понедельник, 19 декабря 2011 г.

Улс орнуудын нэрийн үүсэл, утга

Венгри:   "олон арван омгийн нэгдэл".

Венесуэл:  "бяцхан Венеци" гэсэн үгний товчилсон хэлбэр

Вьетнам:  "өмнөдийн газар нутаг".

Гаити:  Tainо омгийн индианчуудын хэлээр бол "өндөр уул" гэсэн утгатай

Гондурас:  испан хэлний "гүн" гэсэн утгатай.

Египет:  "Птаха бурханы гэгээн сүм"

Замби:  Замбези хэмээх голын нэрнээсм үүсэлтэй.

Зимбабве:   "чулуун байшин".

Индонези:  грек хэлний “арал” гэсэн үгнээс гаралтай.

Ирак: эртний еврей хэлний "Uruk" буюу "хоёр голын дунд" гэсэн утгатай. Тигр болон Евфрат голыг хэлж байна. 

Иран:  "Aryans" буюу "эрх чөлөний эх орон” хэмээсэн утгатай.

Исланди:  "мөсөн газар нутаг"

Коморын арал:  араб хэлний "Djazair al Kamar" буюу "сарны аралууд” гэсэн утгатай.

Коста-Рика:  "баян эрэг" гэсэн испан үг.

Кувейт:  араб хэлний  "Kut" гэдэг үгнээс гаралтай. Энэ нь “цайз” гэсэн утгай аж.

Ливан:  еврей хэлнээс "цагаан уулс" хэмээн орчуулагдана.

Либери:   лат. Liber гэдэг нь “эрх чөлөөтэй” гэсэн үг.

Лихтенштейн:   "зөөлөн чулуу".

Люксембург:   кельт хэлний ”Lucilem” - "бяцхан", герман хэлний ”burg” буюу "шигтгээ” гэсэн үгсээс бүтсэн нэр. “Бяцхан шигтгээ”.

Малайзи:   “мalay-чуудын нутаг”.

Мальдив:   санскрит хэлний mahal гэдэг нь "ордон" харин diva нь “арал” гэсэн утгатай.

Мальт:    финик хэлээр "оромж” гэсэн утгатай.

Марокко:   Маракеш гэсэн хотын нэрнээс үүсэлтэй.

Микронези:   грекээр "бяцхан арал”.

Намиби:   “Намиб” цөлийн нэр. "Намиб" гэдэг нь “юу ч үгүй газар нутаг” гэсэн утгатай.

Нигер:  нутгийн африк хэлээр "Ni Gir", гэдэг үгнээс гаралтай бөгөөд энэ нь “Гир гол" гэсэн үг.

Нидерланд:  германаар "доод газар".

Пакистан:   холбоо нэр. Пенжаб, Афганистан, Кашмир, Иран, Синд, Тохаристан гэсэн үгсийн товчилсон холбоос

Палестин:   “булаан эзлэгчийн газар нутаг”. "Philistines" хэмээх еврей үгийн үндэс нь "булаан эзлэгч" гэсэн утгатай.

Польш:   германы pоlen буюу “тал нутаг” гэсэн утгатай.

Сальвадор:   "авралт"

Сингапур:   санскрит хэлний Simhapura гэдэг үгнээс гаралтай. Энэ нь “арслангуудын хот” гэсэн утгатай.

Судан:  араб хэлний Bilad as-Sudan гэсэн үгнээс гаралтай. Утга нь "харуудын газар нутаг".

Сьерра-Леон:    “арслангуудын уулс”. Португаль нэр.

Таиланд:   тай хэлээр "эрх чөлөөт газар нутаг”

Танзани:   - Танганьика ба Занзибар хэмээх хоёр мужийн нэрний нийлбэр.

Тимор:   малай хэлний timur гэдэг нь "дорно" гэсэн утгатай.

Филиппин:   " Филипп хааны газар нутаг"

Франц:   "франкуудын газар нутаг"

Швейцари:   немец хэлэнд "Schweitz" гэдэг нь “намаг” гэсэн утгатай.

Швед:   "Сви (Svea) хүмүүс".

Шри-Ланк:   "гайхамшигтай арал" гэсэн санскрит үг.

Эфиоп:   лат. хэлний "Aethiоpia" гэдэг нь “харуудын нутаг” гэсэн утгатай.

Энэтхэг: Эртний Перс хэлний Хинду /"Индын орон", тодруулбал "Инд мөрөн+орон"/ гэдгээс Согд, Уйгураар дамжин Монгол хэлэнд Энэтхэг хэмээн нэрлэгджээ. Өрнөдөд дэлгэрсэн Индиа, Индия гэдэг нь мөн адил Хинду гэдгээс үүссэн байна.

Ямайк:   нутгийн индианчуудын хэлэнд "нamaica" гэдэг нь ой мод, ус ны газар нутаг гэсэн утга агуулдаг.

Япон:  Nippоn-gu tо Nihоn-gu гэсэн үгийг Nihоn эсвэл Nippоn хэмээн товчилжээ. Утга нь “наран ургах зүгийн орон”

Улсуудын нэрийн үүсэл, утга: B

B

Bahamas:   Испанийн "Baja Mar" ("гүн биш тэнгис") гэсэн үгнээс гаралтай.

Bahrain:  Арабаар al-Baḥrayn буюу "хоёр тэнгис" гэсэн утгатай.

Bangladesh:   Санскрит хэлээр бенгали гэсэн үг. Бангладеш нь хоёр үгийн нийлбэр бөгөөд Bangla нь бенгали хэлээр ярьдаг хүмүүсийг нэрлэж байгаа бол Desh гэдэг нь улс орон гэсэн утгатай. Товчхондоо Бангладеш гэдэг нь "Бенгалчуудын газар нутаг" гэсэн үг юм.

Barbados:  Португали хэлний Las Barbadas гэсэн үгнээс гаралтай бөгөөд "өөр нэг сахалт" гэсэн үг бөгөөд энэхүү нэрийн үүсэл нь арлын уугуул иргэдийн сахалтай холбоотой юмуу арлын инжрийн модны харагдах байдалыг нэрлэсэн үгнээс гаралтай байж магадгүй гэж үздэг байна.

Belarus:  "Цагаан орос" буюу Беларусь хэлний бел- цагаан, русь- орос гэсэн үгний нийлбэр үг ажээ.

Belgium:  Кельтийн нэгэн омгийн Латин нэр болох Belgae гэсэн нэрнээс үүсэлтэй гэж үздэг.

Belize:  Нэрийн гарал үүсэл нь тодорхойгүй боловч Белиз гэх нэр нь 17-р зууны эхээр тус газар анх оршин суусан Британийн далайн дээрэмчин "Wallace"-ийн нэрийг Испаниар Белиз гэж нэрлэдэг байснаас үүссэн гэж үздэг. 

