понедельник, 1 августа 2011 г.

Швейцарийн холбооны улс


Швейцари /улс төр/
Уриа: “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө”.
Швейцари улс (Герман хэл: Schweiz, Франц хэл: Suisse, Итали хэл: Svizzera, Руманш хэл: Svizra), албан ёсоор Швейцарийн Холбооны Улс (Латин хэл: Confoederatio Helvetica учир тус орны ISO-гийн улсын код нь CH ба CHE) бол баруун Европт байрлах 7.5 сая хүн амтай, 41,285 км² газар нутагттай, далайд гарцгүй орон юм. Швейцари нь 26 улсаас бүрдсэн холбооны бүгд найрамдах улс бөгөөд эдгээр улсуудыг өөрөөр бас кантон гэж нэрлэдэг. Берн хот бол Холбооны улсын засгийн газар байрлах хот бөгөөд де факто нийслэл хот нь юм. Энэ орны эдийн засгийн төвүүд нь Женев ба Цюрих хотууд болно. Швейцари бол дэлхийн хамгийн баян орнуудын нэг мөн.[1] Дэлхийн хотуудыг амьдралын чанараар нь жагсаахад Швейцарийн хотууд болох Женев 3-т, Цюрих 2-т, Берн 9-д жагссан байна.[2]
Швейцари улс Герман, Франц, Итали, Австри ба Лихтенштейн улсуудтай хиллэдэг. Швейцари нь олон хэлтэй улс бөгөөд герман, франц, итали, руманш гэсэн дөрвөн хэлийг үндэсний хэл гэж үздэг. Хэрэглээний түвшинд англи хэл нэлээд түгээмэл тархсан.
Швейцарийн холбооны улс нь урт хугацааны турш төвийг сахисан улс байсан бөгөөд 1815 оноос хойш олон улсын хэмжээний дайнд оролцоогүй юм. Нэмж хэлэхэд 2002 онд л НҮБ-н гишүүнээр элссэн байна. Хэдийгээр төвийг сахисан улс байхыг хичээдэг ч идэвхтэй гадаад бодлого, дэлхий дахины энхтайваныг бий болгох үйл ажиллагаанд швейцари идэвхтэй оролцдог байна. Улаан загалмайн нийгэмлэг /Red Cross/ швейцарт анх үндэс суурь нь тавигдснаас гадна олон тооны олон улсын байгууллагуудын төв байр байралдгийн дотор НҮБ-ийн /United Nations/ хоёрдах том оффис швейцарт байрладаг юм. Харин Европын түвшинд, Европын чөлөөт худалдааны холбоог /European Free Trade Association/ үндэслэгч гишүүн бөгөөд Шингений бүсийн /Schengen Area/ нэг хэсэг юм. Сонирхолтой нь Европын холбооны /European Union/ болон Европын эдийн засгийн бүсийн /European Economic Area/ гишүүн биш юм.
Швейцари бол дэлхийн хамгийн баян орнуудын нэг бөгөөд нэг хүнд оногдох ДНБ нь 69,838$ байна. 2010 оны байдлаар швейцари нь дэлхийн бусад улстай харьцуулахад нэг насанд хүрэгчдэд ноогдох хөрөнгийн хэмжээгээр хамгийн өндөр үнэлгээ авчээ.[3] 2010 оны Дэлхийн эдийн засгийн форумаас Швейцари нь дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай орнуудын тоонд багтсанаас гадна Европын холбооны хувьд тэргүүлэгч орнуудын түвшинд багтах улс гэж үнлэгджээ.
Швейцари нь хэлний болоод соёлын гурван гол бүсээс бүрддэг: Герман, Франц, Итали, түүнчлэн Руманш гэсэн хэлний бүлэг багтдаг байна. Швейцари нь үндэстний нийтлэг эсвэл хэлний ижилсэл гэх мэт үндэсний нийтлэг байхгүй гэж хэлж болно. Тухайн улсад харъяалагдах хамгийн хүчтэй мэдрэмж нь түүхийн хувьд нийтлэг ижилсэлтэй байдагтай, нийтлэг үнэт зүйлстэй /холбооны улсын зарчим, шууд ардчилал, төвийг сахих үзэл/ нь холбоотой юм. Швейцарийн холбооны улс нь 1291 оны 8 сарын 1-нд байгуулагдсан гэж үздэг бөгөөд энэ өдрийг Швейцарийн үндэсний өдөр хэмээн тэмдэглэдэг байна.
