четверг, 31 марта 2011 г.

Польш улсын түүх, улс төр


Польш улсын түүх, улс төр
Польш (Polska), албан ёсоор Бүгд Найрамдах Польш Улс (Rzeczpospolita Polska) нь Төв Европт орших улс юм. Баруун талаараа Герман, өмнөд талаараа Чех, Словак, зүүн талаараа Украйн, Беларусь, Литва улсуудтай хиллэдэг. Хойд талд нь Балтын тэнгис ба ОХУ-ын Калининград муж оршино. Польшийн нийт газар нутаг нь 312,679 км² бөгөөд үүгээрээ дэлхийд 69-д, Европт 9-т орно. Хүн ам нь 38.5 сая гаруй бөгөөд үүгээрээ дэлхийд 33-т жагсдаг байна. Польш нь 16 муж буюу войеводшипээс (Польш хэл: województwo) тогтсон холбооны орон юм. Варшав хотод 1,706,600 , Лодз 753,200, Краков 756,600 вроклав 632,900, Познан 560,900, Гданск 455,700 хүн ам оршин суудаг.
Польш улсын түүх : 966 онд захирагч I Мешко Христосын шашинтан болсноор Польш улс анх бүрэлдэн тогтсон гэгддэг. Польш нь 1025 онд хаант улс болсон бөгөөд 1569 онд Литвын гүнлигтэй холбоо байгуулж нэгдсэнээр Польш-Литвын нөхөрсөг холбоот улсыг байгуулжээ. Учир нь 1386 онд польшийн гүнж Ядвига, Литвийн хунтайж Ягелло нар гэрлэсэн. 15-р зуунд хүч чадал нь оргилдоо хүрсэн Ягеллоны хаадын эзэмшил балтийн тэнгисээс хар далай хүртэл сунаж тогтсон европ дахь хамгийн том нутаг дэвсгэртэй улс болж байсан. Энэ холбоот улс нь 1795 онд нурж, газар нутаг нь Прусс, Орос, Австри гурвын хооронд хуваагджээ. Польш нь 1918 онд Дэлхийн нэгдүгээр дайны дараа тусгаар тогтнолоо олж чаджээ. Гэвч 1926-35 оны хооронд Пилсудски цэргийн эргэлтийг толгойлж, 9 жил авторитар дэглэм тогтсон байна. 1939 оны 8-23нд Герман Зөвлөлтийн Засгийн Газар Риббентроп-Молотовын харилцан үл довтлох гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд энэ баримтад польшийг нацист болон зөвлөлтийн хяналтын бүсэд хувааж авах тухай тусгагдсан байсан. 1939-9-1нд гитлер өөрийн цэргийг польш руу оруулсан. 9-17нд зөвлөлтийн цэрэг польшийн зүүн хэсгээр орж ирсэн байна. Гэвч герман 1941-6 сард зөвлөлтрүү довтолсноор польш бүхэлдээ германы цэргийн мэдэлд орсон байна. 1941 онд польшийн нутаг дэвсгэр дээр нацист бөөнөөр хорих лагер байгуулагдсан.
Зөвлөлтийн зохион байгуулалтаар Польшууд нилээд болслого, хөдөлгөөн гаргаж байсан бөгөөд дэлхийн 2-р дайнд польшийн 400,000 гаруй цэрэг өрнөд пронтод байлдаж байсан. 1944-7сард зөвлөлтийн улаан арми польшид нэвтэрч лублинд коммунист дэглэмд удирдуулсан “үндэсний эрх чөлөөний польшийн хороог байгуулсан”. Варшавын еврей хороолын оршин суугчид германы мөрдлөг хавчлагын эсрэг боссон байна. Дайны үеэр бараг 6 сая польшууд алагдаж, 2,5 сая иргэн германы ажиллах хүчинд хүчээр ажиллаж байсан байна. Ойролцоогоор 3сая еврей польш дахь нацист лагер болох Auschwitz, Treblinka, болон Sobibor-т алагдсан байна.
1945 оны Ялта ба Потсдамын бага хурлуудаар Польшийн өнөөгийн хилийг тогтоож ЗХУ-д улс төрийн талаар үнэнч байхаар тодорхойлсон. 1947 онд коммунистууд эрх мэдэл авахын тулд сонгуулийг будлиантуулж сөрөг намуудыг хориглон зөвлөлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх болсон байна.
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Польш нь 6 сая гаруй иргэнээ алдсан бөгөөд хэдэн жилийн дараа ЗХУ-ын нөлөө доор "Зүүн эвсэл"-ийн
социалист бүгд найрамдах улс болсон байна. 1989 онд коммунист засаглал унаж Польш нь Үндсэн Хуулинд зааснаар "Польшийн гурав дахь бүгд найрамдах улс" байгуулагдсан түүхтэй.
Коммунист намын ноёрхлоос Гурав дахь БНУ хүртэл:
1956 оны 10 сард Москва хотод болсон Зөвлөлт намын 20-р их хурал болон Познан дахь ажилчдын үймээний дараа коммунист дэглэмийг сэргээн тогтоосон байна. Уламжлалт коммунист эдийн засаг болон нийгмийн зорилтыг тогтоож байх хооронд нэгдүгээр нарийн бичгийн дарга Wladyslaw Gomulka польшийн дотоод амьдралыг либералчилж байсан. 1970 онд хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн нь Балтийн тэнгисийн боомтын хотуудад Gdansk, Gdynia, and Szczecin үймээн гарахад хүргэсэн байна. Мөн ажилчид амьдрал, ажлын байрны нөхцөл дорой байгааг эсэргүүцсэн хөдлгөөн, ажил хаялт хийх болсон. Энэ үед хэдэн зуун хүн амь үрэгдэж байсан бөгөөд Владислав Гомулькийн Засгийн Газар огцорч Edward Gierek 1-р нарийн бичгийн дарга болсон. 1970д оны эхний хагаст баруунь томоохон зээлдэгч, Польшийн эдийн засгийн өсөлт нь дэлхийн хамгийн өндөр өсөлттэй орнуудын нэг байсан боловч зээлсэн капиталыг үргүй зарсан, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг нь шинэ нөөц баялгийг үр дүнтэй ашиглах чадваргүй байсан байна. 1970д оны сүүлээр хурдацтай өсч байсан өрийн дарамт учруулах болсон ба эдийн засгийн өсөлт нь 1979 онд сөрөг дүнтэй гарах болсон. 1978 оны 10сард Краковын хамба, ширээт лам/кардинал/ Cardinal Karol Wojtyla нь Ромын католик сүмийн тэргүүн Pope John Paul II болсон. Папын засаглалд гарсан явдал нь польшийн католик шашинтнуудад их баяртай үйл явдал болсон бөгөөд 1979 оноос польшид ирэх жуулчдын тоо өссөн байна.
1980 оны 7сард польшийн гадаад өр нь бараг 20 тэрбум доллар болсон нь засгийн газар махны үнийг өсгөхөд хүргэсэн байна. Эдгээр байдал нь польшийн ажилчид ажил хаях, үймээн дэгдэх шалтгаан болж 1980-8-31нд цахилгаанчин Лех Валенсыгаар удирдуулсан Гданскийн ленин хөлөг онгоцны үйлдвэрийн ажилчид ажил хаяж эцэст нь 21 зүйл бүхий хэлэлцээрт хүрч чадсан байна. Үүнтэй адил хэлэлцээрүүд Szczecin, Silesia-д бий болсон. Тэдгээр гэрээний үндсэн нөхцөл нь бие даасан үйлдвэрчний эвлэлд нэгдэх, ажил хаях ажилчдын эрхийг хангах байсан.
Гданскийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар “эв санааны нэгдэл” гэсэн бие даасан үйлдвэрчний эвлэл бий болсон. Эдгээр тэмцэл нь улам хүчирхэгжиж, польшийн төр болон намын удирдагчдын авилгалд өртсөн, муу удирдлагыг шүүмжилж, илчлэх болсон байна. 1980 оны 9сард Герек огцорч Станислав Каниа 1-р нарийн бичгийн дарга болсон. Польшийн нэгдсэн ажилчдын намын /коммунист/ хурдацтай уналт нь зөвлөлт холбоот улсыг 1980 оны 9 сард польшийн хил дагуу маш их цэргийг байрлуулах шалтгаан болсон. 1981-2сард Батлан хамгаалах яамны сайд Генерал Войцех Ярузельски ерөнхий сайдын албан тушаалыг булаан авч 1981 оны 10 сард 1-р нарийн бичгийн дарга болсон. 1981оны 9-10сард болсон эв санааны нэгдлийн үндэсний анхдугаар их хурлаар Лех валенсыг үйлдвэрчний эвлэлийн үндэсний даргаар сонгосон байна. 9 сарын 12-13нд засгийн газар эвлэлийг шахах зорилгоор дайны байдлын тухай хууль гаргасан. Ер нь коммунист дэглэм дотор иймэрхүү бослого, үймээн гарвал зөвлөлтийн улаан цэрэг орж ирж шийдэж өгдөг нь ерөөс хэвшил болоод байсан. Тодорхойлбол 1956 онд унгарт, 1968 онд чехословакт, 1979 онд афганистанд, харин 1981 онд польшийн ээлж ирсэн байна. Харин дайны байдлын тухай хууль гарснаар Эв санааны нэгдэл хөдөлгөөн нууц байдалд орж түүний олон удирдагчид баривчлагдаж, хоригдсон бөгөөд лех валенс гэрийн хорионд орсон. Нэмж хэлэхэд саяхан нас барсан ерөнхийлөгч Лех Качиньский 1980 онд Гданьскийн ажил хаялтын хорооны хуулийн зөвлөх байсан ба Польшид онц байдал тогтоосны дараа тэрээр 11 cap шоронд хоригдож байв. Суллагдаад "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлийн нэгэн комиссыг толгойлж байлаа. Хожим тэрээр сейм ба сенатад сонгогдон гишүүн болсон аж.
Тухайн үед 10,000 гаруй хүнийг баривчлан хорьж, 17 хүн нас барсан байна. Олон жилийн дараа польшийн ард түмэн генерал Ярузельскийг шүүсэн боловч өршөөснөөр үл барам тэр үед чухам тийм арга хэмжээ аваагүй бол харийн цэргийн түрэмгийлэлд өртөн гашуун зовлон амсах байсан гэдгээ ойлгон харинч талархан хүндэтгэдэг байна. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсгэж, тусгай хангамж тэтгэмжийг нь хураасан байна.
Польшийн засгийн газрын гаргасан цэргийн хуулийг эсэргүүцэж барууны олон орон эдийн засгийн шахалт үзүүлж байсан бөгөөд түүнээс хойш үймээн самуун нилээд хэдэн жил үргэлжилсэн. 1982 оны 12сард цэргийн хуулийг зөөлрүүлж цөөн тооны улс төрийн хоригдлуудыг сулалсан. 1983 оны 7 сард цэргийн хууль албан ёсоор цуцлагдсан ч хэдэн зуун улс төрийн хоригдол шоронд үлдсэн. 1986 онд бүх улс төрийн хоригдлуудыг өршөөж сулласан. Гэсэн хэдий ч эрх мэдэлтнүүдийн зүгээс эв санааны нэгдлийн үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр шахалт дарамт үзүүлж байсан. Бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг хорьсон байна. Хожим нь Лех валенсыд нобелийн энх тайвын шагнал олгосон байна.
Улмаар польшийн эдийн засгийг удирдан жолоодох чадвар боломжгүй болсон загсийн газар нь эв санааны нэгдлийг де факто хэлбэрээр хүлээн зөвшөөрч дотоод хэргийн сайд Кизсзак 1988 -8-31нд Лех Валенсыг хүлээн авч уулзсан байна. Энэхүү дугуй ширээний уулзалт нь 1990 оны 4сард хагас нээлттэй Үндэсний Ассамблейн сонгууль явуулах талаар зөвшилцсөн. Тухайн үед зүүн герман, унгар, чехословакт коммунист засгийг эсэргүүцсэн бослого тэмцэл олон гарч байсан ч коммунист засаг нь босогчдод буулт хийж гэрээ хэлэлцээр хийсэн анхны ганц тохиолдол нь польшийн энэ үйл явдал байсан байна. Ийм д Польшийн "Эв санааны нэгдэл"-ийн коммунист дарангуйллыг нуран унагсан ардчилсан түүхэн үүргийг мартаж болохгүй, үүнийг дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг юм. Берлиний хана нурсан, Чехийн хилэн хувьсгал, цаашлаад Унгар, Румын, Болгар зэрэг социалист орнуудад өрнөсөн ардчилсан хувьсгалууд, ЗХУ-ын "их гүрний" задрал, Балтийн орнууд болон хамгийн сүүлд Украин ардчиллын замд орсныг "Эв санааны нэгдэл"-ийн түүхэн үүрэгтэй холбон үздэг.
ингээд сонгууль болж сеймийн 1/3г коммунистууд авч, сөрөг хүчний хоёр нам эвсэж 1/3г авсан байна мөн сенатын сонгууль чөлөөтэй болж эв санааны нэгдлийн нэр дэвшигчид ихэнх нь ялсан байна. Улмаар польш нь коммунист бус эв санааны нэгдлийн зүтгэлтэн
Tadeusz Mazowiecki-р удирдуулсан засгийн газартай болсон байна. 1989 оны 12 сард сеймээс ерөнхий сайдын төлөөлөгч, сангийн сайд Leszek Balcerowicz-н нэрээр нэрлэгдсэн Balcerowicz төлөвлөгөө буюу польшийн эдийн засгийг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт хурдацтай шилжүүлэх төлөвлөгөөг баталсан байна. Мөн польшийн коммунист намын удирдан чиглүүлэх үүргийн тухай үндсэн хуулийн заалтыг халах PZPR, улсаа БНПУ гэж нэрлэх тухай үндсэн хуулиндаа оруулж өгсөн байна. 1990 оны 1-р сард польшийн коммунист нам өөрөө задарч БНПУ-н социаль демократ нам болсон байна. Мөн коммунист намын бүх үл хөдлөх хөрөнгийг төр хурааж авсан. 1990 оны 10 сард ерөнхийлөгч Ярузелскийн бүрэн эрхийн хугацааг үндсэн хуулиар хасаж, Лех валенс анхны бүх нийтийн сонгуулиар сонгогдсон Польшийн ерөнхийлөгч болсон.
Бүгд Найрамдах Польш Улс: 1991 онд болсон анхны чөлөөт парламентийн сонгуульд бараг 100 гаруй нам оролцож, улс төрийн үзэл бодлыг бараг бүхэлд нь илэрхийлсэн парламенттай болсон. Тухайн сонгуулиар ганц ч нам нийт саналын 13 хувийг авч чадаагүй. 1991 оноос хойш польш нь 6 удаа парламентын, 4 удаа ерөнхийлөгчийн чөлөөт, шударга сонгуулийг явуулсан байна. Пост солидарити төвийн баруун болон пост коммунист төвийн зүүний намууд ээлжлэн парламент, ерөнхийлөгчийн эрхийг барьж ирсэн. Хамгийн сүүлд польшууд хууль болон шударга ёс PiS намаас нэр дэвшигч варшав хотын захирагч Лех Качинскийг 5 жилийн хугацаатайгаар ерөнхийлөгчөөр сонгосон байна. Качинский иргэний индэр намын PO нэр дэвшигч Доналд таскийг яльгүй саналын зөрүүгээр ялж 2005-12-23нд тангараг өргөсөн байна. 2005 оны парламентын сонгуульд PiS нам хамгийн олон суудал авсан.
1999 оноос польшийн засаг захиргааны хуваарь нь захиргааны гурван түвшинд хуваагдсан байдаг. Польшийн газар нутаг воьводство-д/муж/ хуваагдсан байдаг бөгөөд тэдгээр нь повиат /дүүрэг/ тэдгээр нь гминас /хотын захиргаа/. Гол хотууд нь албан ёсоор гмина болон повиатын статустай байдаг. Польш нь одоогоор 16 воьводшипс, 379 повиатс /үүнд 65 хот нь багтдаг/, 2478 гминас байдаг.
Воьводшипын засаг захиргааны эрх мэдэл нь засгийн газар воьводе буюу засгийн газраас томилогдсон улс төрийн албан тушаалтан гүйцэтгэнэ. Тэр нь сеймээс гүйцэтгэх засаглал нь сонгодог байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг нь марзалек гэж нэрлэдэг.
Польшийн улс төр:
Польш нь парламентийн засаглал бүхий олон намын системтэй ардчилсан улс юм. Төрийн тэргүүн нь Ерөнхий сайд байна. Гүйцэтгэх засаглалыг засгийн газар хэрэгжүүлэх ба Хууль тогтоох засаглалыг хуульд заасны дагуу засгийн газар болон Парламентын хоёр танхим болох Сейм ба Сенат хэрэгжүүлнэ. Шүүх засаглал нь гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалаас хараат бус, бие даасан байдаг.
Гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхий сайдаар удирдуулсан Сайд нарын зөвлөлөөс бүрдэх Засгийн газар хэрэгжүүлнэ. Түүний гишүүд нь ерөнхийдөө парламентын доод танхим болох Сейм дэх олонхи болсон эвслээс сонгогддог байна. Ерөнхийлөгч албан ёсоор Засгийн газар байгуулагдсныг зарлах бөгөөд хоёр долоо хоногийн дотор Сеймд итгэл үзүүлэх эсэх санал хураалт явагдах ёстой байдаг.
БНПУ-ын Үндсэн хууль: Үндсэн хуулийн 3-р зүйлд зүйлд БНПУ нь нэгдсэн төртэй байна гэж заасан байх бөгөөд 4-р зүйлд нь БНПУ-н засгийн дээд эрх ард түмний мэдэлд байна. Ард түмэн энэхүү эрхээ шууд болон төлөөлөгчдөөрөө дамжуулан хэрэгжүүлнэ гэж заасан.
Парламент: БНПУ-н хууль тогтоох эрх мэдлийг нь сейм болон сенат хэрэгжүүлнэ. Сейм нь үндсэн хууль болон бусад хуулинд заагдсан эрхийн дагуу сайд нарын зөвлөлд хяналт тавих эрх үүрэгтэй. Сейм нь 460 депутатаас бүрдэнэ. Сеймийн сонгууль нь бүх нийтийн, тэгш, шууд порпорционалаар саналаа нууцаар гаргах журмаар явагддаг байна. 2 танхимын Сонгуульд нэр дэвшигч нь намаас болон бие дааж нэр дэвшиж болно. Мөн нэр Парламентын доод танхимд нэр дэвшигч нь 21 нас хүрсэн байх шаардлагатай байдаг бол Сенатад нэр дэвшигч нь 30 нас хүрсэн байх шаардлагатай байдаг байна. Түүнчлэн хоёр танхимд хоёуланд нь зэрэг нэр дэвшиж болохгүй хэмээн үндсэн хуулинд заасан байдаг.
Дээд шүүх нь хоёр танхимын сонгуулийг хүчин төгөлдөр эсэх талаар шийдвэр гаргадаг. Сонгогч хуульд заасан эрхийн дагуу дээд шүүхэд сонгуулийн хүчин төгөлдөр байдлын тухай шийдвэрийн эсрэг гомдол гаргаж болно. Хэн ч хоёр танхимын хоёулангынх нь гишүүн байж болохгүй. Төлөөлөгч нь ард түмнийг бүхэлд нь төлөөлөх бөгөөд сонгогчдоор хязгаарлагдахгүй.
Референдум: 125, төрийн онцгой чухал асуудлаар үндэсний хэмжээний референдум явуулж болно. Реферандумыг сеймийн төлөөлөгчдийн абсолют олонхийн саналаар, эсвэл сенатын абсолют олонхийн саналыг ерөнхийлөгч зөвшөөрснөөр явуулж болно. Хэрэв санал өгөх эрхтэй иргэдийн талаас илүү хувь нь оролцсон бол тухайн асуудлгы эцэслэн шийдвэрлэгдсэнд тооцно. Реферандумтай холбоотой үйл ажилгааны зарчмыг хуулиар зохицуулдаг.
Сонгуулийн тухай хуулинд 5%- н босго тогтоосон байдаг бөгөөд энэ нь үндэсний цөөнхийн намд хамаархгүй гэж заасан байна. Одоогоор парламентад 4 нам төлөөлөлтэй байгаа. сенат нь 100 сенатаас бүрдэнэ. Бүх нийтийн, шууд, нууц санал хураалт. Хоёр танхим нь тус бүр 4 жилийн хугацаатай сонгогдох бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь сеймийн анхдугаар чуулган эхэлснээр эхэлж дараачийн сеймийн анхдугаар чуулган эхэлснээр дуусгавар болно. Анхны чуулганыг ерөнхийлөгч нь сонгуулийн дүн гарснаас хойш 30 хоногийн дотор зарлан хуралдуулна.
БНПУ-н ерөнхийлөгч: БНПУ-н ерөнхийлөгч нь БНПУ-н дээд төлөөлөгч бөгөөд төрийн удирдлагын залгамж чанарын баталгаа болно. Ерөнхийлөгч нь үндсэн хуулийн хэрэгжилт, төрийн бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, түүний газар нутгийн бүрэн бүтэн байдал, халдашгүй дархан байдлын баталгаа байна. Ерөнхийлөгч нь үндсэн хууль болон бусад хуулинд заасан зарчмын дагуу өөрийн албан үүргээ гүйцэтгэнэ.
Ерөнхийлөгч нь хуульд хориг тавих эрхтэй бөгөөд үүнийг нь ассамблейн 3/5 олонхи нь хүлээж авахгүй бол хүчин төгөлдөр бус болно.
Ерөнхийлөгч нь бүх ард түмнээс, бүх нийтийн тэгш, шууд сонгуулиар саналаа нууцаар гаргах сонгуулиар сонгогдох бөгөөд Бүрэн эрхийн хугацаа нь 5 жил байх ба нэг удаа улиран сонгогдож болно. Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 35 нас хүрсэн польшийн иргэн байх ёстой.
Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн аль их санал авсан нь сонгогдох бөгөөд хэн нь ч сонгуульд оролцогчдын тал хувийнх нь саналыг авч чадаагүй бол дахин сонгуулийг эхний санал хураалтаас 14 өдрийн дараа явуулна. Эцэст нь дээд шүүх хүчин төгөлдөр гэсэн шийдвэр гаргана.
Ерөнхийлөгч нь үндэсний аюулгүйн зөвлөлийн зөвлөх гишүүн, зэвсэгт хүчний ерөнхий командлагч, энхийн үед батлан хамгаалах яамны сайдын үүрэг гүйцэтгэнэ. Дайны үед зэвсэгт хүчний ерөнхий командлалыг ерөнхий сайд авдаг.
Сеймийн маршал нь дараах тохиолдолд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэнэ.
  1. БНПУ-н ерөнхийлөгч нас барсан
  2. Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон
  3. Ерөнхийлөгчийн сонгуулийг хүчин төгөлдөр бус гэсэн шүүхийн тогтоол гарсан эсвэл other reasons for not assuming office following the election;
  4. Эрүүл мэндийн байдлаас болж албан үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон гэсэн үндэсний ассемблейн шиидвэр гарсан, энэ шийдвэр нь үндэсний ассамблейн нийт гишүүдийн 3/2-н олонхийн саналаар гарсан байх ёстой.
  5. Төрийн трибуналын шүүхийн шийдвэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн
6. Хэрэв сеймийн маршал энэхүү үүргийг гүйцэтгэх боломжгүй гэж үзвэл энэхүү үүргийг сенатын маршал гүйцэтгэнэ.
Засгийн Газар ба Сайд нарын Зөвлөл: сайд нарын зөвлөл нь сайд нарын зөвлөлийн ерөнхийлөгч /ерөнхий сайд/ болон сайд нараас бүрдэнэ. Одоогоор сайд нарын зөвлөл нь 19 гишүүнтэй байгаа. Сайд нарын зөвлөлийн дэд ерөнхийлөгч /ерөнхий сайдын орлогч/ сайд нарын зөвлөлөөс сонгогдоно. Ерөнхий сайд болон ерөнхий сайдын орлогч нь сайдын үүргийг гүйцэтгэнэ.
Үндсэн хуулийн дагуу Сайд нарын зөвлөл нь БНПУ-н гадаад дотоод бодлогыг удирдан явуулна. Сайд нарын зөвлөл нь бусад төрийн байгууллга болон орон нутгийн захиргаанаас бусад төрийн хэргийг эрхлэн явуулна. Сайд нарын зөвлөл нь засгийн газрын засаг захиргааг удирдана.
Үндсэн хууль болон бусад хуулинд заагдсан эрхийн дагуу сайд нарын зөвлөл нь дараах үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
· хууль дүрмийн хэрэгжилтийг хангах
· асуудал шийдвэрлэх
· төрийн захиргааны байгууллагуудын ажлыг хянах, зохицуулан уялдуулах coordinate and supervise the work of organs of State administration;
· төрийн сангийн бодлогыг хамгаалах
· төсвийн төсөл боловсруулах
· төрийн болон олон нийтийн дотоодын аюулгүй байдлыг хангах
· бусад улс орнууд болон олон улсын байгууллагатай харилцах ерөнхий бодлогыг боловсруулах гэх мэт олон чиг үүргийг хэрэгжүүлдэг байна.
Воьвод нь воьводшип дах сайд нарын зөвлөлийн төлөөлөгч байна. Воьводыг томилох болон чөлөөлөх, үйл ажиллагааны хүрээг нь хуулиар зохицуулна.

