среда, 16 марта 2011 г.

Шударга дайн

/дайны талаар, дайн ер нь шударга байх уу? гэдэг талаар чадан ядан хийсэн орчуулга/
Олон улсын эртний хуулиудын олонх нь дайны хуультай холбоотой байсан ба энэ асуудал нь хууль ёсны хөгжлийн ерөнхий дүр зураг болон үргэлжилсээр байна. Түүнчлэн уламжлалт төрийн эсрэг төрийн дайны асуудал, одоо олон улсын хууль нь хувьсгалын ба дотоод дайн, мөн терроризмыг зохицуулхыг оролдож байна. Эдгээр тайван бус байдлыг тодотгон харуулбал, бид хэзээ, хэрхэн дайн нь ёс суртахуунтай ба хууль ёсны болж тулалдах вэ? гэсэн мэтгэлцээний урт асуудал үргэлжлэх болно. “Шударга дайн” онол нь хоёр хэсэгтэй, тэр нь дайны шалтгаан мөн дайны үйл явц. Барууны уламжлалд дараах тохиолдлуудад дайны шударга шалтгаанд /jus ad bellum/ итгэдэг ; дайн нь эцсийн найдвар болох, хууль ёсны эрх мэдлийг тунхаглахад, өөрийгөө хамгаалах эсвэл хууль ёсоо байгуулах юмуу сэргээн тогтоох, энх тайвныг бий болгохын төлөө тулалдахад итгэдэг байсан. Түүнчлэн тэр үед шударга дайны явцад /jus in bello/ тэнцүү чанарын болон ялгаатай байдлын стандартыг дэмжиж байсан байна. Тэнцүү чанар гэдэг нь хүчний хэмжээ нь аюул заналхийлэлтэй тэнцүү байх ёстой. Ялгаатай байдал гэдэг нь тухайн хүч нь жагсаалын бус зориудын байг бий болгохгүй байх юм.
Дайн болж байх үеийн стандарт болон хэрхэн тулалдах нь барууны христийн уламжлалд гүн бат тогтсон байдаг. Jus in bello болон jus ad bellum-н өгөгдлүүд нь Аристотелийн “Улс Төр” зохиолоос хойш дэлгэрсэн ба ялангуяа христийн шашны философич Гэгээнтэн Августин, болон Гэгээнтэн Томас Аквинус нарын зохиолуудтай холбоотой байдаг. Тэдний номлол нь Барууны соёл, шашин дээр суурилсан ба Буддизм болон Ислам гэх мэт бусад нөлөө бүхий соёл, шашны уламжлалын заримаас хоёрдмол байдлаар үүссэн.
Шударга дайны стандартын бас нэгэн бэрхшээл бол хэрэв чи тэднийг тэвчхийг хичээх юм бол тэд ялгарч харагдахгүй болно. Дайны шударга явцын "тэнцүү чанарын " ямар жишээ байдаг вэ? ихэнх хүмүүс дараах жишээтэй санал нэгддэг, жишээлбэл, Франц, Их Британи болон АНУ нь 1999 оны Югославын эсрэг Косовогоос хүчээ гаргах эсвэл Ал-каидагийн терорристуудыг хүлээлгэн өгөхөөс татгалзных нь төлөө Афганистаны эсрэг 2001 онд цөмийн зэвсэг ашиглаж болохоо зөвтгөөгүй. Гэвч хэрэв ирак 1991 оны Персийн булангийн дайны үеэр дээрх гурван орны хүчний эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн бол Хэрэв тэд цөмийн зэвсгээр хариу цохилт өгсөн бол тэдний үйл ажиллагаа зүй ёсны байх байсан уу? Зарим хүмүүс ямарч нөхцөлд цөмийн зэвсэг хэрэглэх нь ёс суртахуунгүй бөгөөд ялгаварлалын дүрэм зөрчигдөх болно гэдэгтэй маргасаар байдаг.