Улс төр:
1848 онд батлагдсан Холбооны үндсэн хууль[4] нь орчин үеийн холбооны улсын хууль зүйн үндэслэл болсон байдаг. Энэ үндсэн хууль нь дэлхийн хамгийн хуучин үндсэн хуулиудын тоонд зүй ёсоор ордог байна. Харин шинэ Үндсэн хууль нь 1999 онд батлагдсан боловч холбооны бүтцэд онцгой өөрчлөлт хийгээгүй юм. Энэхүү Үндсэн хууль нь хувь хүний улс төрийн эрх болоод олон нийтийн үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоо, холбооны эрх мэдлийн хуваарилалт, түүнчлэн кантон болон холбооны шүүх эрх мэдэл болон бүрэн эрхийг нь тодорхойлж өгсөн байдаг байна. Холбооны түвшинд 3 гол эрх барих салбар байдаг нь: 2 танхимтай парламент нь хууль тогтоох, Холбооны консул нь гүйцэтгэх эрх мэдлийг, Холбооны Шүүх нь шүүх эрх мэдлийг тус тус хэрэгжүүлдэг байна.
Швейцарийн улс төрийг товч тодорхойлбол: олон намтай, холбооны парламентын ардчилсан бүгд найрамдах улс юм. Гүйцэтгэх засаглал нь Засгийн газар болон холбооны засаг захиргаагаар хэрэгжих бөгөөд ямар нэг хувь хүнд төвлөрдөггүй юм. Холбооны хууль тогтоох эрх мэдэл нь засгийн газар болон Швейцарийн холбооны Ассамблейн хоёр танхимд хамаарагддаг. Үндсэн хуулийн аливаа өөрчлөлтийг хийхдээ заавал референдум явуулах ёстой ба аливаа хуульд өөрчлөлт оруулахдаа референдум явуулах хүсэлт гаргаж болно. Референдум явуулснаар иргэд нь холбооны парламентийн гаргасан хууль болон холбооны үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй эсэх талаар шүүн хэлэлцэж, санал, шүүмжлэл гаргах бололцоотой байдаг зэрэг нь Швейцарийг шууд ардчилалд хамгийн ойртсон улс гэж нэрлэгдэхэд хүргэж байна.[5]
Шууд төлөөлөл: Өөр бусад үндэстэнд харагддаггүй Швейцарийн засаглалын системийн онцлог нь: шууд төлөөлөл, заримдаа хагас шууд ардчилал гэж нэрлэгддэг /энэ нь заримдаа маргаантай байж болох юм, учир нь онолын хувьд Швейцарийн бүрэн эрхт байдал нь үнэндээ өөрийн цэвэр сонгогчидтой юм./ байдал юм. 1848 оны Үндсэн хуулиас хойш хамгийн чухал хуулиуддаа референдум хэрэглсээр ирсэн байна.
Швейцарийн холбооны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах, олон улсын байгууллагад элсэх болон үндсэн хуулинд тусгагдаагүй холбооны улсын хуулийг өөрчлөхдөө кантон болон ард иргэдийн хоёулангийнх нь олонхийн саналаар шийдвэрлэдэг байна. Парламентаар батлагдсан ямар ч хуулинд ямар ч иргэн санал, шүүмж гаргах эрхтэй байдаг. Хэрэв тухайн хүн хууль батлагдснаас хойш 100 өдрийн дотор шүүмжтэй хандаж буй хуулийн эсрэг 50,000 хүний гарын үсэг цуглуулж чадвал, үндэсний санал хураалтийг явуулж саналд оролцогчдын энгийн олонхийн шийдвэрээр хуулийг хүлээн зөвшөөрөх эсвэл хүчингүй болгодог ажээ.




[1] http://mn.wikipedia.org/wiki
[2] http://www.mercer.com/pressrelease/details.htm?idContent=1173105#Europe
[3] http://www.digitaljournal.com/article/298716
[5] http://en.wikipedia.org/wiki/Politics_of_Switzerland

Байгалийн гаж үзэгдлүүд ертөнцийн төгсгөл үү? эхлэл үү?
