Онц байдал
гэж юу вэ?
/Онц байдлын
тухай хууль-1995.11.14/
2008 оны 7 сарын 1 |
Үндсэн
хуулийн 25.2
2. Дараахь
онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг
хэвийн болгохын тулд онц байдал зарлаж болно:
1/ улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь
нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу
учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон;
2/ Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход
заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч
хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй
байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр
тохинуулах боломжгүй болсон.
Онц байдлыг
хэн зарлах вэ?
УИХ –
Ерөнхийлөгч, ЗГ, УИХ-1/4 санаачилгаар хэлэлцэж хуралд оролцсон нийт гишүүдийн
2/3-с доошгүйн саналаар шийдвэр гаргана.
Ерөнхийлөгч
–ҮХ25.2 Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт бий болсон бөгөөд үйл явцын өрнөлт
нь онц байдал нэн даруй зарлахыг шаардаж байгаа хойшлуулшгүй тохиолдолд Монгол
Улсын Ерөнхийлөгч Онц байдал зарлах тухай зарлиг гаргана. /УИХ 7 хоногийн дотор
шийдвэрлэнэ./
Онц байдал
зарлах шийдвэр, зарлигт юуг тусгах вэ?
7.Онц байдал
зарлах тухай санаачлагчийн төсөл,Улсын Их Хурлын шийдвэр,эсхүл Ерөнхийлөгчийн
зарлигт дор дурдсан зүйлийг заавал тусгана:
1/онц байдал
зарлах үндэслэл болсон онцгой нөхцөл;
2/онц
байдлын зорилго;
З/онц байдал
хамрах нутаг дэвсгэр;
4/онц байдал
үргэлжлэх хугацаа /эхлэх,дуусах он, сар, өдөр,цаг /;
5/онц
байдлын үед эдд заасан онцгой арга хэмжээний алийг нь хэрэгжүүлэх болон
хэрэгжүүлэх арга хэмжээ тус бүрийн, түүний дотор иргэдийн эрх, эрх чөлөө,
хуулийн этгээдийн эрхийг хязгаарлах хүрээ заагийг бий болсон нөхцөлд нийцүүлэн
тогтоох;
6/энэ зүйлийн энэ хэсэгт заасан болон энэ хуулийн холбогдох бусад заалт,түүнчлэн онц байдал зарласантай холбогдуулан авах арга хэмжээг шууд хариуцаж хэрэгжүүлэх төрийн байгууллага, албан тушаалтан, тэдгээрийн энэ талаар эдлэх онцгой бүрэн эрхийг энэ хуульд нийцүүлэн нэг бүрчлэн тогтоох;
6/энэ зүйлийн энэ хэсэгт заасан болон энэ хуулийн холбогдох бусад заалт,түүнчлэн онц байдал зарласантай холбогдуулан авах арга хэмжээг шууд хариуцаж хэрэгжүүлэх төрийн байгууллага, албан тушаалтан, тэдгээрийн энэ талаар эдлэх онцгой бүрэн эрхийг энэ хуульд нийцүүлэн нэг бүрчлэн тогтоох;
7/онц байдал
зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэр,эсхүл Ерөнхийлөгчийн зарлиг хүчин төгөлдөр
болох он, сар, өдөр, цаг.
Онц байдал
үргэлжлэх хугацаа
6-р зүйл. 1.Онц байдал
үргэлжлэх хугацааг Улсын Их Хурал тогтооно.
2.Онц байдал
зарлахад хүргэсэн нөхцөл бүрэн арилаагүй тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын
зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал онц байдлын үргэлжлэх хугацааг сунгаж
болно.
З.Онц байдал
тогтооход хүргэсэн онцгой нөхцөл бүрэн арилсан тохиолдолд Үндэсний аюулгүй
байдлын зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал онц байдлыг хугацаанаас нь
өмнө цуцална.
1.Онц байдал
тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах онцгой чиг
үүргийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл/цаашид "Зөвлөл"
гэх/ эрхлэн гүйцэтгэнэ.
2.Улсын Их
Хурал Зөвлөлийн тэргүүний санал болгосноор онц байдал үргэлжлэх хугацаагаар
Зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөж болно.
