг тавьдаг.Хүнд болон нийгэмд хортой зарим зүйлсийг /хар тамхи, мансууруулах бодис,архи, тамхи/ төр засгийн зүгээс хориг тавьж хүний эрхийг хязгаарлах нь бүрэн хэвийн зүйл гэж хүмүүс үздэг.Үнэндээ эрх баригчдын зүгээс хүний амьдралд ингэж оролцхыг нийтээр талархдаг тул либерализмыг үндэслэгчид энэ үндсэн дээр өөрсдийн үндэслэлээ зохиож, бүрэн төгс эрх чөлөө бол хорт муу зүйл бөгөөд хүний хувийн сайн сайхан байдлыг ивээгч засгийн газар бие хүний эрх чөлөөг хязгаарлах талаар зарим нэг арга хэмжээг авах ёстой гэсэн дүгнэлт хийдэг байна.Харин либералууд өөрийн эрүүл мэнд, амь насанд хортой зүйл хэрэглэх, хэтрүүлэн хэрэглэх нь аюултай гэдгийг мэдсэн хүн биеэ бариад болих аль эсвэл тааруулан хэрэглэхэд хэн ч саад хийхгүй.Иймэрхүү асуудлыг эрүүл ухаантай хүн бүхний хор хөнөөлтэй зүйл гэж зөвшөөрөн хүлээсэн архи, хар тамхи, кокайн зэрэгт хамруулан авч үзэж болохгүй.Хэрвээ бид амьдралын хэв маягт хамаарах ямарваа асуудалд төр хөндлөнгөөс оролцох ёсгүй гэсэн зарчмаас татгалзах юм бол хүний хувийн эрх чөлөө байхгүй болж хүн нийгмийнхээ боол болж олонхийн шаардлагад захирагдах үүрэгтэй болно гэж үздэг байна.Засгийн эрх барьж буй хорон санаат хүмүүс энэ эрх мэдлийг ямар янзаар урвуулан ашиглаж болохыг хэлж мэдэхгүй.Цөөнхи олонхийн эрхэмлэл, дадал заншлаас ухарч шинийг санаачилж үлгэр жишээ үзүүлэн шинэ сэргэг зүйлээ хүлээн авахад хүргэж байсны үр дүнд хүн төрөлхтөн хөгжил дэвшилд хүрч байлаа.Өөрөөр хэлбэл олонхи нь цөөнхдөө юун тухай хэрхэн бодох ёстой вэ? юу уншиж, юу хийх ёстой вэ? гэдгийг тулган тушаасаар байх юм бол хөгжил дэвшлийг эцэс болгоно гэж үздэг байна.
Комментариев нет:
Отправить комментарий
сайн уу?