Benin: Францын колони байхдаа Dahomey гэж нэрлэгдэж байсан бол 1975 онд Францын колониос гарч өөрийн улсаа Бенин хэмээн нэрлэсэн нь олон үндэснтүүдийн төвийг сахиж өгсөн нэр ажээ. Түүнчлэн Бенин гэдэг нь Арабийн bani буюу "уугуул хүн", "омог" гэсэн үгнээ гаралтай гэж үздэг явдал бас байдаг.

Brazil:  Португали хэлний Terra do Brasil буюу Pau-brasil хэмээх үгнээс гаралтай. Португалчууд анх Бразилд ургадаг нэгэн төрлийн модыг хараад Pau-brasil гэж нэрлэсэн бөгөөд Pau- гэдэг нь ерөнхийдөө мод гэсэн үг ба Brasil- гэдэг нь унтрах дөхсөн нүүрсний цог гэсэн утгатай үг юм. Өөрөөр хэлбэл Бразил улсын нэр нь тэнд ургадаг гүн улаан өнгөтэй модны нэрнээс гаралтай ажээ.

Burkina Faso:  "Үнэнч хүмүүсийн газар нутаг" Анх Дээд Вольт хэмээн нэрлэдэг байв.  Вольт гэдэг нь Португалийн алтны худалдаачдын өгсөн нэр бөгөөд "мушгираа" "эргэлт" гэсэн үг байжээ. Хожим 1983 онд burkina-faso буюу шударга хүмүүсийн эх орон гэсэн нэртэй болсон байна.

Burundi:   “Рунди хэлтнүүдийн эх нутаг”

  улс орны нэрийн үүсэл, утга: А , B


эх сурвалж: http://en.wikipedia.org/wiki/List_of_country-name

Улс орны нэрийн үүсэл, утга: А /мэддэг улсуудынхаа нэрийн утгыг үлдээгээрэй/

Улс орны нэрний утга: Австрали- “Үл мэдэгдэх өмнөдийн газар нутаг”

 А

Australia:  “Үл мэдэгдэх өмнөдийн газар нутаг” 

Afghanistan:   Перс хэлээр "Pashtun буюу Афган үндэстний эх нутаг"

Albania:  Уулынханы газар нутаг. "Алб" хэмээх үгийн үндэс нь "цагаан" мөн "уул" гэсэн утга агуулна.

Algeria:  Нийслэл Алжир (Algiers) гэсэн үгнээс үүсэлтэй. Францаар Alger харин араб хэлэнд Al Jazair нь арал гэсэн үг.

  Andorra:  Нэрийн гарал нь тодорхой бус бөгөөд Арабын al-Darra буюу (الدرا, "Ой мод"), Испаниар "Алхах" юмуу эсвэл Өнөөгийн Испани дахь Пиренейн хойгийн Эбро голын эргээр дундад зууны үед амьдарч байсан иргэдийн хэлээр "Ой модот газар нутаг" гэсэн үг хэмээн таамаглаж байгаа юм.    

Angola:  Португалийн колонийн үеийн нэрнээс гаралтай бөгөөд "Ндонгийн газар нутаг" гэсэн утгатай.

Antigua and Barbuda: Антигуа гэдэг нь Португали хэлний Antego гэсэн үгнээс гаралтай "Эртний, Эрт үеийн" гэсэн утгатай бол Барбуда гэдэг нь нутгийн уугуул иргэдийн сахалтай холбоотой юмуу эсвэл тухайн арлын инжрийн модны харагдах байдалтай холбоотой үүссэн "Сахал" гэсэн утгатай үг юм.

  Argentina:  Латинаар бол "аргентум" гэдэг нь мөнгө гэсэн утгатай. Худалдаачид Аргентины Рио-де-ла-Плата /мөнгөн гол/ хэмээх голоор Перугаас мөнгөн эдлэл болон бусад үнэт эрдэнэсийг зөөдөг байжээ. Тэгэхээр  Аргентина гэдэг нь мөнгөний газар нутаг гэсэн үг аж.

Armenia:   Нэрийн үүсэл нь тодорхойгүй боловч МЭӨ 6-р зуунд Armenía хэмээн тэмдэглэгдсэн байдаг ба эртний Грек хэлнээс латин хэлэнд шилжсэн үг гэж үздэг бөгөөд "Армений газар нутаг" гэсэн үг юм.

Austria:   Эртний герман хэлний "Остаррихи" (Ostarrichi) гэдэг нэр албан ёсны бичигт тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэ нь латинаар "Хилийн газар нутаг" гэсэн утгатай бөгөөд тухайн үедээ Англи болон Уэльсийн дунд орших газар нутгийг нэрлэж байв.

Azerbaijan:   Эртний персийн шашин zoroastrianism-ийн ойлголт болох  Atar буюу ариун галын тухай ойлголтоос үүсэлтэй Aturpat гэсэн үгнээс гаралтай бөгөөд "ариун галаар хамгаалагдсан нутаг"гэсэн үг ажээ. 

 улс орны нэрийн үүсэл, утга: А, Б

эх сурвалж: Р.Слава Zindaa.mn

                       http://en.wikipedia.org/wiki/List_of_country-name_etymologies

понедельник, 1 августа 2011 г.