воскресенье, 27 марта 2011 г.

нийтийн захиргааны шинэчлэл

Төрийн захиргаа юу, нийтийн захиргаа юу? Хэвлэх
Нэгэн дүүргийн цагдаагийн хэлтэс дээр саяхан болсон хэрэг юм даг. Байцаагчтай уулзахаар дугаарласан хүн олон. Ээлж ирээд асуудлаа танилцуулж байх зуур байцаагч надтай ярингаа нарийн бичгийн дарга гэсэн өрөө рүү ороод явчихлаа. Надад бичиг хийж өгөхөөр орлоо гэж бодоод хүлээсэн ч гарч ирдэггүй. Гэтэл бүх байцаагч даргын өрөөнд хуралд орсон бөгөөд тэдний хэн нь ч энэ тухай хүлээсэн хүмүүст хэлсэнгүй. Мөн хэзээ тарахыг бас мэдэхгүй хүлээсээр. Хурал бол “төрийн” чухал ажил учраас ард иргэд бидэнд үйлчлэхээс ямагт дээгүүр тавигддагийн нэгэн жишээ энэ аж. Энэ мэт үйлчлүүлэгч олонд хүндрэл чирэгдэл учруулдаг төрийн албан хаагчийн жишээг иргэд нэг биш нэг зуугаар нэрлэх биз.
Дэлхийн олон улсад даяаршин хэрэгжиж байгаа төрийн захиргааны шинэтгэл Монголын хөрсөнд буухдаа утга агуулгаасаа гажаад байх шиг. Шалтгаан нь төр болон төрийн захиргааг ойлгох бидний ойлголтоос үүдэлтэй. Наад захын жишээ нь монголын эрдэмтдийн ном сурах бичигт төрийг тодорхойлсон тодорхойлолт, ойлголтууд хөгжингүй улс орныхоос хол зөрүүтэй.
Ард түмний бүрэн эрхт байдлыг (Англиар Soүereign, Оросоор Суверен) дээдэлсэн төрийг бид ардчилсан төр хэмээн нэрлэдэг билээ. Тэгвэл энэ бүрэн эрхт байдлыг манай нэр хүндтэй багш нарын ном “Төрийн бүрэн эрхт байдал нь улс орны дотоодод болон гадаадад улс төр, үзэл суртлын зэрэг аливаа бусад эрх мэдлээс төрийн засаглал буюу эрх мэдэл хараат бус байхыг хэлэх бөгөөд тэр нь төр өөрийн бүх ажил хэргийг бие дааж, чөлөөтэй шийдвэрлэдэг онцгой эрх, дангаар ноёрхох эрх мэдэлтэй байх явдлаар илэрдэг” хэмээн өгүүлжээ. (Төр, эрхзүй онолын тулгуур асуудал 2004 он)
Харин барууны орны сурах бичгүүдэд дараахь байдлаар томьёолжээ. “Уламжлалт нийгэмд төрийн бүрэн эрхт байдал нь нэг хүний засаглалд (хаант засаглал) байдаг бол ардчилсан нийгэмд ард түмэн бүрэн эрхийг эдэлж төр тэдэнд үйлчлэгч агентын үүргийг гүйцэтгэдэг”. (Introducing public administration, 5th edition Shafritz J. Russell E. 2007 page 42)
1916 онд АНУ-ын Ерөнхийлөгч В. Вилсон нэгэн илтгэлдээ “Хэрвээ Америкийг хэний төлөө байдаг вэ? гэж асуувал... ард түмний өөрийн удирдах ёсны бүрэн эрхт байдлын төлөө байдаг гэж хариулмаар байна” гэжээ.
Монголчууд бидний төрөө тахин дээдлэх сэтгэхүй олон мянган жилээр уламжлагдаж ирсэн. Дээр нь социализмын үед төрийг нэг анги нөгөөгөө дарангуйлах машин, диктатур тогтоох зэвсэг хэмээн үзэл сурталчилж байлаа. Бидний энэ суурь үзэл хандлага ардчилалтай зөрчилдсөөр байдгийн нэг илрэл нь эрдэмтэн мэргэд маань хэллэгээ шинэчлэж ойлголтоо засварлаж чадаагүйгээс нэг гараараа ардчилал руу даллан тэмүүлж нөгөө гараараа уламжлалт үзэл, ойлголттой зууралдсаар байх юм.
Монголд төр болон төрийн захиргааны талаар уншиж сурах ном тун цөөн. Цөөн хэдэн номонд байгаа энэ мэт тодорхойлолтод итгэн үнэмшиж олон мянган оюутан залуучууд суралцаж байгаа бөгөөд тэдний төрийн тухай ойлголт бусад улс орны үе тэнгийнхнээсээ хол зөрж байгаа нь харамсалтай. Нөгөө талаар ирээдүйн төрийн түшээд, хуульчид маань “төр бол сүр хүч” хэмээн хуулиар далайлгах арга ухаандаа оюутны ширээний ард суралцаад байна.
Төр оршиж байгаа бодит хэлбэр болон биелэл бол төрийн захиргаа юм гэсэн утга бүхий үг өгүүлбэрүүд сурах бичгийн номонд ч, төрийн албан хаагчийн сэтгэхүйд ч амь бөхтэй хэвээр. Төрийн албан хаагчийн даган мөрддөг хуулиадад төрийг ард түмнээс салгасан, тэднээс дээгүүр тавьсан, төрт ёсыг бататгасан утга агуулагатай үг, өгүүлбэрүүд цөөнгүй тохиолдоно. Энэ бүхний дүнд төрийн захиргааны байгууллага “төрд үйлчлэгч” болж иргэд нь төрийн төлөө ажиллаж, амьдрах ёстой мэт ойлголт нийгэмд газар авсаар байна.
Манай эрдэмтэд Public Administration гэдэг үгийн утгыг мөн ойлгосонгүй. Тө¬рийн захиргаадал гэсэн утгатай нэг хэмээн дүйлгэн орчуулжээ. (Төрийн захиргааны удирдлага, түүний тойронд өгүүлэхэд. Доктор, проф Я.Долгоржав). Уг үгийн утгыг ойлгоход төвөгтэй байгаа шалтгаан бидний сэтгэхүйд төрийн захиргаа бол төр өөрөө гэсэн ойлголт салахгүй байгаатай холбоотой.
Төрийн захиргаа төрд биш нийтэд хамааралтай. Нийтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, олон нийтэд үйлчилдэг учраас нийтийн захиргаа хэмээн нэрлэнэ. Нийтийн захиргаанд төвлөрлийн биш харин төлөөллийн бюрократизм үйлчилдэг. Бодлого боловсруулж шийдвэр гаргахдаа олон нийтийн оролцоог хангадаг, хамтардаг, хянуулдаг тогтолцоотой. Гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг дарга нар биш харин үйлчлүүлэгч олон үнэлнэ. Ийм тохиолдолд цагдаагийн байцаагч үйлчлүүлэгчээ үл тоомсорлон хаяад хуралд орохгүй. Гомдол гаргаж орсон надад дарга нь - хурал бол байгууллагын асуудал та нарт хамаагүй гэж хэлэхгүй байсан. Тэдний цалингийн хэмжээ бидний үнэлгээнээс хамаараад ирэхээр та өдөр бүр инээмсэглэсэн нүүр, хөнгөн шуурхай үйлчилгээтэй учрах нь гарцаагүй.
Төрийн захиргаа бол ардчилсан нийгмийн хамгийн том зовлон, тулгамдсан асуудал болдог гэдгийг хэдэн арван жилийн өмнөөс эрдэмтэд сануулсаар ирсэн билээ. Эдүгээ Монголын ардчилсан нийгмийн хөгжлийг гацааж байгаа бодит тээглүүр нь “төрийн захиргаа” л болохоос эрхээ гүйцэд ухаарч, эдэлж чадахгүй байгаа олон нийт биш. Харин авлига, хээл хахуульдаа нэвт идэгдэж, рахиттай хүүхдийн толгой шиг томроод байгаа олигархуудын засаглал нь төр болон олон нийтийн хоорондын зайг улам бүр тэлсээр байна. Тогтолцооны энэхүү гажуудалд их дээд сургуулийн багш бидний хэллэг хийгээд ойлголтын хоцрогдол нь тодорхой хувь нэмэр оруулсаар байгаа юм биш үү.
Төрийн захиргааны удирдлагын магистр Ч. Сосормаа

четверг, 24 марта 2011 г.