Ялгаварлалын стандарт jus in bello түүнчлэн цэвэр шугамаас дээгүүр түвшний зүйлсийг татан оролцуулдаг. АНУ-н хуурай замын цэргүүдийн анхны эрсдлээс илүү агаарын бөмбөгдөлтийг илүүд үздэг нь зарим ажиглагчдад ялгаварлалын төвөгтэй асуудлуудыг өсгөж байдаг. 1999 оны Косова дахь АНУ-н удирдах үйл ажиллагаатай холбоотой, жишээлбэл АНУ-н Тэнгисийн цэргийн чөлөөнд гарсан нэгэн хурандаа хэлэхдээ Америкчууд “үхэхэд биш харин алахад бэлэн байх ёстой” гэсэн хандлагатай учир бөмбөгдөх ажиллагаанд энгийн иргэдийн үхэл чухал биш байдаг. Хурандаагийн үзэлд юу тохиолдсон бэ гэвэл “холбоотнууд” шийдвэр төгс байсан нь цэргийн нөөцөөс илүү агуу зүйл байсан, тэд үйл ажиллагаанд сайн дураараа оролцож байсан. Түүнчлэн хурандаа эцэст нь “ёс зүйгүй байдал нь бүтэлгүй сонголтод оршсоор байна” гэж хэлсэн байна.
Хэдийгээр АНУ-н тусгай хүчнүүд Афганистаны эсрэг явуулсан цэргийн ажиллагааны эхний өдрүүдэд, АНУ-н цэргийн ажиллагааны бүх хэлбэрүүд нь агаарын бөмбөгдөлтийг дэмжлэг болгож байжээ. Цагаан ордон болон Пентагоны төлөөлөгчид энгийн иргэдийн хохирлоос зайлсхийхийг бүх талаар хичээх баталгаа гаргадаг ч гэсэн энгийн иргэд хохирох тохиолдол болон түүнийг дагасан шүүмжлэл өссөөр байна, батлан хамгаалахын сайдын байр суурийг Donald H.Rumsfeld илэрхийлэхдээ: “бид энэ дайныг эхлүүлээгүй, иймээс афганчуудын гэм буруугүй эсвэл америкчуудын гэм буруугүй эсэх, ал-каида болон талибуудын хөлд үрэгдсэн бүх хохирогч нэг бүрийн өмнө хариуцлага хүлээх ёстойгоо ойлгож байна" гэжээ. Ялгаварлалын зарчим, энгийн иргэдийг алахгүй байх нь дайны шударга үйлийн гол амин сүнс” гэдэгт суурилсан онолын үзэл баримтлалыг АНУ-н эрдэмтэд санал болгож, дээрх талуудын явуулсан үйл ажиллагаанаас шалтгаалж, 9 сарын 11ны терористуудын болон АНУ-н Афганистан дахь хариу ажиллагаа нь олонд сургамж болсон үйл явдал болсон гэжээ. Тэд үүнийгээ нотлохдоо “гэм буруугүй хүмүүсийг алсан нь тэдний аль алиных нь маргаан байсан” “тэдний үйлдэл нь жирийн иргэдийг хөнөөнө гэдгийг тэд хоёулаа мэдэж байсан, тэдний үйлдэл нь Ислам эсвэл Христийн ёс суртахуунд зохисгүй байсан”.
Эдгээр жишээг тодотгон харуулбал, дайны ёс суртахуун болон хууль нь маргааны сэдэв болсон. Олон ажиглагчид хоёр туйлт үзлийг дэмждэг, АНУ-н жирийн иргэдийн хохиролыг ямар ч түвшинд барих боломжтой, дайны шударга үйлийн стандарт, иргэдийн хүчирхийллийн үйл ажиллагааг мэдсээр байж үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэдэг.
Гаагын хурлаар /1899,1907/ болон 1949оны Женевийн гэрээгээр дайны шударга үйлийн зэвсэг хориглох тухайд, олзлогдогчдын харьцаа, болон бусад асуудлын талаар тусгасан байна. Бусад гэрээнүүдэд биологийн болон химийн зэвсгийг ашиглах болон эзэмшхийг хориглосон ба олон улсын шүүхээс цөмийн зэвсгийг хэрэглэх бүх нөхцөл нь хууль бус гэж баталсан. Дайны шударга шалтгаан нь НҮБ-н дүрэмд тусгагдсан байдаг явдал ажээ.

Комментариев нет:

Отправить комментарий

сайн уу?