Швейцарийн холбооны улс


Швейцари /улс төр/
Уриа: “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө”.
Швейцари улс (Герман хэл: Schweiz, Франц хэл: Suisse, Итали хэл: Svizzera, Руманш хэл: Svizra), албан ёсоор Швейцарийн Холбооны Улс (Латин хэл: Confoederatio Helvetica учир тус орны ISO-гийн улсын код нь CH ба CHE) бол баруун Европт байрлах 7.5 сая хүн амтай, 41,285 км² газар нутагттай, далайд гарцгүй орон юм. Швейцари нь 26 улсаас бүрдсэн холбооны бүгд найрамдах улс бөгөөд эдгээр улсуудыг өөрөөр бас кантон гэж нэрлэдэг. Берн хот бол Холбооны улсын засгийн газар байрлах хот бөгөөд де факто нийслэл хот нь юм. Энэ орны эдийн засгийн төвүүд нь Женев ба Цюрих хотууд болно. Швейцари бол дэлхийн хамгийн баян орнуудын нэг мөн.[1] Дэлхийн хотуудыг амьдралын чанараар нь жагсаахад Швейцарийн хотууд болох Женев 3-т, Цюрих 2-т, Берн 9-д жагссан байна.[2]
Швейцари улс Герман, Франц, Итали, Австри ба Лихтенштейн улсуудтай хиллэдэг. Швейцари нь олон хэлтэй улс бөгөөд герман, франц, итали, руманш гэсэн дөрвөн хэлийг үндэсний хэл гэж үздэг. Хэрэглээний түвшинд англи хэл нэлээд түгээмэл тархсан.
Швейцарийн холбооны улс нь урт хугацааны турш төвийг сахисан улс байсан бөгөөд 1815 оноос хойш олон улсын хэмжээний дайнд оролцоогүй юм. Нэмж хэлэхэд 2002 онд л НҮБ-н гишүүнээр элссэн байна. Хэдийгээр төвийг сахисан улс байхыг хичээдэг ч идэвхтэй гадаад бодлого, дэлхий дахины энхтайваныг бий болгох үйл ажиллагаанд швейцари идэвхтэй оролцдог байна. Улаан загалмайн нийгэмлэг /Red Cross/ швейцарт анх үндэс суурь нь тавигдснаас гадна олон тооны олон улсын байгууллагуудын төв байр байралдгийн дотор НҮБ-ийн /United Nations/ хоёрдах том оффис швейцарт байрладаг юм. Харин Европын түвшинд, Европын чөлөөт худалдааны холбоог /European Free Trade Association/ үндэслэгч гишүүн бөгөөд Шингений бүсийн /Schengen Area/ нэг хэсэг юм. Сонирхолтой нь Европын холбооны /European Union/ болон Европын эдийн засгийн бүсийн /European Economic Area/ гишүүн биш юм.
Швейцари бол дэлхийн хамгийн баян орнуудын нэг бөгөөд нэг хүнд оногдох ДНБ нь 69,838$ байна. 2010 оны байдлаар швейцари нь дэлхийн бусад улстай харьцуулахад нэг насанд хүрэгчдэд ноогдох хөрөнгийн хэмжээгээр хамгийн өндөр үнэлгээ авчээ.[3] 2010 оны Дэлхийн эдийн засгийн форумаас Швейцари нь дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай орнуудын тоонд багтсанаас гадна Европын холбооны хувьд тэргүүлэгч орнуудын түвшинд багтах улс гэж үнлэгджээ.
Швейцари нь хэлний болоод соёлын гурван гол бүсээс бүрддэг: Герман, Франц, Итали, түүнчлэн Руманш гэсэн хэлний бүлэг багтдаг байна. Швейцари нь үндэстний нийтлэг эсвэл хэлний ижилсэл гэх мэт үндэсний нийтлэг байхгүй гэж хэлж болно. Тухайн улсад харъяалагдах хамгийн хүчтэй мэдрэмж нь түүхийн хувьд нийтлэг ижилсэлтэй байдагтай, нийтлэг үнэт зүйлстэй /холбооны улсын зарчим, шууд ардчилал, төвийг сахих үзэл/ нь холбоотой юм. Швейцарийн холбооны улс нь 1291 оны 8 сарын 1-нд байгуулагдсан гэж үздэг бөгөөд энэ өдрийг Швейцарийн үндэсний өдөр хэмээн тэмдэглэдэг байна.
Улс төр:
1848 онд батлагдсан Холбооны үндсэн хууль[4] нь орчин үеийн холбооны улсын хууль зүйн үндэслэл болсон байдаг. Энэ үндсэн хууль нь дэлхийн хамгийн хуучин үндсэн хуулиудын тоонд зүй ёсоор ордог байна. Харин шинэ Үндсэн хууль нь 1999 онд батлагдсан боловч холбооны бүтцэд онцгой өөрчлөлт хийгээгүй юм. Энэхүү Үндсэн хууль нь хувь хүний улс төрийн эрх болоод олон нийтийн үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоо, холбооны эрх мэдлийн хуваарилалт, түүнчлэн кантон болон холбооны шүүх эрх мэдэл болон бүрэн эрхийг нь тодорхойлж өгсөн байдаг байна. Холбооны түвшинд 3 гол эрх барих салбар байдаг нь: 2 танхимтай парламент нь хууль тогтоох, Холбооны консул нь гүйцэтгэх эрх мэдлийг, Холбооны Шүүх нь шүүх эрх мэдлийг тус тус хэрэгжүүлдэг байна.
Швейцарийн улс төрийг товч тодорхойлбол: олон намтай, холбооны парламентын ардчилсан бүгд найрамдах улс юм. Гүйцэтгэх засаглал нь Засгийн газар болон холбооны засаг захиргаагаар хэрэгжих бөгөөд ямар нэг хувь хүнд төвлөрдөггүй юм. Холбооны хууль тогтоох эрх мэдэл нь засгийн газар болон Швейцарийн холбооны Ассамблейн хоёр танхимд хамаарагддаг. Үндсэн хуулийн аливаа өөрчлөлтийг хийхдээ заавал референдум явуулах ёстой ба аливаа хуульд өөрчлөлт оруулахдаа референдум явуулах хүсэлт гаргаж болно. Референдум явуулснаар иргэд нь холбооны парламентийн гаргасан хууль болон холбооны үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй эсэх талаар шүүн хэлэлцэж, санал, шүүмжлэл гаргах бололцоотой байдаг зэрэг нь Швейцарийг шууд ардчилалд хамгийн ойртсон улс гэж нэрлэгдэхэд хүргэж байна.[5]
Шууд төлөөлөл: Өөр бусад үндэстэнд харагддаггүй Швейцарийн засаглалын системийн онцлог нь: шууд төлөөлөл, заримдаа хагас шууд ардчилал гэж нэрлэгддэг /энэ нь заримдаа маргаантай байж болох юм, учир нь онолын хувьд Швейцарийн бүрэн эрхт байдал нь үнэндээ өөрийн цэвэр сонгогчидтой юм./ байдал юм. 1848 оны Үндсэн хуулиас хойш хамгийн чухал хуулиуддаа референдум хэрэглсээр ирсэн байна.
Швейцарийн холбооны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах, олон улсын байгууллагад элсэх болон үндсэн хуулинд тусгагдаагүй холбооны улсын хуулийг өөрчлөхдөө кантон болон ард иргэдийн хоёулангийнх нь олонхийн саналаар шийдвэрлэдэг байна. Парламентаар батлагдсан ямар ч хуулинд ямар ч иргэн санал, шүүмж гаргах эрхтэй байдаг. Хэрэв тухайн хүн хууль батлагдснаас хойш 100 өдрийн дотор шүүмжтэй хандаж буй хуулийн эсрэг 50,000 хүний гарын үсэг цуглуулж чадвал, үндэсний санал хураалтийг явуулж саналд оролцогчдын энгийн олонхийн шийдвэрээр хуулийг хүлээн зөвшөөрөх эсвэл хүчингүй болгодог ажээ.