Парламентын төсөв батлах эрх мэдэл

Нэг. Парламентын эрх мэдэл:
Парламент нь нийгэмд хамаатай нийтлэг шийдвэрийг гаргах үүрэг хариуцлагыг Үндсэн хуулийн утга санааны дагуу өөрт хүлээсэн байх бөгөөд түүнийгээ хэрэгжүүлэх боломж нь парламентын эрх мэдэл юм. Парламентад эрх мэдлээр нь дамжин орж ирэн, бусдаас онцгойрон хамгаалагдаж буй чиг үүргүүд нь “бүрэн эрх”-ээр тодорхойлогдож, харин уг эрхийг олгосон бүтцийн сонирхол бүрэн эрхтэй харьцахыг буюу бүрэн эрхийн хүрээ хязгаарыг “эрх хэмжээ” хэмээн тодорхойлдог байна.
Парламентыг эрх мэдлийн хүрээнийх нь хамаарлаар дараах ангилалыг хийсэн байдаг. Үүнд:
- Өргөн эрх мэдэлтэй: парламентын засаглалтай улс орнууд хамаарах бөгөөд, бүрэн эрхийнхээ хүрээнд ерөнхий сайдыг томилох, Засгийн газрыг бүрдүүлэн батламжлах эрхийг агуулахаас гадна Засгийн газарт хариуцлага тооцох, хууль тогтоох эрхээ хэнтэй ч хуваалцдаггүй.
- Хязгаарлагдмал эрх мэдэлтэй: парламент зөвхөн хууль болон бусад шийдвэрийг л батлах эрхтэй ба засгийн газарт зарим хэм хэмжээг тогтоох эрхийг эдлүүлдэг.
- Харьцангуй хязгаарлагдмал эрх мэдэлтэй: энэ тогтолцоо нь холбооны улс ба төвлөрөл сааруулсан нэгдмэл улсуудад тархсан байдаг. Эдгээр улсуудад төвлөрсөн засгийн эрх мэдэл нь Үндсэн хуулинд заасны дагуу холбооны болон бусад нутаг дэвсгэрийн субъектуудын эрх мэдлээр хязгаарлагдсан байна.
Парламент нь дараах нийтлэг эрх мэдлийг эдэлдэг:
- Хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах.
- Төрийн захиргааны байгууллага байгуулах, албан тушаалтныг томилох
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах
- Хууль, парламентын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах гэх мэт эрхийг эдэлнэ.


1. Төсөв батлах үйл явц дахь парламентын эрх мэдэл:
Парламентын санхүүгийн хүрээн дэх бүрэн эрх нь Улсын төсөв батлах, түүний орлогын бүрдэлт, зарцуулалтыг хянахад оршдог. Монгол улсын Үндсэн хуулийн 25-р зүйлд УИХ-н онцгой бүрэн эрхийг зааж өгсөн байдаг бөгөөд Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чигийг тодорхойлж, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах хэмээн УИХ-н төсөвтэй холбоотой эрхийг тодорхой заасан байдаг. Өнөөдөр манай улсад төсвийн асуудлыг зохицуулж буй дараах 2 гол хууль байна.
1. төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хууль. 2002 он
2. нэгдсэн төсвийн тухай хууль
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулинд:
6.1. Улсын Их Хурал нь дараахь бүрэн эрхтэй:
6.1.1. Засгийн газрын өргөн мэдүүлснээр улсын төсвийн орлого, төрийн чиг үүрэгт
хамаарах ажил, үйлчилгээний санхүүжилт, бусад санхүүжилтийг хэлэлцэж батлах;
6.1.2. төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэн зөвшөөрөх;
6.1.3. төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх
үндсэн чиглэл, улсын төсвийг батлах;
6.1.4. төсвийн байгууллага төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, үр дүнг нь тайлагнах
тогтолцоог бүрдүүлэх;
6.1.5. нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх, Засгийн газрын санхүүгийн тайлан болон
улсын төсвийн гүйцэтгэлийг батлах. хэмээн УИХ-н бүрэн эрхийг зааж өгсөн.
Мөн парламентын бүтцэд төсвийн талаарх асуудал эрхэлсэн Төсвийн байнгын хороо ажиллаж байна. Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээ нь:
20.5.1. улсын нэгдсэн төсөв, түүний гүйцэтгэл, хяналт;
20.5.2. төрийн санхүү, зээлийн болон татварын бодлого;
20.5.3. аудитын асуудал;
20.5.4. гадаад улс, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ, хэлцэл;
20.5.5. Улсын Их Хурлын төсөв.
Төсвийг агуулгаар нь авч үзвэл нэг талаас байнга хязгаартай байдаг нөөцийг ямар хэмжээгээр хэрхэн хуримтлуулах, нөгөө талаас энэхүү хуримтлуулсан хязгаартай нөөцийг байнгын өсөн нэмэгдэж байдаг төр болон нийтийн хэрэгцээг хангахад хэрхэн хүртээж, дахин хуваарилах төрийн санхүүгйн тэнцлийн сонголтын асуудал байдаг. монгол улсын хуулинд “Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор тухайн төсвийн жилд өөрийн мэдэлд хуримтуулан хуваарилж, зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын тэнцлийг Монгол Улсын төсөв гэнэ” гэж тодорхойлсон байна. Монгол улсын нэгдсэн төсөв нь Монгол улсын төсөв болон орон нутгийн төсвөөс бүрдэнэ. Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Засгийн газрын бүрдүүлэн, зарцуулах төсвийг Улсын төсөв гэнэ.
Төсөв бол явцуу утгаараа тооны хэлэнд оруулсан Засгийн газрын үйл ажиллагаа юм. Энэхүү үйл ажиллагаа нь эрх зүйн хувьд Парламент баталж өгдөг бөгөөд ингэснээрээ Засгийн газрыг доорх хоёр үүргээ хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг нээж өгдөг.
1. Улсын төсвийн орлогыг хангах. Төсвийн орлого бүрдүүлэлт буюу татвар хураалтыг жил бүр парламент баталдаг бөгөөд эл эрх мэдэл нь татварын системийг парламентаас хянах боломжтой болгодог.
2. Парламентаас Засгийн газарт Улсын төсөв зарцуулах эрхийг олгодог. Энэ эрхээс үндэслэн парламентын бүрэн эрхийн хүрээнд улсын төсвийн гүйцэтгэлийн тухай Засгийн газрын тайланг баталдаг. Татвар тогтоох эрх нь парламентын онцгой бүрэн эрхэд багтдаг хэдий ч татварын тогтолцооны зохицуулалтанд орон нутагт зарим татвартай холбоотой эрхийг олгодог.

2.Төсвийн мөчлөгийн үе шатууд дахь парламентын оролцоо:
Төсвийн мөчлөг нь ихэвчлэн дөрвөн үе шаттай байдаг:
- Төсөв боловсруулалт буюу гүйцэтгэх засаглалаас төсвийн төлөвлөгөө нэгтгэж гаргах үе,
- Төсөв батлах буюу хууль тогтоох засаглалаас уг төсвийн төлөлвлөгөөг хэлэлцэж, нэмэлт, өөрчлөлт оруулан батлах үе
- Хэрэгжүүлэлт буюу төсвийн бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлэх үе
- Аудит ба үнэлгээ буюу төсвийн зарлагын бодит гүйцэтгэлийг тооцож, түүний үр дүнд үнэлэлт өгөх үе
Төсөв боловруулалт:
Төсвийн эхний боловсруулалтад гүйцэтгэх засаглалын хүрээний цөөнгүй оролцогч оролцдог боловч бараг энэ хүрээнд дангаараа хийгддэг гэж болно. Гол төлөв нэг газар буюу иэхвчлэн Сангийн яамны төсвийн газраас төсөв болосруулалтыг удирдан зохицуулж, яам, газар бүрээс мэдээлэл шаардан, санхүүжилтийн төлөө өрсөлдөж буй засгийн газрын тэргүүлэх чиглэлийн саналуудыг төсвийн зарлагын нийт дүнд багтаахад зайлшгүй шаардлагатай сонголтуудыг дэвшүүлдэг. Энэ үйл явц хэдхэн долоо хоногоос хэдэн сар хүртэл хугацаатай үргэлжлэх бөгөөд энэ хугацаа яам, газруудын оролцооны цар хүрээ болон тэдний саналыг харгалзсан байдлаас ихээхэн хамаардаг.
Ер нь, төсвийг жил бүр цоо шинээр эхлэн боловруулдаггүй. Харин шинэ төсөв хийхдээ хамгийн сүүлд батлагдсан төсвийг эхлэлийн цэг буюу суурь болгон ашиглаж түүнд гарах өөрчлөлтийг нэмж тусгах хандлагатай байдаг. Гэхдээ төсөвт орсон бүх өөрчлөлт цэвэр өсөн нэмэгдэх шинжтэй байдаг гэсэн үг биш. Тухайн улсын эдийн засгийн нөхцөл байдал, эсвэл Засгийн газрын тэргүүлэх чиглэлүүдэд гарах өөрчлөлтөөс хамаарч төсөв жилээс жилд нилээд өөрчлөгдөж болох талтай.
Төсвийн ерөнхий хүрээ нь эдийн засгийн өсөлт, инфляци, хүн ам зүйн өөрчлөлт гэх мэт төсвийн нийт орлого, зарлагад нөлөөлөх гол үзүүлэлтүүдийн хэтийн тооцооноос нэг талаар хамаарч тодорхойлогддог. Түүнчлэн төсвийн алдагдал болон өрийг тодорхой түвшинд барих, татварыг нэмэгдүүлэх буюу багасгах, эсвэл тодорхой тэргүүлэх чиглэлүүдэд зарцуулах зардлыг нэмэгдүүлэх зэрэг томоохон зорилгууд төсвийн хүрээнд нөлөөлж болно.