Энэ жил өнгөрсөн жилийг бодвол хүн төрөлхтөний түүхэнд байгаагүй байгалийн сүйрлээрээ хамгийн дээд хэмжээнд хүрээд байна. Эйяфьятлайокудль галт уулын дэлбэрэлт, Америкийн хүчтэй хар салхи, Европын цасан шуурга, Индонези, Гаитийн газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, Пакистаны газар хөдлөлт, Оросын төв хэсгийн аагим халуун гээд өнгөрсөн жилийн эдгээр байгалийн “хувьсгал” нь ард үлдсэн гэлтэй. Гэтэл одоо Оросод хэт халуун болж, АНУ-д, Хятад болон Бразильд айшигтай үер болж байна. Японы өмнө хэсэгт далайн хар салхи өнгөрсөн 3-р сарын байгалийн сүйрлийг санагдуулна. Энэ долоо хоногт Орос улсын төв хэсэгт аагим халуун тогтоод байна. Өдрийн температур +37 С. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Москва орчимд +37 хэм байгаа бөгөөд, энэ нь цаг уурын хэвийн хэмжээнээс +7-8 С илүү байгаа юм. Халууны байдал нь Якутыг мөнхийн цэвдэгээс гаргаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Якутскд дээд хэмжээний рекорд тогтсон нь +38,4 С байв. Аагим халуун нь ойн түмэр гархад хүргэж байна. Гал түймэр унтраахад эерэг хөгжил гарч байгаа ч гэлээ, байдал маш их эгзэгтэй байна. Нөгөөтэйгүүр, +40 С дор АНУ-ын 23 төвийн болон зүүн хэсгийн мужууд оршиж байна. Халуунаас болоод энд сүүлийн долоо хоногийн дотор 13 америк хүн нас бараад байна. 6-р сарын эхэн үеэс аваад тус улсын зүүн болон өмнө хэсэгт үер, газрын нуралтаас болоод хүчтэй салхи, аадар борооны улмаас нийт 500 хүн сураггүй алга болоод байна. Сүйрлийн бүсээс 3 сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаарын хүнд нөхцлөөс болоод Бээжингийн олон улсын онгоцны буудал хэдэн зуун нислэгээ хойшлууулахад хүрчээ. Улиралын энэ үе нь Хятадын хувьд бороо, үерийн улирал юм. Гэхдээ хур тундасны хэмжээ, давтамж нь сүүлийн жилүүдэд дэндээд байгаа аж. Хамгийн их хүчтэй үер өнгөрсөн жил болсон бөгөөд, тэр үед 4300 хүн нас барсан юм. Харин энэ жил байгалийн ер бусын цаг агаарын байдлаар дээд хэмжээг тогтоох нь. Энэ жилийн хаврын ган гачиг сүүлийн хагас зуун жилд болоогүй юм.
Зургаа дахь буюу хамгийн хүчтэй далайн хар салхи нь энэ улирлаар АНУ-ын азийн эргээр- Японы өмнө зүгт ”Ма-он” хоёрдахь өдөрөө бургилж байна. Нутгийн оршин суугчид үер, газар нурах болон хүчтэй хар салхинаас хамгаалан бэлтгэж байна. Нилээд хэдэн шинжээчид байгалийн сүйрлийн шалтгааныг дэлхийн дулааралтай холбож тайлбарлаж байна гэж Оросын ус цаг уурын албаны төвийн орлогч дарга Геннадий Елисеев тэмдэглээд «Одоохондоо бид энэ бүгдийг агаар мандлын байгалийн өөрчлөлт гэж тайлбарлаж байгаа юм. Өөр бусад тайлбаруудыг мөрөөдөлтэй холбон өгч байна. Дэлхийн дулаарал нь хамгийн аюултай аагим халуун, хүчтэй салхи, далайн хар салхины давтамжийг ойртуулдаг гэсэн бодол таамгууд байдаг юм. Одоогоор эдгээр үзэгдлүүдийн хоорондын холбоог тогтоож чадаагүй байна» гэлээ. Байгалийн гаж үзэгдлүүд нь дэлхий сөнөж байгаагийн нэг дохио гэсэнтэй хэрхэн хандах ёстой вэ? «Миний хувийн бодлоор бол үүнд гүн ухааны үүднээс хандах нь зүйтэй юм. Жил бүр л гардаг байгалийн сүйрэл гарсан даруйд л тэр тухай ярьж байдаг. Харин байгальд гарсан сүйрлийн тухай ярих үндэслэл би олж харахгуй байна. Тэр тусмаа бидэнд орчлон ертөнцийн сүйрлийг таамаглах ямар нэгэн шалтаг огт алга» гэж Геннадий Елисеев хэллээ. Геннадий Елисеев ярихдаа Орос улсад өнгөрсөн жил гарсан тийм аагим халуун шатахгүй гэж баттай хэлсэн. Тэр үед аагим халуун Москвад болон Москва орчимд, бусад бүс нутгуудад долдугаар сарын дунд үеэс сар илүүтэй хадгалагдсан юм. Энэ хугацаанд температурын дээд хэмжээ +38,2 С хүрч, 20 удаа энэ хэмжээнд очиж байсан юм. Ийм явдал нь ус цаг уурын албаны 130 жилийн түүхэнд урьд өмнө гарч байгаагүй ажээ. эх сурвалж:
http://mongolian.ruvr.ru/2011/07/20/53483411.html