[1] http://mn.wikipedia.org/wiki
[2] http://www.mercer.com/pressrelease/details.htm?idContent=1173105#Europe
[3] http://www.digitaljournal.com/article/298716
[5] http://en.wikipedia.org/wiki/Politics_of_Switzerland

Байгалийн гаж үзэгдлүүд ертөнцийн төгсгөл үү? эхлэл үү?
Энэ жил өнгөрсөн жилийг бодвол хүн төрөлхтөний түүхэнд байгаагүй байгалийн сүйрлээрээ хамгийн дээд хэмжээнд хүрээд байна. Эйяфьятлайокудль галт уулын дэлбэрэлт, Америкийн хүчтэй хар салхи, Европын цасан шуурга, Индонези, Гаитийн газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, Пакистаны газар хөдлөлт, Оросын төв хэсгийн аагим халуун гээд өнгөрсөн жилийн эдгээр байгалийн “хувьсгал” нь ард үлдсэн гэлтэй. Гэтэл одоо Оросод хэт халуун болж, АНУ-д, Хятад болон Бразильд айшигтай үер болж байна. Японы өмнө хэсэгт далайн хар салхи өнгөрсөн 3-р сарын байгалийн сүйрлийг санагдуулна. Энэ долоо хоногт Орос улсын төв хэсэгт аагим халуун тогтоод байна. Өдрийн температур +37 С. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Москва орчимд +37 хэм байгаа бөгөөд, энэ нь цаг уурын хэвийн хэмжээнээс +7-8 С илүү байгаа юм. Халууны байдал нь Якутыг мөнхийн цэвдэгээс гаргаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Якутскд дээд хэмжээний рекорд тогтсон нь +38,4 С байв. Аагим халуун нь ойн түмэр гархад хүргэж байна. Гал түймэр унтраахад эерэг хөгжил гарч байгаа ч гэлээ, байдал маш их эгзэгтэй байна. Нөгөөтэйгүүр, +40 С дор АНУ-ын 23 төвийн болон зүүн хэсгийн мужууд оршиж байна. Халуунаас болоод энд сүүлийн долоо хоногийн дотор 13 америк хүн нас бараад байна. 6-р сарын эхэн үеэс аваад тус улсын зүүн болон өмнө хэсэгт үер, газрын нуралтаас болоод хүчтэй салхи, аадар борооны улмаас нийт 500 хүн сураггүй алга болоод байна. Сүйрлийн бүсээс 3 сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаарын хүнд нөхцлөөс болоод Бээжингийн олон улсын онгоцны буудал хэдэн зуун нислэгээ хойшлууулахад хүрчээ. Улиралын энэ үе нь Хятадын хувьд бороо, үерийн улирал юм. Гэхдээ хур тундасны хэмжээ, давтамж нь сүүлийн жилүүдэд дэндээд байгаа аж. Хамгийн их хүчтэй үер өнгөрсөн жил болсон бөгөөд, тэр үед 4300 хүн нас барсан юм. Харин энэ жил байгалийн ер бусын цаг агаарын байдлаар дээд хэмжээг тогтоох нь. Энэ жилийн хаврын ган гачиг сүүлийн хагас зуун жилд болоогүй юм.
Зургаа дахь буюу хамгийн хүчтэй далайн хар салхи нь энэ улирлаар АНУ-ын азийн эргээр- Японы өмнө зүгт ”Ма-он” хоёрдахь өдөрөө бургилж байна. Нутгийн оршин суугчид үер, газар нурах болон хүчтэй хар салхинаас хамгаалан бэлтгэж байна. Нилээд хэдэн шинжээчид байгалийн сүйрлийн шалтгааныг дэлхийн дулааралтай холбож тайлбарлаж байна гэж Оросын ус цаг уурын албаны төвийн орлогч дарга Геннадий Елисеев тэмдэглээд «Одоохондоо бид энэ бүгдийг агаар мандлын байгалийн өөрчлөлт гэж тайлбарлаж байгаа юм. Өөр бусад тайлбаруудыг мөрөөдөлтэй холбон өгч байна. Дэлхийн дулаарал нь хамгийн аюултай аагим халуун, хүчтэй салхи, далайн хар салхины давтамжийг ойртуулдаг гэсэн бодол таамгууд байдаг юм. Одоогоор эдгээр үзэгдлүүдийн хоорондын холбоог тогтоож чадаагүй байна» гэлээ. Байгалийн гаж үзэгдлүүд нь дэлхий сөнөж байгаагийн нэг дохио гэсэнтэй хэрхэн хандах ёстой вэ? «Миний хувийн бодлоор бол үүнд гүн ухааны үүднээс хандах нь зүйтэй юм. Жил бүр л гардаг байгалийн сүйрэл гарсан даруйд л тэр тухай ярьж байдаг. Харин байгальд гарсан сүйрлийн тухай ярих үндэслэл би олж харахгуй байна. Тэр тусмаа бидэнд орчлон ертөнцийн сүйрлийг таамаглах ямар нэгэн шалтаг огт алга» гэж Геннадий Елисеев хэллээ. Геннадий Елисеев ярихдаа Орос улсад өнгөрсөн жил гарсан тийм аагим халуун шатахгүй гэж баттай хэлсэн. Тэр үед аагим халуун Москвад болон Москва орчимд, бусад бүс нутгуудад долдугаар сарын дунд үеэс сар илүүтэй хадгалагдсан юм. Энэ хугацаанд температурын дээд хэмжээ +38,2 С хүрч, 20 удаа энэ хэмжээнд очиж байсан юм. Ийм явдал нь ус цаг уурын албаны 130 жилийн түүхэнд урьд өмнө гарч байгаагүй ажээ. эх сурвалж:
http://mongolian.ruvr.ru/2011/07/20/53483411.html

среда, 20 апреля 2011 г.