Төсөв батлах:
Гүйцэтгэх засаглалаас боловсруулсан төсвийг хууль тогтоогчид хэлэцэж, улмаар хууль болгон батлах үйл явц юм. Энэхүү үе шат нь гүйцэтгэх засаглалаас төсвийг хууль тогтоох байгууллагад албан ёсоор өргөн барьснаар эхэлнэ. Ингэсний дараа хууль тогтоох байгууллага төсвийг хэлэлцэх бөгөөд үүнд нийтэд зориулсан сонсгол хийх, байнгын хороодоор дамжуулан төсвийг хэлэлцэн санал хураах ажиллагаа ордог. Хууль тогтоох байгууллага төсвийн төслийг хэвээр нь, эсвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулан баталснаар энэ үйл явц өндөрлөнө. Зарим оронд хууль тогтоох байгууллага төсвийн төслийг батлахаас татгалзаж, өөрсдийн боловсруулсан хувилбараар сольж батлах тохиолдол ч байдаг.
Төсөв батлах үйл явц нь ихэвчлэн төсөвт олны анхаарал хамгийн их тавигддаг, төсвийн талаарх мэдээлэл нийтэд хамгийн өргөн хүрдэг үе байдаг. Уг нь хууль тогтоох байгууллага гүйцэтгэх засаглалаас өргөн барьсан төслийг хянаж, нэмэлт, өөрчлөлт оруулах цаг хугацаа, нөөц бололцоотой байвал сайн байдаг. Гэвч практик дээр аливаа улсын төсвийн үйл ажиллагааны эрх зүйн хүрээ, улс төрийн тогтолцоо нь хууль тогтоох байгууллагаас төсөвт үзүүлэх нөлөөг хязгаарлаж байдаг. Түүнчлэн хууль тогтоох байгууллагад төсвийн үйл ажиллагааны талаархи мэдлэг туршлага, төсөв дээр авч ажиллуулах хүний дутагддагаас энэ боломж нь хязгаарлагддаг. Гэсэн хэдий ч эдгээр хязгаарлалт нь хууль тогтоох байгууллагын бүх боломжуудыг хааж байна гэсэн үг биш. Хууль тогтоогчид гүйцэтгэх засаглалаас өргөн барьсан төсвийн тодорхой асуудлаар сонсгол хийлгэх, тусгай хороо ажиллуулах, гүйцэтгэх засаглалаас мэдээлэл шаардаж асуулга тавих, эсвэл олон нийтийн хэлэлцүүлэг явуулах зэргээр төсвийн асуудалд оролцож болдог. Мөн төсвийн үйл явцад хууль тогтоох байгууллага илүү идэвхтэй оролцдог улс орнуудад төрийн бус байгууллагуудаас төсвийн сонсголд шинжээчийн үүрэгтэйгээр оролцох, төсвийн төслийн талаарх санал шүүмжлэлээ бусад хэлбэрээр өгөх бололцоо гардаг. Тэдний шинжилгээ, мэдээлэл нь төсвийн хэлэлцүүлэгт нөлөөлж, тухайн төсвийн төслөөс ядууст үзүүлэх нөлөөтэй холбоотой чухал асуудлуудыг тодотгож өгөх боломжтой.
Манай улсын хувьд төсвийн тухай хууль нь тухайн жилийн 1сарын 1-ээс өмнө батлагдсан байх шаардлгатай байдаг. Монгол улсын төсвийн тухай хуулийг батлах үйл явц нь дараах процедурын дагуу явагддаг.
1. Засгийн газрын боловсруулсан хуулийн төслийг зохих байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
2. УИХ-н чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийднэ.
3. Анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр зохих БХ-нд шилжүүлэх бөгөөд байнгын хороогоор анхны хэлэлцүүлэгт бэлтгэх
4. УИХ-н чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийдэг.
5. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр Төсвийн БХ-нд шилжүүлэх
6. БХ-оор эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх
7. УИХ-н нэгдсэн чуулганы хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийх
8. Хууль бусад шийдвэрийг батлах
9. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд эцсийн найруулга танилцуулах
10. Ёсчилно.
Төсөв хэрэгжүүлэлт:
Зарцуулалт нь батлагдсан төсвийн дагуу явж байгаа эсэхийг зохицуулж хянах тал дээр Засгийн газрууд үлэмж ялгаатай байдаг. Зарим тохиолдолд, яам, газруудад хуваарилсан зардлуудыг хянах, томоохон зардлыг батлах зэргээр Төрийн сан (буюу Сангийн яам)-гаас төсвийн зарцуулалтад төвлөрсөн хатуу хяналт тавьдаг бол, яам газрууд нь илүү бие даасан тохиолдолд төрийн сангаас яам газар бүр зарцуулалтаа тогтмол тайлагнахыг шаардах замаар зарлагын хяналтыг хэрэгжүүлдэг.
Практик дээр, төсөв яг батлагдсан зориулалтаараа тэр бүр хэрэгждэггүй. Төсвийн санхүүжилтийн хэмжээ хүрэлцэхгүй, олгосон санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулахгүй байх асуудал гарч ирдэг. Ийм зөрүүнүүд нь бодлогын ухамсартай шийдвэрийн үр нөлөө, эсхүл эдийн засгийн нөхцөл байдлын өөрчлөлтийн эсрэг хариу үйлдэл байж болно. Гэвч батлагдсан төсөв ба бодит гүйцэтгэлийн эрс зөрүүтэй байдлыг эрүүл бодлогын тусгал гэж зөвтгөж үзэх боломжгүй үед л санаа зовоосон асуудлууд гарч ирдэг. Энэ нь нэг талаас гүйцэтгэх засаглалынхан эрх мэдлээ илт хэтрүүлэн, урвуугаар ашигласны үр дүн байж болох боловч нөгөө талаас төсвийн тааруухан тогтолцоо, техник хүндрэлүүдээс үүдэлтэй байж, гүйцэтгэх засаглалынхан төсвийн зүйл заалтуудыг хуулийн дагуу хэрэгжүүлэхэд хүндрэл учруулдаг байж болно. Тухайлбал, төсөвт зарим санхүүжилтийн зориулалт тодорхой тусгагдаагүй, мөн тайлагналтын тогтолцоо сулаас болж гүйцэтгэх засаглалаас зарлагын урсгалд хяналт шинжилгээ хийхэд шаардлагатай мэдээллийн хүртээмжийг хязгаарлаж байж болно.

Хяналтын үе:
Төсвийн мөчлөгийн сүүлийн үе шатанд улсын төсвийн хөрөнгийг үр дүнтэй ашигласан эсэхийг хэмжихэд чиглэсэн цөөнгүй үйл ажиллагаа багтдаг. Уг нь гүйцэтгэх засаглал төсөв санхүүгийн үйл ажиллагаагаа хууль тогтоогчид болон олон нийтэд өргөн хүрээтэй тайлагнадаг байвал зохистой. Мөн төсөв санхүүгийн эдгээр үйл ажиллагаанд аудитын байгууллагууд, ерөнхий аудитор гэх мэт тогтсон хараат бус, мэргэжлийн байгууллагууд тогтмол үнэлэлт дүгнэлт өгдөг байх ёстой. Аудитын байгууллага нь үнэн зөв тайланг цаг хугацаанд нь гаргаж өгөх чадавхитай байх шаардлагатай.
Үр дүнгийн үнэлгээ, аудит хоёр бол дан ганц хууль тогтоох засаглал хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэрэгсэл болоод зогсохгүй төсвийн зарлагын удирдлагын ерөнхий тогтолцооны салшгүй чухал бүрэлдэхүүн хэсгүүд байдаг. Мөн улсын төсвийн хөрөнгийн хамгийн үр ашигтай зарцуулагдах нөхцлийг хангахад гүйцэтгэлийн тайлангууд зайлшгүй шаардлагатай байдаг.

воскресенье, 20 марта 2011 г.

Галдан бошигт хаан /1644-1697/


Ойрадууд 1207 онд Ойрадын зонхилогч Хутагу бэхийн шийдвэрээр Чингис хаанд дагаар орж Их Монгол улсын бүрэлдэхүүнд багтах болжээ. Чингис хаан Ойрадыг нэгтгэж авсан явдалдаа ихээхэн ач холбогдол өгсөн байдаг. Тэрээр Ойрадын хүн ардаас бүрдсэн цэргийг зүүн гарын түмэнд багтаан захируулсан. Мөн өөрийн удмын охидоо Ойрадын ноёдод өгч ураг барилдсанаар барахгүй, голлох ноёд сурвалжтнуудад өндөр итгэл хүлээлгэн шадар нөхөд болгон авсан нь бий. Чингис хаан Хутагу бэхийн хүү Иналчид Цэцэйхэн охиныг, Иналчийн ах Төрэлчид Зүчийн охин Олуйханыг өгч, Хутагу бэхийн охин Хаймишийг Өгэдэйн ахмад хүү Гүюгт хатан болгон авсан цагаас эхлэн Алтан урагтай Цоросууд ураг барилдах болсон тэр цагаас эхлэн ойрадын голлох овог болох Цорос овог Монголчуудын дунд ихээхэн нэр хүндийг хүлээн "Цагаан яс" хэмээн өргөмжлөгдлөө. Эзэн богд Чингис хааны үндэслэн байгуулсан Их Монгол улс, Монголоор овоглосон эзэнт гүрэн мандал бадралын түүхэн замаар замнасаар XV зууны эхэн үе Монгол эх нутагтаа төвлөсөн билээ. Энэ үеэс улс орон ноёд язгууртны дотоодын хямралд автан, улс төрийн бутралд автагдан хуваагдан сарнихад хүрчээ.