Онц байдлын
үе дэх шүүхийн үйл ажиллагаа
14 дүгээр
зүйл.Онц байдал тогтоосон нутаг дэвсгэрт шүүн таслах ажиллагааг зөвхөн Үндсэн
хууль, Шүүхийн тухай хуулийн дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлнэ. Бүх шатны
шүүх шүүн таслах ажиллагааг онц байдал зарлах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан
хуулийн дагуу явуулна.
15 дугаар
зүйл.Онц байдал үргэлжлэх хугацаанд цаазаар авах ял гүйцэтгэхгүй байх Онц
байдал үргэлжлэх хугацаанд үйлдсэн гэмт хэрэгтээ цаазаар авах ял шийтгэгдсэн
хүний ялыг онц байдал үргэлжлэх хугацаанд болон онц байдал дуусгавар болсон,
онц байдлыг цуцалснаас хойшхи ЗО хоногт гүйцэтгэж болохгүй.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Онц байдлын үед хэрэгжүүлэх онцгой арга хэмжээ 16
дугаар зүйл.Онцгой арга хэмжээ 1.Эдд заасан үндэслэлээр онц байдал тогтоосон
бол дор дурдсан онцгой арга хэмжээ тогтоож болно:
1.1/онц байдал
тогтоосон нутаг дэвсгэрт зорчих, орох, гарах онцгой журам тогтоох;
1.5/тээврийн
хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, тэдгээрт үзлэг хийх;
2.7/онц
байдлын хугацаанд ажилчин, албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр
хөдөлмөрийн гэрээнд зааснаас өөр ажилд шилжүүлэн ажиллуулах, нөхөх
олговортойгоор илүү цагаар ажиллуулах;
3.4/олшруулах
болон дуу авиаг чангаруулах техник хэрэгслийн ашиглалтыг хязгаарлах буюу
хориглох, шаардлагатай бол түр хураан авах, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд
хяналт тогтоох, эсхүл онц байдлыг цуцлах хүртэл үйл ажиллагааг нь зогсоох;
Онц байдлын үед үл хөндөгдөх иргэний эрх, эрх чөлөө
ҮХ-н 19.2.
Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан
хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан
хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх
чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг
хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө.
18 дугаар
зүйл. Онц байдлын үед үл хөндөгдөх иргэний эрх, эрх чөлөө Э, 16 дугаар зүйлд
заасны дагуу тогтоох хүний эрх, эрх чөлөөний хязгаарлалт нь хүний амьд явах
эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд
боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон Үндсэн
хуулийн заалтыг үл хөндөнө.
19 дүгээр
зүйл. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй байх Улсын нийт нутаг дэвсгэрт
буюу түүний зарим хэсэгт эдд заасны дагуу тогтоосон онц байдал үргэлжлэх
хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй.
2О дугаар
зүйл.Иргэдийн сонгох, сонгогдох эрх, эрх чөлөөний хязгаарлалт 1.Улсын нийт
нутаг дэвсгэрт онц байдал тогтоосон бол онц байдал дуусгавар болох, эсхүл
түүнийг цуцлах хүртэл аливаа сонгууль, ард нийтийн санал асуулга явуулж
болохгүй.
ДОЛДУГААР БҮЛЭГ Бусад зүйл 24 дүгээр зүйл.Онц байдал дуусгавар болсон,
цуцлагдсанаас үүсэх үр дагавар Онц байдлыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эрх
бүхий байгууллагаас гаргасан эрх зүйн бүх актыг онц байдал дуусгавар болсон,
түүнийг цуцалсан үеэс эхлэн хүчингүй болгоно.
25 дугаар
зүйл.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн онц байдлын тухай хууль тогтоомжийг дагаж
мөрдөх Гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсын олон улсын гэрээ, хууль
тогтоомжид өөрөөр заагаагүй бол Онц байдлын тухай хууль тогтоомжийг Монгол
Улсын иргэний нэгэн адил дагаж мөрдөнө.
Комментариев нет:
Отправить комментарий
сайн уу?