Keiretsu /мицүбиши/


Keiretsu /系列/
Үүсэл: Керицү нь дэлхийн 2-р дайн дараагаар “японы гайхамшиг” гэж нэрлэгдсэн эдийн засгийн өсөлтийн үед бий болсон эдийн засгийн бүлэглэлүүдийн нэр юм. Дэлхийн 2-р дайнаас өмнө японы аж үйлдвэр, худалдааг гэр бүлийн томоохон бизнесийн бүлгүүд авч явдаг байсан бөгөөд тэднийг zaibatsu гэж нэрлэдэг байсан.
¢ Kigyō shūdan (企業集団, "horizontally diversified business groups“ хэвтээ бизнесийн бүлэглэлүүд
¢ Seisan keiretsu (生産系列, "vertical manufacturing networks“ босоо шугаман аж үйлдвэрлэлийн сүлжээ.
¢ Ryūtsū keiretsu (流通系列, "vertical distribution networks“ босоо тархалтын сүлжээ.
1940 онд америкчууд японыг эзлээд zaibatsu нрыг тараасан. Энэ үеэр 16 zaibatsu бүр мөсөн татан буугдаж, хэдэн жилийн дараа 26 zaibatsu дахин сэргээн байгуулагдсан.
Томоохон аж үйлдвэр, худалдааны компаниуд нэгдэж, харилцан сүлжилдэж керицү үүссэн. Үүнийг нь ч тухайн үед засгийн газар нь дэлхийн худалдааны хүчтэй өрсөлдөөнд томоохон хүчтэй керицү нар нь тэсвэртэй, хүчтэй өрсөлдөгч байж чадна гэж үзэж байсан учраар дэмжиж байсан.
Керицү бүр нь төвлөрсөн нэг банкийг тойрон хүрээлж байдаг бөгөөд тухайн банк нь кэрицүгийн гишүүн компаниудад адил нөхцөлтэйгээр зээл олгож байдаг. Тэдгээр банкууд нь кэрицүгийн гишүүн компаниудад хүчтэй хяналт тавьж байдаг.
Дайны дараагаар японд 9 том кэрицү гарч ирсэн.
· Кэрицү нь бизнесийн бүлэглэлийн зохион байгууллатын хамгийн сайн хэлбэр үү?
1990-д оны үед японы эдийн засаг уналтад ороход кэрицүд нилээд хүнд туссан. Олон том банкууд муу зээл өгснөөс болж дапмуурсан. Sumitomo Bank and Mitsui Bank 2001 онод нэгдэж Sumitomo Mitsui Banking Corporation болсон. Sanwa Bank (the banker for the Hankyu-Toho Group) нь Bank of Tokyo-Mitsubishi UFJ-н нэг хэсэг болсон. Ерөнхийдөө энэ мэт байдал нь кэрицү нь тийм ч сайн үр дүнтэй бизнесийн загвар биш гэдгийг харуулсан. Гэвч кэрицү нь 1990-д оны өмнөх шиг нэгдсэн, төвлөрсөн биш ч гэсэн оршсоор байгаа юм.
· Японоос өөр газар кэрицүгийн загвар байдаг уу?
Японоос гадна кэрицүгийн загвар одоохондоо байхгүй, харин япон биш бизнесийн бүлэглэлүүд кэрицүтэй адилхан загвартай байдаг. Ж: Virgin Group (UK), Tata Group (India) and Cisco Systems (USA).
Мицүбиши
Компанийн үүсэл нь Яатаро ивасаки нэртэй хүний усан онгоцны тээврийн компаний суурь дээр 1870 оноос эхэлсэн. Энэ нь мейжийн хувьсгалаас 2 жилийн дараа гэсэн үг юм. Яатаро өөрийн бизнесийг уурхай, усан онгоцны үйлдвэр, банк болон даатгалын бизнесээс эхэлсэн байдаг. Түүний бизнес нь өргөжиж хөгжсөөр мицүбиши компани байгуулагдсан байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас хэд хэдэн компани болж салсан байна.
The name Mitsubishi () consists of two parts: "mitsu" meaning "three" and "hishi" /water chestnut туулайн бөөр / , бас ромбо гэсэн утгатай. Mitsubishi гэдэг нь гурван ромбо гэсэн үг юм.
¢ Мицүбиши бол олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг бие даасан компаниудын нэгдэл юм. Тэд бүгд мицүбиши гэдэг нэрийг хэрэглэдэггүй ч мицүбиши компанийн гурван ромбо бүхий тэмдэгтийг ашигладаг.
¢ Хэрэв та mitsubishi.com сайтад зочилбол дэлгэрэнгүй мэдээллийг авч болох бөгөөд ойролцоогоор 316 /2011он/ гаруй компани дэлхий даяар тархсан байдаг. Тэдний 100 гаруй нь мицүбиши гэсэн нэр өөрийнх нь нэрэнд байхгүй байдаг.
¢ Компаниуд бүгд өөрсдийн бизнесийн үйл ажиллагааг бие дааж бас хамтарч явуулдаг. тэд нийтлэг нэг сонирхол, бизнесийн салбарт хамтарч ажиллаж адил менежментээр хамтран ажилладаг.
Мицүбиши группын гол компаниуд
¢ Mitsubishi Bank (1919 онд байгуулагдсан бөгөөд одоо Mitsubishi UFJ Financial Group-н нэг хэсэг болсон.) японы хамгийн том банк.
¢ Mitsubishi Corporation, 1950 онд байгуулагдсан, японы хамгийн том худалдааны компани
¢ Mitsubishi Motors, японы 6 дахь том машин үйлдвэрлэгч.
¢ Mitsubishi Atomic Industry, цөмийн эрчим хүчний компани .
¢ Mitsubishi Chemical, японы химийн хамгийн том компани
¢ Mitsubishi Power systems, эрчим хүч түгээлтийн компани
¢ Мицүбиши кэрицүгийн гол 25 компаний удирдлага нь сар бүр "Friday Club“ хуралддаг.
Mitsubishi Group-н гол компанууд нэг болох Mitsubishi Tokyo Financial Group, Inc. нь японы хамгийн том санхүүгийн групп бөгөөд дэлхийд хоёрт ордог банк эзэмшигч компани юм. 2010 оны байдлаар энэ группын нийт хөрөнгө нь US$2.4 trillion (JPY 200 trillion байсан.
Мицүбиши корпорацци: Японы хамгийн том худалдааны групп бөгөөд 7 салбараар үйл ажиллагаагаа явуулдаг. Анх 1918 онд байгуулагдсан боловч дайны дараагаар дахин сэргээн байгуулсан. 50,000 ажилчинтай.
Mitsubishi Heavy Industries: Японы батлан хамгаалах салбартай хамтран ажилладаг бөгөөд агаараас хамгаалах системийг хийсэн. Мөн байлдааны болон энгийн усан онгоц, тээврийн хэрэгсэл зэрэг маш олон зүйлийг үйлдвэрлэдэг.
Mitsubishi Motors: 1970 онд Mitsubishi Heavy Industries-с салбарлаж байгуулагдсан. Японы 6 дахь том автомашин үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн 17 дахь том тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч.
Ерөнхийдөө бол мицүбиш кэрицү нь бүхий л салбарт үйл ажиллагаа, үйлвэрлэл, үйлчилгээ явуулдаг. Барилга, зам тээвэр, худалдаа, эрчим хүчний салбар, сансар судлал, харилцаа холбоо, үйлвэрлэлийн автомажуулалт, гэр ахуйн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Японы хамгийн том кэрицү юм.