Энэ нөхцөл байдлын гол шалтгаануудын нэг нь 200 гаруй жил бүх Монгол даяар дархлагдан бэхжсэн Алтан ургийн угсаа залгамжлалын ноёрхолд хүчтэй өрсөлдөгч гарч ирсэн явдал байлаа. Энэ нь Цоросын угсаа залгамжлал юм. Ойрадууд Чингисийн үеэс Юань улс мөхөн Монголын их хаадыг хятад газраас монгол нутагт ирж суурьштал цэрэг улс төрийн хүчирхэг байдлаа хадгалсаар байсан юм. XIV зууны сүүлчээр Ойрадын Үгч Хашихын үед Цорос овог ихэд хүчирхэг болж, бусад салбар салаа аймгуудыг зохион байгуулалтад оруулж эхэлжээ. Ойрад хэмээх нь тусгайлсан нэгэн овог аймгийг нэрлэхээсээ илүү олон овог аймгийг нэгтгэсэн улс төрийн холбоот улсын нэр юм. Чингис хааны үед Ойрадууд дөрвөн мянган болж зохион байгуулагдаж байсан бол өнгөрсөн түүхийн хугацаанд улс төрийн "Дөрөв"-ийн холбоог хэдэнтээ үүсгэн байсан тухай сурвалж бичиг, судалгааны зохиолд тэмдэглэгджээ. Ойрадууд Цорос угсааны хаадаар толгойлуулан 1400-аад оноос Зүүн монголоос туурга тусгаарлан Дөрвөн ойрадын холбоо байгуулж байх тэр цагт цорос язгууртай Батула чинсан (1400-аад онд амьдарч байсан), түүний хүү Тогоон тайш (7-1438), ач хүү Эсэн тайш хаан (1407-1454) нар захирч байв. Анх байгуулагдсан Дөрвөн ойрадын холбоо Тогоон тайшийн үед бий болж эртний ойрад аймгууд голлон, Барга, Буриад, Түмэд, Баатад аймгууд оролцож байлаа. Энэ холбоо 1500-аад он гэхэд задарч бутарсан боловч дахин байгуулагдахдаа газар нутаг, оролцогч аймаг угсаатан багассан ажээ. Хоёр дахь Дөрвөн Ойрадын холбоо (1502-1637)-ны бүрэлдэхүүнд Цорос, Хошууд, Торгууд, Дөрвөд нар оролцов.Дундад дөрвөн Ойрадын үед Цоросын тэргүүлэх байр суурь нэлээд багассан үе байлаа. Эсэн хааны үр ач нар үе улиран захирахдаа зарим нь өөрийн аймаг харьяатаа өөр тийш авч нүүх, хоорондоо дайтах, бүр зарим нь Дөрвөд хэмээх аймаг байгуулж байжээ. Тус дөрвөн Ойрадын дотор Хошууд аймгийн нөлөө хүчтэй болж чуулганы даргаар Хошууд аймгаас сонгогдож байлаа. Энэ удаагийн Дөрвөн ойрадын үед Түмэдийн Алтан хан, Ордосын Хутагтай сэцэн хун тайжийн 4-5 удаагийн дайн, Халхын Автай сайн хан, Засагт хан, Алтан хан нарын удаа дараагийн цэрэгтэй дайтах, мөргөлдөх зэргээр тэдний хүчин чадал нөөц боломж нь хомсдож нэгдэн нийлж хүчирхэгжиж чадсангүй. ХҮИ зууны эхэн гэхэд харин байдал өөрөөр эргэж тэдний нэгдэл хүчирхэг болж, Халхын баруун гарын Увш хун тайжийн довтолгооныг сөрөн зогсож улмаар ялалт байгуулж байлаа.1610-аад оны үед Ойрадын зонхилох ноёд санал нэгтэйгээр шарын шашныг дэлгэрүүлэн хөгжүүлснээр Дөрвөн Ойрад бурхны шашинд орлоо. Цаг үргэлжийн дайн самууны байдал Дундад дөрвөн ойрадын холбоог хүчирхэг улс болж чадсангүйгээр үл барам түүхэнд тодорхой бичиг, соёлын сурвалж ховор үлдээжээ. Нүүдэлчин аймгуудын ихэнх ноёд аж ахуй, эдийн засгийн нөөц боломждоо тулгуурлан толгой дааж эрх мэдлээ ихэсгэж, нөлөөгөө өргөтгөхийг байнга хүсэмжилж байдаг. Холбооны шинж бүхий" засаглал нь цэрэг, улс тэрийн орчинд оролцогч аймаг улсуудын орон зайг байнга бий болгон, тэднийг идэвхтэй улс төрийн бодлого явуулахад болон язгуур үзэл санааг хэрэгжихэд нь саад болдоггүй байсан нь дээрх тодорхой ашиг сонирхлыг зохицуулах, хэрэгжүүлэхэд зохих нөхцөл боломжийг бий болгодог байна. Холбооны улс нь холбоонд оролцогч улсуудын хамтын хүчээр гадаад байдлаа бэхжүүлж, дотооддоо газар нутаг, засаг захиргаа,. эрх зүйн тодорхой зохицуулалт хувиарлалтыг бий болгосон учир "Дөрөв"-ийн холбооны мөн чанар удтал алдагдсангүй, харин үзэгдлийн шинж чанартай өөрчлөлтүүд хийгдэж байжээ. Түүхэнд Дөрвөн Ойрадын Холбоо улс гурван удаа зохион байгуулагдаж зарим үед холбооны зарим гишүүн салж гарсан ч оронд нь нөхөн сонгох байдлаар дөрвийн холбооны шинж төрхийг алдахгүй хадгалж байлаа. 1607-1628 оны хооронд Торгууд, Дөрвөдийн нэг хэсэг Ижил мөрний зүг нүүж, дараагаар 1637 онд Хошууд аймаг тэргүүлэн хэсэг ойрадууд Хөхнуурт очиж суурьшснаар "Дөрөв" -ийн холбоо задарчээ. Харин улс төрийн шинэ нөхцөлд Дөрвөн ойрадын холбоо дахин байгуулагдав. Сүүлийн дөрвөн Ойрадын холбоо (1637-1758)-нд Цорос. Хошууд, Хойд, Дөрвөд нар оролцов. Сүүлийн дөрвөн Ойрадын холбооны нэгдэл нягтрал хүчирхэг болж, Азийн улс төрийн өндөрлөгт эзлэх байр суурь нь өсөн нэмэгдсэнээр холбооны шинж төрх өмнөхөөсөө илт өөрчлөгджээ.Сүүлийн дөрвөн Ойрадын холбоонд Торгуудын байр суурийг Хойд аймаг эзэлсэн юм. Эсэн хааны хойч үеийн Цоросын Эрдэнэбаатар хун тайж, болон Байбагасбаатарын хүү Очирт цэцэн тайж нарын хүчин зүтгэлээр Ойрадын холбоо тэр үеийн Азийн том орон Манж Чин улстай эн зэрэгцэхүйц хүчирхэг улс болжээ.Галданбошгот (1644-1697) хааны үед Зүүнгарын хаант улс хэмээн алдаршиж байсан энэ улс 1755 онд Манж Чин улсад эзлэгдэж мөхсөн түүхтэй. Зүүнгарын хаант улс аж ахуй, эдийн засгийн хөгжлөөрөө тухайн үедээ ихээхэн ололт амжилт олсон юм. Гэвч ноёд язгууртны эрх мэдлийн төлөө тэмцэл, хоорондын хагарал бутралаас шалтгаалж бусдын эрхшээлд орсон боловч харийн түрэмгийлэгчдийг эсэргүүцэн орон даяар бослого гаргаж хядагдан цөөрч, салж сарнисан гашуун түүх бий. 1755-1758 оны бослогын дараагаар Ойрадууд нэгдсэн нэгэн улс байгуулж чадсангүй дэлхийн олон оронд тархаж амьдарсаар байна.
Галдан 1644 онд Дөрвөн Ойрадын зонхилох аймгуудын нэг, зүүн жигүүрийг өмгөөлөн явагч Цорос аймгийн тэргүүн Эрдэнэбаатар хэмээгдэгч Хотогчин хунтайжын зургадугаар хөвгүүн болон төржээ. Эрдэнэбаатар хунтайжийг 10, 11, 12 хөвгүүнтэй байсан гэсэн зөрүүтэй мэдээнүүд сурвалж бичгүүдэд бий. Мөн хатдынх нь тоог 5, 9 байсан гэсэн зөрүүтэй тоо ч бий. Ихэнх эрдэмтдийн санал нэгтэй байдаг ганцхан үнэн бол Галдан бошигт түүний зургадугаар хүү юм гэсэн мэдээ билээ. Галданг төрөхөд Ойрадад их хөл үймээн болж түүнийг Зонховын шавь дүлжин Дагважалцангийн хувилгаанаар өргөмжилжээ. Чингээд 1650 онд зургаан настайдаа Зая Банди Намхайжамцыг дагалдан таван хүүхдийн хамт Цаст Түвдийн орныг зорьж эрдэм номын мөр хөөжээ. 7 наснаас нь Лхас хотноо V Далай лам, Ванчин Богд нарын дэргэд шавь оруулсан байна. Тэр Түвдэд 20 жил сууж шарын шашны эрдэмд гүнээ нэвтэрсэн юм.