БНАСАУ-ын АИХ ба БНМАУ-ын АИХ-ын харьцуулал /1960оны үндсэн хууль/


БНАСАУ-ын АИХ ба БНМАУ-ын АИХ-ын харьцуулал /1960оны үндсэн хууль/
Өнөөдөр дэлхийн ихэнхи улс орон ардчилагдаж, одоо ч зарим улс оронд ардчиллын төлөөх ард түмний бослого тэмцэл тасрахгүй байна. Гэсэн хэдий боловч ардчилсан бус дэглэмтэй авторитар, социалист улс орнууд олон биш ч байсаар байна. Тэдгээр улсуудын нэг нь БНАСАУ бөгөөд өөрийн үндсэн хуулиндаа зааснаар тус улс нь бүх солонгосын ард түмний хүсэл сонирхлыг илэрхийлсэн, бие даасан, хараат бус, тусгаар тогтносон, социалист улс юм. Монгол улс өнөөдөр ардчилсан улс хэдий ч 70 гаруй жилийн турш социалист үзэл санааг чиг баримжаа болгож өнөөгийн БНАСАУ шиг өөрийн үндсэн хуулиндаа Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол ажилчин, хоршоолсон ардууд, /малчин, тариаланчид/ хөдөлмөрч сэхээтний социалист улс бөгөөд түүний үндэс нь ажилчин анги, хоршоолсон ардын холбоо мөн гэж тунхаглаж байсан. Монгол улс түүхэндээ 4 үндсэн хууль баталж байсны дотор социалист хэв маяг бүхий хуулиудыг ч баталж байсны бөгөөд 1960 оны үндсэн хууль илүү социалист байсан гэж үздэг.
Социализмын гол үзэл санаа нь төрийн эрх мэдэл ажилчин, тариачин, малчин ардад хадгалагдах бөгөөд тэдгээр нь эрх мэдлээ тэдний дундаас сонгогдсон төлөөлөгчдийн байгууллага болох АИХ-аар дамжуулж эрх мэдлээ хэрэгжүүлэх ёстой гэж үздэг. Төрийн эрхийг ард түмэн барих ёстой учраас тэдний дундаас сонгогдсон төлөөллийн байгууллага болох АИХ нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэх мэт нийгэм, улс төр, оюун санааны бүхий л хүрээнд эцсийн үгийг хэлэх эрхтэй. Ийм учраас бүх эрх мэдлийг АИХ-д төвлөрүүлж түүнийг улсын эрх барих дээд байгууллага хэмээн тунхагласан байдаг. Гэвч хэрэг дээрээ төрийн ийм тогтолцоо нь эрх мэдлийг ард түмний гарт үнэхээр өгч чадсан эсэх нь эргэлзээтэй, магадгүй чадаагүй болхоор социалист систем задран унасан. Харин өнөөдрийг хүртэл оршин байгаа БНАСАУ эрх мэдлийг ард түмний гарт өгч чадаж байгаа учраас өдийг хүртэл оршин байна гэж үзэж болох уу? Үүнд хариулт авахын тулд 1960 оны үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу БНМАУ-н АИХ-г өнөөгийн БНАСАУ-н АИХ-тай харьцуулан судлаж болох юм.
БНМАУ-ын АИХ /1960оны үндсэн хууль/:
1960 оны 7сарын 3нд баталсан уг Үндсэн хуулийг оршил, 10 бүлэг, 94 зүйлтэйгээр Ардын Их Хурлаас /АИХ/ баталсан ба уг хуулийн бүтэц агуулга дахь төрийн эрх барих дээд байгууллага болох АИХ-ын талаар тусгасан байдлыг авч үзвэл.
Оршил: Нэгдүгээр зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол ажилчин, хоршоолсон ардууд, /малчин, тариаланчид/ хөдөлмөрч сэхээтний социалист улс бөгөөд түүний үндэс нь ажилчин анги, хоршоолсон ардын холбоо мөн.
Хоёрдугаар зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол ардын ардчилсан төрийн хэлбэрээр тогтноно хөгжиж байгаа социалист улс мөн.
Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол ардын ардчилсан төрийн хэлбэрээр тогтноно хөгжиж байгаа социалист улс мөн.[1]
Бүгд Найрамдах Монгол Ард Улсад засгийн бүх эрх хөдөлмөрчин ард түмний мэдэлд байна. Монголын хөдөлмөрчин ард түмэн өөрөө сонгогдсон депутатуудын бүрэлдэхүүнтэй Ардын хурлаар уламжлан засгийн эрх барина.[2]
Бүх шатны Ардын хурал, тэдгээрийн депутатууд, сонгогчдын өмнө ажлаа хариуцан тайлагнана. Сонгогчдын итгэлийг хөсөрдүүлсэн буюу Ардын Хурлын депутатын нэр төрд харш үйлдэл хийсэн Ардын Хурлын депутатыг сонгогчид нь олонхийн саналаар хэдийд ч огцруулах эрхтэй.[3]
БНМАУ-ын төрийн эрхийг барих дээд газар нь Ардын Их Хурал мөн. БНМАУ-ын АИХ, түүний байгууллагуудын журмыг БНМАУ-ын Үндсэн хуульд нийцүүлж гаргасан БНМАУ-ын АИХ-ын регламент болон бусад хуулиар тодорхойлно.[4] АИХ-ын Тэргүүлэгчид бол АИХ-ын чуулганы чөлөө цагт засаг төрийн эрхийг барих дээд байгууллага юм.
БНМАУ-д гагцхүү АИХ хууль тогтоох эрхтэй бөгөөд АИХ-ын депутатуудыг 5 жилийн хугацаатайгаар тус аймгийн харьяалалтай хороо, аймгийн төвөөс бусад орон нутгийн хот бүрээс нэг, аймгийн төвийн болон улсын харьяалалтай хотын 10000 хүн ам тутмаас 1 депутат тус тус сонгоно.
АИХ-ын бүрэн эрх:
- БНМАУ-ын АИХ төрийн бүх эрхийг барих бөгөөд БНМАУ-ын үндсэн хуулийг батлах, өөрчлөх, хууль гаргах
- Гадаад дотоод улс төрийн бодлогын үндсэн зарчим ба арга явууллагыг тогтоох
- АИХ-ын Тэргүүлэгчдийг сонгох, Сайд нарын зөвлөлийг байгуулах
- БНМАУ-ын ардын аж ахуйн төлөвлөгөөг хянан үзэж батлах
- Улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тухай тайланг хянан үзэж батлах
- АИХ-ын чөлөө цагт АИХ-ын Тэргүүлэгчдээс гаргасан АИХ-аар батлуулбал зохих зарлигуудыг батлах
АИХ-ын чуулган:
АИХ-ын ээлжит чуулганыг жилд нэг удаа хийнэ. АИХ-ын Тэргүүлэгчдийн санаачлагаар буюу эсхүл депутатуудын гуравны нэгээс доошгүй нь шаардвал АИХ-ын ээлжит бус чуулганыг хийж болно. АИХ нь төсөв-төлөвлөгөө, хуулийн төсөв боловсруулах ба үндэстний асуудал, гадаад хэргийг эрхлэх байнгын комисс, түүнчлэн улс ардын аж ахуй, соёлын бусад салбаруудаар комиссууд байгуулна. АИХ-ын Тэргүүлэгчдийг дарга ба орлогч дарга, нарийн бичгийн дарга, тэргүүлэгч гишүүдтэйгээр сонгоно. АИХ-ын депутатуудын олонхийн саналаар батлагдвал хуулийг хүчин төгөлдөрт тооцно.
Депутатын бүрэн эрх:
АИХ-ын ба орон нутгийн АИХ-ын депутат нар төрийн захиргааны харъяаныхаа байгууллагын гишүүдэд эрх хэмжээнийх нь асуудлаар асуулга тавих эрхтэй. Депутатын асуулганд захиргааны зохих байгууллага хариу өгөх үүрэгтэй.
АИХ-ын депутатыг БНМАУ-ын АИХ, түүний тэргүүлэгчид, орон нутгийн АИХ-ын депутатыг тухайн АИХ, түүний тэргүүлэгчдийн тогтоолоор олгосон зөвшөөрөлгүйгээр аливаа эрүүгийн хариуцлагад татах, нэгжих, сахилгын шийтгэл оногдуулж болохгүй.
БНАСАУ-ын АИХ:
БНАСАУ-ын төрийн дээд эрх барих, хууль тогтоох байгууллага бол БНАСАУ-ын АИХ юм. АИХ-ын чуулганы завсарлагаанаар төрийн бүх эрх мэдэл АИХ-ын Тэргүүлэгчдэд албан ёсоор шилждэг.
АИХ болон орон нутгийн Ардын хурлын депутатуудыг бүх ард түмнээс нийтийн, тэгш, шууд, нууцаар санал хураах үндсэн дээр 5 жилийн хугацаатай сонгон бүрдүүлдэг байна. Сонгогдсон депутат нь ард түмний төлөө ажиллаж, сонгогчидтойгоо үргэлж холбоотой байж, ажлаа ард түмнийхээ өмнө хариуцна.
АИХ-ын бүрэн эрх:
- Үндсэн хууль батлах, өөрчлөх, нэмэлт оруулах
- Бүх төрлийн хууль тогтоомж , эрх зүйн акт, баримт бичгийг батлан гаргах
- АИХ-ын чуулганы завсарлагаар төрийн дээд эрхийг барьж буй АИХ-ын Тэргүүлэгчдийн батлан гаргасан аливаа хууль тогтоомж албан ёсны, хүчин төгөлдөр байхыг баталсан тогтоол гаргах
- Улс орны улс төр, эдийн засгийн гадаад, дотоод үндсэн зарчим, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон чиглүүлж удирдах
- БНАСАУ-ын АИХ-ын даргыг сонгох, эгүүлэн татах
- БНАСАУ-ын Батлан Хамгаалах хорооны даргыг сонгох, эгүүлэн татах
- АИХ-ын Тэргүүлэгчдийн орлогч дарга, хүндэт орлогчид, нарийн бичгийн дарга, гишүүдийг сонгох, эгүүлэн татах
- Улсын төсвийг зохиох, батлах
АИХ-ын чуулган:
Ээлжит ба ээлжит бус гэсэн хэлбэрээр явагддаг. Ээлжит чуулганы товыг АИХ-ын тэргүүлэгчид жилд 1-2 удаа зарлан хуралдуулдаг. Харин ээлжит бус чуулганыг АИХ-ын тэргүүлэгчид шаардлагатай үед, эсвэл АИХ-ын депутатуудын гуравны нэгийн санал болгосноор зарлан хуралдуулдаг. АИХ-ын чуулганы хуралдаанд бүх депутатуудын гуравны хоёр хүрэлцэн ирснээр кворум бүрдсэнд тооцно.
Чуулганы хуралдааны хугацаанд АИХ-ын депутатууд АИХ-ын дарга, түүний орлогч, нарийн бичгийн дарга нарыг сонгодог. АИХ-ын дарга нь хуралдааныг удирдан, зохион явуулах үүрэгтэй байдаг. Чуулганаар хэлэлцэх асуудал нь хууль батлах юм. Хуралдаанд оролцсон депутатуудын энгийн олонхийн саналаар хууль батлагдан хүчин төгөлдөр болдог. Харин үндсэн хуульд бүх депутатуудын гуравны хоёрын саналаар нэмэлт өөрчлөлт оруулдаг. АИХ-ын чуулганы хуралдаанаар дэд хороодыг байгуулж дарга, орлогчид, нарийн бичгийн дарга нарыг сонгон томилдог. Чуулганы завсарлагаар дэд хороод нь АИХ-ын Тэргүүлэгчдийн мэдэлд ажилладаг.
Депутатын бүрэн эрх:
Үндсэн хуульд зааснаар АИХ-ын депутат нь халдашгүй дарха, дипломат эрх ямба эдэлдэг. Чуулганы үед АИХ-ын дарга, түүний завсарлагаар АИХ-ын Тэргүүлэгчдийн даргын зөвшөөрөл болон гэмт хэргийн газар дээр нотлох баримттай барихаас бусад ямар ч тохиолдолд АИХ-ын депутатад халдах, байцаалт явуулах, асуулга асуух, баривчлахыг хориглоно.
Үндсэн хуулиар хуульчлагддаг нэг гол зүйл бол тухайн улс орны төрийн байгууламж юм. Эдгээр хоёр улсын Үндсэн хуулиудад тодорхойлогдсон төрийн байгууламж нь төрийн тухай марксист үзэл баримтлалд бүхэлдээ тулгуурлаж байгаа юм. Энэ нь “төр бол ангийн ноёрхлын байгууллага, нэг анги нөгөөгөө дарлах байгууллага, төр бол ангиудын мөргөлдөөнийг намдааж, тэр дарлалыг хууль ёсны болгож” бэхжүүлдэг байгууллага гэсэн үзэл баримтлалд тулгуурласан төрийн мөн чанар дарангуйлагч, тоталитар шинжтэй байхаас өөр аргагүй. Хэдийгээр социалист төр нь дарангуйлагч шинжээ алдаж байгаа “хагас” төр хэмээн үздэг байсан хэдий ч улс төрийн бодит амьдралд төрийн гүйцэтгэж байсан үүрэг “хагас” байгаагүй. Нэлээд судлаачид Монгол улсад 90-ээд он хүртэл оршин тогтнож байсан төрийг тоталитар дэглэмтэй байсан гэж үздэг.
Эдгээр хоёр орны АИХ нь ард түмний эрх ашгийг үнэхээр хангаж чадаж байна уу? Тоталитар дэглэм байсан уу, үгүй юү? гэдгийг шийдвэрлэхэд шалгуурын асуудал чухал юм. Эрдэмтэн А.Цанжид гуайн санал болгосноор хоёр төрлийн, эсхүл хоёр бүлэг шалгуур байж болох юм.[5]
1-рт Төрийн хяналтын хүрээг авч үзэх.