Эрдэнэбаатар хунтайжийн тавдугаар хөвгүүн Сэнгэ хунтайж аавынхаа хан орыг залгамжилсан боловч эцэг нэг, эх ондоо ах нарынхаа гарт зэрлэгээр алуулав. Энэ Сэнгэ бол Галдан бошигтын төрсөн ах бөгөөд тэдний эх Юм Ага бол Хотогчин хунтайжийн гуравдугаар хатан байсан бололтой. Сэнгэ ханыг алсан Цэцэн тайж, Зодов баатар нар хунтайжийн их хатны хөвгүүд байсан юм. Яагаад ч юм Эрдэнэбаатар хунтайж хатдынхаа хөвгүүдээс Юм Агагийн хөвгүүдийг ихэд тоон нэгийг нь хувилгаанаар тодруулж Түвдэд суулгаад, нөгөөд нь хан ороо залгамжлуулсан нь цаанаа учиртай байсан бололтой. Сэнгийг алагдахад түүний хөвгүүн Цэвээнравдан нас бага байсан тул Галданг Түвдээс дуудаж хан ор суулгасан нь ч энэ учир жанцангийн нэгэн хэсэг биз ээ. 1671 онд Дөрвөн Ойрадын хаан Сэнгэ хорлогдож нас барсан учир Түвдэд суралцаж байсан шашны таван цол хэргэмээ Түвдийн далай ламд эгүүлэн өргөж далай ламын татгалзсан амилсан хувилгаан цолтойгоо иржээ. Галдан бошигт Ойрадад ирээд Цорос аймгийн хан ор сууж, ахынхаа хатан байсан, тухайн үедээ Ойрадын дөрвөн түмнийг зонхилж асан Хошууд аймгийн тэргүүн Очирт цэцэн ханы охин Ануг өөрийн хатан болгож, тархай бутархай баруун монголчуудыг нэгтгэн Зүүнгарын хаант улсыг байгуулаад, энэ улсынхаа хаан нь болсон юм. Тэрээр зөвхөн баруун Монголыг төдийгүй бүх монгол үндэстнийг нэгтгэн хүчирхэг, нэгдсэн улсыг байгуулах хэтийн зорилготой байлаа. Үүний тулд тэрээр газар нутгаа тэлж, цэрэг армиа зузаатгасаар байв. 1686 он гэхэд Зүүнгарын хаант улсын хүчирхэг саварт Хами, Турфан, Кашгар, Сайрам, Бухар, Самарканд зэрэг төв болон дундад Азийн 1000 гаруй том жижиг хотууд атгагдсан байлаа. Энэ үед Төв Азийн хамгийн хүчирхэг хүн нь Галдан бошигт байв.
Тэрээр Оростой дипломат бодлого явуулж, худалдаа хийж, элчин төлөөлөгч солилцох бодлого барьсан юм. Энэ бол бүүр ааваас нь уламжилсан найрсаг харилцаа байсан юм. Орос, Хятадыг холбосон торгоны замыг хяналтандаа байлгаж байсан болохоор түүний хувьд таатай нөхцөл бүрдсэн байв. 1675 оны сүүлч 1676 оны эхээр одоогийн Бээжингээс нааш 9 ширээ 90 булаг буюу одоогийн “Улаан булхаг” гэдэг газар 30 мянган цэрэгтэйгээ Манжийн зуугаад мянган цэргийн сүүлчийг Сүхбаатар аймгийн нутаг Ганга нуурт бут цохиж Ижил мөрнөөс Буйр нуур хүртэлх нутгийг захирчээ. Ингээд хожим өөрийгөө Монголын их хаан гэж өргөмжлөн Түшээт ханы нутагт суух болсонд Манжийн хаан нойр хоолноос гарч байсан түүхтэй.
Түүний намтрын хамгийн ойлгомжгүй хэсэг нь Халхтай явуулсан харилцаанд байдаг. Энгийн учирзүйн үүднээс авч үзвэл Ойрд, Халх хоёр бусдаас хамгийн сайн ойлголцож болмоор. Харамсалтай нь нөхцөл байдал, түүхэн үнэн тийм биш байв. Өндөр гэгээнтэй түүний харилцаж байсан тухай олон мэдээ түүхийн сурвалжуудад бий. Ер бусын найрсаг, дотно байдлаар элч төлөөлөгч солилцож, ярилцаж байсан яриа хэлэлцээнүүд нь түүхэн баримтанд тодорхой үлдсэн бий. Чухам юун дээр зөрчилдөж, юун дээр үл ойлголцож байсныг нь одоо хэр эрдэмтэд ч сайтар нотлож чадаагүй юм. Чухамдаа Өндөр гэгээний дүү Түшээт хан Чахундорж л эдгээр их хүмүүсийн хооронд хэрүүлийн алим чулуудаж байсан гэж үздэг. Энэ нь ч үнэн байж болох талтай. Түшээт хан Гомбодорж 1655 онд таалал болсон нь Халхын улс төрийн байдалд эргэлт гарахад хүрсэн эмгэнэл болсон гэж түүхчид үздэг. Өндөр гэгээн Занабазар, Чахундорж нарын эцэг Гомбодорж харин ухаатай хүн байлаа. Тэр Ойрадоос хатан буулгаж эртнээс уламжилсан өс хонзонг аргацаан тайтгаруулж байсан баримт бий. Харин түүний хүү Чахундорж эртний тэр өс хонзон дээр, эмэг эхийнхээ өслийг өшиж Галдан бошигт хаантай үл найрамдахын бодлого баримталсан юм. Өндөр гэгээн энэ эвдрэлийг зохицуулахыг ихэд хичээж байсныг түүхэн баримтууд нотлодог. Гэвч тэр яаж ч чадаагүй билээ. Халх, Ойрадын хооронд их тулалдаан эхэлж, энэ тэмцэлд Манж Чин Улс, Түвдийн шарын шашны тэргүүнүүд аймшиггүйгээр оролцож Монголын хүчирхэг угсаатныг өөрсдөөр нь өөрсдийг нь доройтуулсан гашуун түүхтэй. Галдан бошигт хаан Манжийн эсрэг 20 жилд таван удаа томоохон тулалдаан хийж ялалт байгуулаад хамгийн сүүлд 1695 оны хавар Тэрэлжийн Зуун мод буюу Эмээл уулын байлдаанд Манжийн зүүн, баруун замын 100-аад мянган цэрэг болон Халхын уравсан ноёдын цэрэгт цохигдов. Энэ үеэр Анударь хатан нь шархдаж явсаар өөд болжээ. Түүнийг Архангайн Хотонт сумын нутагт Хайрхан ууланд оршуулаад, өөрөө Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг “Тагийн өндөр” гэдэг газар очоод байхдаа манжийн эрхтний гарт орохгүйн тул хор ууж, 1697 онд 53 насандаа таалал төгссөн юм. Галдан бошигт хааныг Халхад дайтаж явах хооронд Зүүнгарт Сэнгэ ханы хүү Цэвээнравдан төрийн эргэлт хийн хаан ор суужээ. Үүнийг Манж Чин Улс, Орос дэмжсэн байдаг. Ингэснээр Галдан хоёр галын дунд ганцаардаж, ямар ч хүч чадалгүй болсон юм.
Тэрбээр их эзэн Чингисийн дараа Ижил мөрнөөс Буйр нуур хүртэлх их нутгийг захирч Монголын тусгаар тогтнолын төлөө эцсээ хүртэл тэмцсэн цогтой эх оронч бөгөөд дөрвөн Ойрадын хаан, цэргийн гарамгай жанжин байлаа. Галдан бошгот нь цэрэг дотроо нум сумтны онцгой баг байгуулан манлайд нь гаргаж дайсны зүрхийг үхүүлэн ухрааж, харваагаар илүүтэй амжилт олж явсан марташгүй гавьяатан, бас мэргэн харваач явсан дайчин эр болой.