Төр, нийгмээс өөрийгөө салган түүний дээр тавьж, нийгмийн амьдралын улс төр, нийгэм эдийн засаг, оюун санааны хүрээнд хатуу хяналт тогтоосон байх нь түүний тоталитар шинжийг илэрхийлэх шалгуур мөн. Харин нийгмийн амьдралын бусад хүрээг харьцангуй чөлөөтэй байлгаж зөвхөн улс төрийн хүрээнд цөөхөн эрх мэдэлтний хяналтыг тогтоох нь төрийн авторитар шинжийн шалгуур юм. Төрийн эрх мэдлийг бусад хүрээгээр зогсохгүй улс төрийн хүрээнд ч хуулиар хязгаарлаж төрийг нийгмийн түнш, зохицуулагч, зуучлагч, үйлчлэгчийн байр сууринд тавьсан тохиолдолд түүний үндсэн шинж нь ардчилал болох юм.
2-рт Төрийн шинж чанарыг тодорхойлох
Энэ шалгуурт засаглалын механизмыг оруулж болох талтай. Засаглалын механизм гэдэг бол тодорхой хүчин, бүлэг хүмүүст засгийн эрхийг барих, өөрөөр хэлбэл засаглах бололцоог олгодог өвөрмөц үйл ажиллагаа, түүнийг явуулах эрх, хэм хэмжээний цогц юм. Түүнд юуны өмнө гурван зүйлийг оруулж болно. Үүнд:
а) Засгийн эх булаг
б) шийдвэр гаргах эрх, арга
в) удирдах элитийг сонгон шалгаруулах арга зэрэг болно
Эдгээр зүйлсийг засаглалын механизм хэмээн нэрлэхийн учир бол засаглах эрх хүлээн зөвшөөрөгдсөн байхын зэрэгцээ бүх нийтээр дагаж мөрдөх ёстой шийдвэр гаргах эрхийг гартаа атгаж, чухал албан тушаалуудад ажиллах хүмүүсийг өөрийнхөө сонирхолд нийцүүлэн сонгож ажиллуулах бололцоотой байх нь засаглах эрх мэдлийг бүхэлд нь авах бололцоог бүрдүүлэхэд хангалттай гэж үзсэнтэй холбоотой юм. Засгийн эх булаг нь тухайн үеийн эрх баригчдын засаглах эрх юунаас үүдэлтэй болохыг заахын хамт түүний хууль ёсны эсэхийг харуулна. Ийм эх булаг нь уламжлалт хэм хэмжээ, шашин, үзэл суртал, хууль зэрэг янз бүрийн зүйл байж болох юм.
Эдгээр шалгуурын дагуу дээрх АИХ-уудыг авч үзвэл. Төрийн эрх барих, хууль тогтоох байгууллага болох АИХ нь Улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд хатуу хяналт тавьдаг. Тоталитар, авторитар дэглэмийн үед уламжлалт хэм хэмжээ, шашин, үзэл суртал, хүч зэрэг засаглалын эх булгууд байдаг бол ардчилсан төрийн үе дэх засгийн эх булаг нь зөвхөн хууль байдаг гэж үзэж байна. Шийдвэр гаргах тухайд гэвэл энд уг үйл ажиллагаанд хэдэн хүн оролцож, яаж түүнийг хэрэгжүүлж байна вэ гэдгийг онцолж байгаа юм. Тухайлбал, тоталитар дэглэмийн үед ганц юмуу, цөөн хүн шийдвэр гаргаж түүнийгээ янз бүрийн аргаар олонхид тулган хүлээлгэдэг. Харин ардчиллын үед шийдвэр гаргах үйл ажиллагаанд олон хүн (нийгмийн янз бүрийн бүлэг хэсгийн төлөөлөгчид) оролцож, шийдвэрийг олонхийн саналаар юмуу зөвшилцлийн аргаар гаргана. Энэ бүхнээс үзвэл дээрх АИХ-ууд нь ард түмний эрх, эрх чөлөөг хангаж чадахгүй байна гэж үзэж болно.
Төр болон зохион байгуулагдсан ард түмэн (иргэд) нь бүхэлдээ төр барих ажлыг байнга дагнан эрхлэх боломжгүй юм. Тийм ч учраас төрийн эрх барих үйл ажиллагаа нь нийгэмд явагддаг аливаа бусад үйл ажиллагааны нэгэн адил институтжиж улс төрийн тодорхой дүрүүдийг үүсгэдэг нь төрийн тогтолцоонд хамрагдах байгууллагууд юм. Өөрөөр хэлбэл, тэдгээр нь ард түмний өөрийгөө эзэгнэх, зохион байгуулах сонирхлыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүнд үүсдэг гэж болно. Төрийн эл онцлогийг харгалзан түүнийг явцуу утгаар нь байгууллага хэмээн үзэж тодорхойлох тохиолдол байдаг. Тухайлбал, Жон Холл төрийг гурван шинжээр тодорхойлсон байдаг:
1. Төр бол бүрдлүүдийн сүлжээ бөгөөд тэдгээрийн дотроос хамгийн чухал нь хүчирхийлэл, албадлагатай холбоотой хэсэг нь юм.
2. Эдгээр бүрдлүүд нь тодорхой хил хязгаар бүхий газар зүйн орчинд байршдаг.
3. Төр нь эл нутаг дэвсгэр дээр хууль тогтоох эрхийг дангаар эдэлдэг гэжээ.[6]
Төрийн байгууллагууд нь дээр дурьдсан ёсоор хууль тогтоох эрхийг дангаар эдэлдэг, албадлага хүчирхийллийг хэрэгжүүлдэг болохоор төрийн эрх мэдлийг хэрхэн хуваарилж хэрэгжүүлэх вэ гэдэг нь туйлын чухал юм. Хүн төрөлхтний улс төрийн үйл ажиллагааны туршлагаар энэ асуултанд өгөгдсөн хамгийн шилдэг хариулт бол засгийн эрх мэдлийг хуваах тухай санаа байсан.
Харин хоёр орны Үндсэн хуулиудад бүх эрх мэдлийг Ардын их хуралд төвлөрүүлэн түүнийг улсын эрх барих дээд байгууллага хэмээн тунхагласан нь төрийн эрх мэдэл хуваарилалт байхгүй байна. Төрийн эрхийг ард түмэн барих ёстой учраас тэдний дундаас сонгогдсон төлөөлөгчдийн байгууллага болох АИХ хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдэл гэсэн аль ч салбарт дээд эрх эдэлнэ гэсэн санааг үндсэн хуулиуддаа тусгасан байна. Гэвч ийм төрийн зохион байгуулалт нь төрийн эрхийг ард түмэн барих санааг илэрхийлж чадахгүй байна. АИХ-ын үйл ажиллагаа байнгын бус, хууль тогтоогчид мэргэжлийн бус байсан болон бусад шалтгааны улмаас гүйцэтгэх эрх мэдэл давамгайлах байр суурьтай байгаа нь харагдаж байна.



[1] Үндсэн хууль 1960он 1-р бүлэг.2-р зүйл
[2] Үндсэн хууль 1960он 1-р бүлэг.3-р зүйл
[3] Үндсэн хууль 1960он 1-р бүлэг.6-р зүйл
[4] Үндсэн хууль 1960он 3-р бүлэг.18-р зүйл
[5] Монгол Улсын Үндсэн хуулийн онолын үзэл баримтлалын тухай зарим асуудал А.Цанжид
[6] Үндсэн хуулийн үзэл баримтлал боть 1